Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст
Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!
12/12/2021 • 1 hour, 11 minutes, 3 seconds Хайртай, баяртай! | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!
10/31/2021 • 1 hour, 15 minutes, 12 seconds Хөгжлийн бэрхшээлтэй хосын тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэд ий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!
10/24/2021 • 58 minutes, 26 seconds Үргүйдэл | Хүлээлгийн Өрөө Подкаст
Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
10/10/2021 • 1 hour, 40 minutes, 56 seconds Трансжендер залуугийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!
10/3/2021 • 54 minutes, 30 seconds Сексийн дараа эморвол сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст
Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!
9/26/2021 • 53 minutes, 34 seconds Хүүхэдтэй хүү | Хүлээлгийн Өрөө Подкаст
За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!
9/19/2021 • 1 hour, 9 minutes, 3 seconds Эрт цэвэршилт | Хүлээлгийн Өрөө Подкаст
Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!
9/5/2021 • 56 minutes, 49 seconds OCD сексийн харилцаанд нөлөөлөх нь | Хүлээлгийн Өрөө Подкаст
Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!
8/29/2021 • 1 hour, 1 minute, 56 seconds Секс хийж өгөх өртэй юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!
8/22/2021 • 1 hour, 3 minutes, 36 seconds Нэг дор долоо | Хүлээлгийн Өрөө Подкаст
Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сох ор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!
8/15/2021 • 1 hour, 4 minutes, 3 seconds Секс хийх нүгэл үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS
8/8/2021 • 1 hour, 13 minutes Эротик кино задлан | Хүлээлгийн Өрөө Подкаст
Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!
8/2/2021 • 1 hour, 3 minutes, 31 seconds Түүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!
7/25/2021 • 1 hour, 4 seconds Гэнэт шалтгаангүйгээр дууссан харилцааны цаад шалтгаан | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!
7/18/2021 • 1 hour, 10 minutes, 1 second Сексийн үеэр эрчүүдээс нууцаар хийдэг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
7/11/2021 • 1 hour, 1 minute, 53 seconds Лесби гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!
7/5/2021 • 1 hour, 27 minutes, 4 seconds Сексгүй өнгөрүүлсэн 365 хоног | Хүлээлгийн Өрөө Подкаст
Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!
6/28/2021 • 1 hour, 1 minute, 38 seconds Хартай хүнийг хэрхэн таних вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!
5/31/2021 • 1 hour, 3 minutes, 51 seconds Үеэл минь миний хайрт | Хүлээлгийн Өрөө Подкаст
Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
5/24/2021 • 1 hour, 2 minutes, 3 seconds Уурхайчид ба тэдний хоёр талын амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст
Тэднийг хоёр нутагтан гэж нэрлэвэл бараг л буруудахгүй байх. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нийтэд нь "Уурхайчид" гэсэн нэр дор багтаагаад, тэдний бэлгийн амьдралын тухай бид энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. 14 хоног гэрээсээ өөр газар ажиллаад, 7 хоног гэртээ ирдэг амьдралд юу тохиолддог вэ? Enjoy!
5/16/2021 • 53 minutes, 3 seconds Чамайг одсоноос хойш би | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хайртай хүнтэйгээ салж, муудахыг алийг тэр г эх вэ. Эргэж очоод уурлах үедээ уурлаад, хүсвэл уучлал эрээд уулзаж болно. Харин хайртай хүн нь энэ ертөнц дээр байхгүй болсны дараа үлдэж байгаа нэгнийх нь амьдрал яаж өөрчлөгддөг вэ? Бусдыг шүүмжлэхээ түр азнаад нэг сонсоод үзээрэй
5/10/2021 • 55 minutes, 27 seconds Хэдэн хүнтэй унтсан бол хэвийн бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хэдийн тоог сонсох гэж хүмүүс энэ асуултыг асуудаг вэ? Эсвэл яг тэд байх ёстой гэсэн тогтсон хэмжээ байдаг болоод хүмүүс бусдын биеэрээ үйлдсэн үйлдэл, таашаалыг гэм мэтээр ойлгуулах, буруутгах гэж үздэг үү? Энэ сэдэв хамгийн эхний улиралд л багтсан байсан мөртлөө бид хоёрын зориг хүрэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Та ч гэсэн өөрийнхөө бодлыг хуваалцаарай Enjoy!
5/2/2021 • 58 minutes, 19 seconds Биеэ үнэлэгч болох зам хэр хол вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүн биеэ үнэлэх шийдвэр гаргахдаа чухам юунаас болдог бол гэж бодож үзэж байсан уу? Бас тэр замаасаа гарах сонирхол байдаг болов уу? Өмнө нь бид энэ сэдвээр тогоон дээрээс харж байгаа өнцгөөс сонирхолтой яриа өрнүүлж байсан бол энэ удаад тогоон дотроос хамтдаа бас нэгэн сонин яриаг та нартаа сонсгоход бэлэн боллоо.
4/26/2021 • 1 hour, 4 minutes, 37 seconds Ааваа, битгий! | Хүлээлгийн Өрөө Подкаст
Ааваа, битгий л дээ гэж гуйсан хүн бүрийн төлө ө, цаашид бас хэн ч ингэж гуйхгүй байхын төлөө энэ дугаарыг бэлтгэлээ
4/19/2021 • 1 hour, 14 minutes, 17 seconds Хүчин гийн хэргийг мэдсэн ч мэдээлээгүй бол гэмт хэрэгтэн мөн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хуульч С.Үлэмж
Найзынхаа гэмт хэргийн сэдэлтэй болсон явдлыг онигоо мэтээр ярьж, олон нийтийн сүлжээнд тавьсан олны танил эрхмийн үйлдэл нийгмийг тэр аяар нь эгдүүцүүлж, нэг үеэ бодвол шинэ үеийн Монгол залуус хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болж байгааг харуулсан. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт бид хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой асуултуудад хуульч, өмгөөлөгч С.Үлэмжээс зөвлөгөө авснаа та нартаа хүргэж байна. Мэдсэн ч мэдээлээгүй тохиолдолд яах вэ? Мэдлэгт дусал нэмэр
4/11/2021 • 1 hour, 8 minutes, 30 seconds Танилцах апп-аас эрчүүд юу хүсдэг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Од, Ивээл
Хүлээлгийн Өрөөний энэ долоо хоногийн дугаарыг бид АНУ-ын Los Angeles хотод ажиллаж амьдардаг Од болон Ивээл хоёр найзтайгаа бэлтгэлээ. Та бүхэнтэй өмнө нь тус тусын уран бүтээлээрээ уулзаж байсан эдгээр залуус бидэнтэй Танилцах апп-аас эрчүүд юу хүлээж нэгддэг тухай нээлттэй ярилцсан байгаа. Шинэ дугаараа таалан сонсоорой Enjoy! Шинэ контентын линк https://www.youtube.com/channel/UCEfJ...
4/5/2021 • 1 hour, 22 minutes, 51 seconds Хүлээлгийн Өрөөнийхөнд тохиолдсон хөгтэй явдлууд | Инээдмийн баярт зориулсан тусгай дугаар
За, ойрд хэдүүлээ бага зэрэг хүнд хэд хэдэн сэдвээр дагнаад ярьчихсан. Энэ долоо хоногт хөнгөн, бас хөгтэй, халуухан сэдвээр сэвнээ. Инээдмийн баярт зориулан бэлтгэсэн, та нартайгаа хамтран бэлтгэсэн тусгай дугаараа хүлээн авна уу, Enjoy!
3/29/2021 • 55 minutes, 13 seconds ХДХВ тээгч залуугийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст
ДОХ, ХДХВ гэсэн үг харахаараа эсвэл сонсохоороо л шууд нүдээ аниад, чихээ дараад явдаг нь бидний үнэн төрх. Гэтэл орчин үед вирус гээч зүйлтэй дасан зохицож амьдрах шаардлагатай гэдгийг алхам тутамдаа шахуу мэдэрч эхэлж байна. ХДХВ тээгч залуутай бид түүний тухай болон бэлгийн амьдралынх нь тухай нээлттэй ярилцлаа. Энэ яриаг сонссоны дараа таны бодол багахан ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна Enjoy!
3/22/2021 • 1 hour, 31 minutes, 25 seconds Дайны үеийн секс | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүлээлгийн Өрөөний энэ 7 хоногийн дугаарт өмнө нь олон нийтийн сувгаар тэр бүр хөндөгдөж байгаагүй сэдвийг хөндсөн байгаа. Цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид удаан хугацааны алба хаахад тэдний бэлгийн амьдралд тулгардаг асуудлыг хэрхэн шийддэг тухай бид ярилцлаа. Зарим яриа маань "