Winamp Logo
Goolingoo&Wine Cover
Goolingoo&Wine Profile

Goolingoo&Wine

Mongolian, Cultural, 1 season, 5 episodes, 6 hours, 3 minutes
About
Ганц, ганц хундага вино шимэх зуураа бүсгүйчүүдийн хоорондоо аминчхан шивнэлддэг бүхий л сэдвүүдийг бид энэхүү подкастаараа ярилцах болно.
Episode Artwork

Дураараа ярьсан дугаар

Хөвсгөл далайгаас эхэлсэн бидний энэ удаагийн  яриа олон жилийн өмнөх экстэйгээ дахин тааралдсан кино шиг учрал, гиптнуз эмчилгээнд орсон туршлага, бүүр цаашилбал бидний хамгийн ихээр хайрлаж тордож байх учиртай сэтгэл гэдэг эрхтэний эрүүл мэндийн талаар гээд олоон сэдвийг хамарлаа. Хөдөө аяллаар явах үедээ найзуудтайгаа цугтаа аль эсэхүл  зуслангийнхаа байшингийн гадаа хажуудаа халуун кофе тавьчихаад тухтайхан сууж байгаад шинэхэн дугаарыг маань таалан сонсоорой та нар минь… Монголын зун цаг, залуу нас хоёр шиг богинохон зүйл байхгүй шүү дээ, байгаа дээр нь ханатлаа жаргаад авахаа  мартуузай…
7/5/20201 hour, 16 minutes, 32 seconds
Episode Artwork

Нөхрөө хүчирхийлээд байгаан биш биз???

Бусдын хүсээгүй зүйлийг өөрийн давуу талаа ашиглаж хүчээр хийлгэхийг ерөнхий утгаараа “хүчирхийлэл” гэж нэрлэдэг. Магадгүй бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл арай илэрхий харагддаг гэдэг утгаараа  “хүчирхийлэл” гэдэг үгийг бид эмэгтэйчүүдтэй илүү холбож ойлгох нь элбэг ч эрэгтэй хүмүүс, нөхрүүд ч гэсэн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр өртдөг. Санаатай болон санаандгүй байдлаар бид хайртай нэгнээ хэрхэн яаж хүчирхийлдэг болоод харилцаагаа илүү эрүүл болгохын төлөө эхнэр нөхөр хоёр яаж хичээвэл илүү үр дүнтэй гээд гүнзгий сэдвийн хүрээнд Гоолингоо багийн гишүүд энэ удаа ярилцлаа…
6/15/20201 hour, 13 minutes, 36 seconds
Episode Artwork

Амжилтын талаарх бидний төөрөгдөл

Хорвоо ертөнц дээрх хүн болгон дахин хэзээ ч давтагдашгүй цор ганц. Хоорондоо ав адилхан хоёр хүн гэж хаана ч байхгүй. Хүн бүхний зүрхний цохилт хүртэл тэс ондоо шүү дээ. Тийм ч учраас амжилтын талаарх бидний төсөөлөл, бодол санаа хүртэл өөр байх нь ойлгомжтой. Гэвч “амжилт” гэдэг үгийг нийгэм маань нэг хайрцаганд багтааж, нэг хэмжүүрээр хэмжиж байгаа нь бидэнд улам ихийг хийж бүтээх урам зоригийг өгч байна уу? Эсрэгээрээ сэтгэл санааны дарамтанд оруулаад байна уу? Бусдын “амжилттай” гэж боддог тэр дүр зураг биднийг үнэхээр аз жаргалтай болгож чаддаг уу? гээд олон зүйлсийн талаар багийн гишүүд маань энэ дугаар дээрээ ярилцлаа.
6/7/20201 hour, 8 minutes, 39 seconds
Episode Artwork

"Баараг" л 0-ээс эхэлсэн бизнесийн түүхүүд

Цаасан дээр зурсан хүсэл төдийхнөөс өөр (эхлэлийн хөрөнгө, хамтран зүтгэгч,  ажлын байр) юу ч байхгүй үед үнэхээр  бизнес эхлүүлж болдог уу?  Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүдийн дунд хамгийн тренд болсон сэдвээр энэ удаа “баараг” л 0-ээс өөрсдийн бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор амжилттай хөдөлмөрлөж яваа Гоолингоо багийн гишүүд хоорондоо ярилцаж, өөрсдийн түүхээ хуваалцлаа.  Хэрхэн амжилттай бизнес эхлүүлэх вэ? бизнесийг амжилттай болгох  хамгийн чухал арван нууц  гэсэн сэдэвтэй  хэдэн арван ном, нийтлэл, сургалт семинаруудад суугаад ч олж сонсохооргүй нандин, дотно, хөгжилтэй, хөшигний ардах алдаа оноогоор дүүрэн зөвлөгөө, түүхээр арвин дугаар болсон гэдэгт бид итгэлтэй байна.
5/31/20201 hour, 4 minutes, 56 seconds