Өндгөн эсний чанараа хэрхэн сайжруулах вэ? Туслах арга хэрэгслүүд/Improving the egg quality part 2 Хүний биеийн тэнцвэрт байдал янз бүрийн шалтаанаас улбаалж алдагдсанаас өнөөдрийн бидний эрүүл мэндийн ихэнхи асуудлуудын суурь үүсч байгаа мэт... Хятадын уламжлалт анагаах ухааны зүү төөнүүр эмчилгээ, касторын тосон бигнүүр болон ёогын дасгал нь бидэнд хэрхэн сайнаар нөлөөлж, ерөнхий биеийн эрүүл байдлыг сайжруулах, цаашлаад өндгөн эсний чанарыг сайжруулахад хэрхэн туслаж болох талаар энэхүү дугаартаа ярилцлаа. Алдаа мадагтай ярьсан зүйл байвал өршөөж болгоогоорой 🙏🏻. Instagram: Ma Mongolia. Music credit: Mikayla Geier/Deja You.
See more
1/22/2021 • 29 minutes, 32 seconds Improving the egg quality/Өндгөн эсний чанараа хэрхэн сайжруулах вэ? Эцэг эхийн генийн мэдээллийг агуулсан хоёр эс уулзаж амьдрал үүсгэдэг билээ. Энэ эсүүдийн чанар ямар байгаагаас хамаарч тухайн үр хөврөлийн чанар, амьдрах чадвар ямар байх нь тодорхойлогддог. Тэгвэл эмэгтэй хүний өндгөн эсний чанарт сөрөгөөр нөлөөлж болох зүйлс болон сайжруулах боломжтой нэмэлтүүдийн талаар энэхүү дугаартаа ярьлаа.
See more
12/3/2020 • 44 minutes, 19 seconds Хэрэгцээт эрдэс, витамин, эмийн ургамалууд/ Essential vitamin minerals and herbs for fertility. Нөхөн үржихүйн эрүүл мэндээ сайжруулахад ерөнхий эрүүл мэнд суурь нь болж өгдөг. Харин бие болоод сэтгэлийн эрүүл байдалд зайлшгүй хэрэгтэй, хэвийн ажиллахад нь тустай витамин, минералуудийн талаар дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Энэ удаагийн дугаартаа Саруул, Мийгаа 2 нь гол витаминууд болон нөхөн үржихүйг дэмждэг эмийн ургамалуудын талаар мэдээлэл бэлтэж ярилцлаа.
See more
7/26/2020 • 51 minutes, 25 seconds Үргүйдлийн түгээмэл шалтгаанууд. /Common causes of infertility. 12 сар буюу түүнээс дээш хугацаанд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон ч жирэмслэхгүй байх тохиолдолд, мөн 3 буюу түүнээс дээш удаа дараалан үр зулбасан, өсөлтгүй жирэмслэлт болсон тохиолдолд үргүйдэл гэж үзээд шаардлагатай шинжилгээ, оношлогоог хийж шалтгааныг тодорхойлох гэж оролддог байна. Энэ удаагийн дугаарт үргүйдэлд хүргэдэг ямар шалтгаанууд байдаг талаар ярилцлаа. Instagram: https://instagram.com/ma.mongolia.
See more
6/13/2020 • 38 minutes, 38 seconds How to fertility chart? Хуанли хэрхэн хөтлөх вэ? Эмэгтэй хүний үр тогтоох ерөнхий чадвар болон зарим нэг үргүйдлын шалтгаан байж болзошгүй асуудлуудыг гэрийн нөхцөлд урьдчилан тогтооход тустай, гэр бүл төлөвлөлтөнд үр дүнтэйгээр хэрэглэж болохуйц хуанли (чарт, хүснэгт, график гэж бас хэлэгдэх) хөтлөлтийг хэрхэн хийх, юуг анхаарах зэрэг зүйлсийн талаар товчхон ярьлаа.
Хэвлэж аваад гараар хөтлөх хүснэгт:
https://www.tcoyf.com/downloadable-charts/
Миний хувьд хамгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, үнэгүй гэж үзсэн аппликэйшн болон вэбсайт:
https://www.fertilityfriend.com
Аппликэйшн:
https://apps.apple.com/us/app/fertility-friend-ff-app/id443919067
https://apps.apple.com/us/app/ovagraph-official-tcoyf-app/id585373332
See more
5/19/2020 • 16 minutes, 50 seconds Чиний бие үр тогтоох чадвартай юу? How fertile is your body? Эмэгтэй хүн нөхөн үржихүйн чадвараа өөрөө мэдээд гэр бүл төлөвлөлтөндөө ашиглахад хамгийн хэрэгтэй бөгөөд хүн бүр хэрэгжүүлж болох тэр нэг арга бол дэлгэрэнгүй хуанли хөтлөх байдаг. Харин энэ аргын 5 ашиг тусын талаар товчхон өгүүллээ.
See more
5/3/2020 • 16 minutes, 22 seconds I want to be a Ma. Би ээж болмоор байна. Ээж болох эрхэм хүслээ биелүүлэхээр хичээж байгаа бүсгүйчүүдийн сэтгэл, туршлагаа хуваалцах, мэдлэг мэдээлэлийг олж авах жижигхэн тухтай орчинд тавтай морил
See more
4/28/2020 • 9 minutes, 16 seconds