Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн х орт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.
See more
1/31/2024 • 1 hour, 32 minutes, 55 seconds #161 The Woman in Me
Энэ удаагийн дугаартаа Britney Spears-н ѳѳрийнх нь бичсэн "The Woman in Me" номыг хүргэж байна. Олон алдартай дуу, уран бүтээлээ гаргаж Попын Гүнж хэмээн дэлхийд нэрлэглэж байсан алдарт дуучин Britney Spears нь 2008-2021 онд 13 жилийн турш conservatorship (асран хамаалагчын дор) амьдарсан. 2021 онд үүнээс гарсанаасаа хойш анх удаагаа түүний амьдрал юу тохиолдож байсныг ѳѳрѳѳ бичсэн энэхүү номоороо бидэнд тайлбарласан болно.
See more
12/27/2023 • 1 hour, 28 minutes, 5 seconds #160 What Happened to You? #160 What Happened to You? by Oprah Winfrey and Bruce D. Perry
Энэ удаагийн дугаартаа "What Happened to You?" буюу "Чамд юу тохиолдсон бэ?" номыг хүргэж байна. Таны амьдралд тохиолдсон үйл явдалууд, тэр тундаа бага насанд тохиолдсон хүнд, хэцүү мѳчүүд нь траума болон үлдэж, хэрхэн энгийн ѳдѳр тутмын амьдралд том нѳлѳѳтэй байдагыг, мѳн тэрхүү нѳлѳѳнѳѳс хэрхэн ангижрах боломжтойг энэхүү номноос олон жишээгээр мѳн сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нь мэдэж авах болно.
See more
11/18/2023 • 1 hour, 24 minutes, 55 seconds #159 The 7 Habits of Highly Effective Families 11 сарын эхний дугаараараа бид "Өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоороо алдартай Стефен Кови зохиогчийн бичсэн "Өндөр бүр бүтээмжтэй гэр бүлүүдийн 7 дадал" номыг хүргэж байна. Гэр бүл, хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд гэр бүлтэйгээ хэрхэн аз жаргалтай амьдрахад хэрэгтэй үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг энэ бүтээлээс та олж авах болно.
See more
11/5/2023 • 1 hour, 33 minutes, 9 seconds #158 Atomic Habits by James Clear
Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно.
Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан онцгой бэлэгтэй байгаа. Ямар бэлэг болон бэлэгний Promo code-г дугаараа сонсоод олж аваарай.
Өнөөдрийн ивээн тэтгэгч маань Enlighten буюу номын аудио хураангуй платформ байгаа юм. Enlighten нь шилдэг номуудын сэдэв санааг аудио хэлбэрээр 30 минутад хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн хувь хүний хөгжил, түүх намтар, эдийн засаг зэрэг 13 төрлийн номуудаас өөрийн сонирхолын дагуу сонсох боломжтой.
Хэрвээ та цагаа үр дүнтэй ашиглаж, үргэлж суралцахыг хүсдэг бол https://enlighten.mn линкээр Enlighten aппликэйшинийг татаад сонсоорой.
See more
9/20/2023 • 1 hour, 31 minutes, 27 seconds #157 Surrounded by Idiots Хүн хоорондын харилцаа бол бүх зовлонгийн үндэс гэдэг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа өөрийгөө болон бусдыг ойлгоход ихээхэн үр дүнтэй гайхамшигтай номыг танилцуулж байна.
See more
8/19/2023 • 1 hour, 16 minutes, 38 seconds #156 Stop Overthinking by Nick Trenton
Энэ удаагийн дугаартаа "Stop Overthinking" буюу "Хэт их ургуулан бодохоо зогсоо" номыг хүргэж байна. Хэт их ургуулан бодох нь зѳвхѳн толгой дотор байгаа бодол юм шиг боловч бидний бодит амьдралд ихээр нѳлѳѳлдѳг. Үүний шалтгаан болох сэтгэлийн тавгүй байдал, стресс зэрэгийг хэрхэн багасгаж санаа бодолоо тогтвортой тайван байлгах арга техникүүдийг энэхүү номноос олж мэдэх болно.
See more
6/29/2023 • 1 hour, 14 minutes, 52 seconds #155 That will never work Өдгөө Дэлхийн 190 гаруй оронд 200 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй
Netflix 1997 онд онлайнаар DVD түрээсэлдэг жижигхэн стартап байсныг та мэдэх үү?
Энэ удаагийн дугаараа бид Netflix компаний үүсгэн байгуулагч, анхны Гүйцэтгэх захирал нь уг брэндийг хэрхэн бүтээсэн талаарх өөрийн түүхээ хуваалцсан сонирхолтой номыг танилцуулж байна.
See more
6/5/2023 • 1 hour, 26 minutes, 39 seconds #154 Women and Leadership Австралийн ерөнхий сайд асан Julia Gillard болон Нигер улсын сангийн сайд асан, Дэлхийн Худалдаан Байгууллагын тэргүүн Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн сонирх олтой номын хүргэж байна. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд манлайлахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн даван гарах талаар олон сонирхолтой жишээгээр баяжуулан бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ хүргэж байна
See more
5/6/2023 • 1 hour, 33 minutes, 11 seconds Энэхүү дугаараа бид өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн сэтгэлзүйчийн бичсэн гайхалтай бүтээлийг уг номын орчуулагч Дэмбэрэлмаагийн хамт танилцуулах болно. Таны хүү залхуу биш, харин түүнд юу тохиолдоод байгааг та энэ номноос сонсоорой.
See more
4/10/2023 • 1 hour, 24 minutes, 14 seconds Энэ удаагийн дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн хайрын онолын сонгодог ном хэмээн ам дамжин яригдсан сонгодог бүтээлийг хүргэж байна. Хайрлах нь урлаг мөн үү, хэрэв мөн бол бид хайрын талаар юуг ойлгож мэдэх хэрэгтэй вэ, тэр ойлголт чинь магадгүй таны амьдралыг харах өнцгийг өөрчилж болно.
See more
3/4/2023 • 1 hour, 14 seconds Удаан хүлээлгэсэн дугаараараа бид 2021 оны шилдэг номуудын нэг, бэстсэллэр зохиогч Matt Haig-н бүтээлийг танилцуулж байна. Сэтгэлээр унасан, жаахан эморсон үедээ уншиж өөрийгөө тайтгаруулж, итгэл найдвар олох ном шүү :)
See more
2/6/2023 • 1 hour, 11 minutes, 44 seconds #150 Happiest Man on Earth #150 The Happiest Man on Earth by Eddie Jaku
2023 оны эхний дугаараараа "The Happiest Мan on Earth" буюу ”Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн” номыг та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр еврей гаралтай Германы иргэн Eddie Jaku нь Аушвицийн бөөнөөр хорих лагераас амьд гарсан цѳѳн хүмүүсийн нэг юм. Хүний тѳсѳѳлѳмгүй аймшигт жилүүдийг ѳѳрийн биеэр туулсан тэрээр тэрхүү туршлагаасаа сурсан зүйлүүд, амьдралд аз жаргалтай байхад юу чухал вэ, яагаад ѳѳрийгѳѳ хамгийн аз жаргалтай хүн гэж үздэг гэх мэт бидний үргэлж бодож явдаг хамгийн үнэ цэнэтэй асуултуудад хариулах болно.
See more
1/13/2023 • 1 hour, 9 minutes, 54 seconds Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа ямар саад бэрхшээл асуудлууд тулгарч болдог вэ, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн даван туулдаг вэ талаар бодит жишээнүүдтэй танилцаж, олон асуултынхаа хариултыг энэ номноос олно гэдэгт бид итгэлтэй байна.
Уг ном нь 2022 онд Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд Интерном, Азхур, Альфабүүк номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Мөн https://www.facebook.com/howibuiltthismongolian пэйж хуудсаар захиалж хүргүүлж болно.
See more
12/4/2022 • 1 hour, 29 minutes, 9 seconds #148 The Richest Man in Babylon Энэ удаагийн дугаараараа бид тэртээ 5000 жилийн өмнө эртний Грекийн Вавилон хотод болсон үйл явдал дээр үндэслэн бичигдсэн хувийн санхүүгийн талаарх сонгодог номыг хүргэж байна. Хэрхэн санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн хэзээ ч хуучрахгүй асуултанд эртний хамгийн баян хот гэгдэж байсан Вавилон хотын иргэд хэрхэн хариулсан талаар, мөн тэрхүү үнэт мэдлэг, ухаан нь өнөөдөр ч бидний амьдралд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж болох талаар та энэ номноос ойлгох болно.
Дашрамд хэлэхэд уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд номны талаар илүү дэлгэрэнгүй танилцах бол: https://www.facebook.com/chimeepub/posts/pfbid026dFupSWZow99nrqS59kzaJyKEyvjkKvF71Zre5X6tQHZWP6pqLewoszTC9cmkhV4l
See more
11/13/2022 • 1 hour, 11 minutes, 17 seconds #147 An Invisible Thread by Laura Schroff
Энэ удаагийн дугаартаа "An Invisible Thread" буюу "Үл үзэгдэгч утас" номыг хүргэж байна. Хэвлэгдэн гарсанаасаа хойш олон сая уншигчидын сэтгэлийг хѳдѳлгѳж, нэгийг бодогдуулсан энэхүү номонд 1986 онд Нью-Йорк хотод нэгэн эмэгтэй гудамжинд гуйлга гуйж байсан бяцхан хүүтэй таарсанаар тэдний амьдрал хэрхэн ѳѳрчлѳгдсѳн тухай бодит түүхийг ѳгүүлэх болно.
See more
10/22/2022 • 1 hour, 26 minutes, 53 seconds #146 Can't Hurt Me by David Goggins
Энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн тэсвэр хатуужилтай эр гэдэгээрээ алдартай АНУ-н далай, газар, агаарын тусгай зэвсэгт хүчиний цэрэг (SEAL) байсан David Goggings-н бичсэн "Can't hurt me" номыг хүргэж байна. Энэхүү номноос сэтгэл, оюун санааны хатуужлыг хэрхэн олж болох тухай зохиолч маань ѳѳрийн туулж ѳнгѳрүүлсэн туршлагаасаа тайлбарласаныг олж мэдэх болно. Жич: David Goggings бол бидний #15 дахь дугаартаа оруулсан "SEAL-тэй амьдарсан 31 хоног" номон дээр гардаг SEAL юм.
See more
10/1/2022 • 1 hour, 12 minutes, 33 seconds Маркетингийн гүрү, олон улсын бэстсэллэр номнуудын зохиогч Сет Годингийн бичсэн энэхүү ном нь аливаа нөхцөлд хэзээ бууж өгөх вэ, хэзээ тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг стратегийн талаас энгийн ойлгомжтой хариулт өгснөөрөө онцлог ном юм.
See more
9/17/2022 • 40 minutes, 29 seconds #144 We should all be feminists #144 We should all be feminists by Chimamanda Ngozi Adichie
Энэ удаагийн дугаартаа Нигер улсын зохиолч, сэтгүүлч Chimamanda Ngozi Adichie-н бичсэн "We should all be feminists" буюу "Бид бүгдээрээ феминист байх хэрэгтэй" номыг хүргэж байна. Анх 2012 онд TedTalk дээр хийсэн илтгэл нь ном болон хэвлэгдсэн. Энэхүү ном нь бид феминист гэхээр л эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг ууртай тэмцэгч эмэгтэйчүүд гэсэн ташаа ойлголттой байдгыг ёжлон эхэлж, феминизм гэдэг бол бидний ѳдѳр тутмын амьдралд тохиолддог, эрэгтэй эмэгтэй бүх хүйсийн хүмүүст хамааралтай зүйл болохоор оновчтойгоор тайлбарлах болно.
See more
8/27/2022 • 53 minutes, 44 seconds #143 Simpler by Cass Sunstein
Энэ удаагийн дугаартаа бидний #21 дэх дугаарт орж байсан "Nudge" номын зохиолч Cass Sunstein-ны бичсэн "Simpler" номыг хүргэж байна. Обамагын засгийн газарт ажиллаж байхдаа засгийн газарыг хэрхэн илүү энгийн болгох, хууль дүрэмийг хэрэглэгчид болох иргэддээ хэрхэн хүртээмжтэй болгох гэх мэт сэдвээр ажиллаж байсан туршлагаасаа хуваалцдаг. Зѳвхѳн засгийн газар гэлтгүй хувийн байгууллагууд ч мѳн хэрэгжүүлж болох сонирхолтой санаануудыг энэхүү номноос олж мэдэх болно.
See more
8/15/2022 • 1 hour, 35 minutes, 28 seconds #142 It didn't start with you Та бидний өдөр тутмын зовнил, сэтгэлийн дарамт зэрэг нь магадгүй бидний ээж аав, өвөө эмээ, өмнөх үеэс удамшин ирж бидний далд ухамсарт нуугдсан байдаг. Үүнийгээ анзаарахгүй бол бид өөрсдийн айдас, сэтгэлийн шархандаа захирагдан амьдрах болдог. Өөрийгөө ойлгохын тулд аав ээж, өвөг дээдсийнхээ туулсан амьдралын талаар сонирхон судлах нь чухал юм гэсэн сонирхолтой санаануудыг энэ номонд өгүүлдэг.
See more
7/30/2022 • 1 hour, 20 minutes, 18 seconds #141 Where good ideas come from Бэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж болох тухай энэ номноос танилцаарай.
See more
7/17/2022 • 1 hour, 8 minutes, 4 seconds #140 The World for Sale
Энэ удаагийн дугаартаа "The World for Sale" хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачидын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Энэхүү номноос Монгол улсад ихээхэн хамааралтай Commodity traders гэж хэн болох, одоог хүртэл тэр болгон нийтэд мэдэгдээд байгаагүй хѳшигний цаана болж байсан тэдний үйлдэл, худалдаа нь хэрхэн түүх, үлс тѳр, эдийн засагт том нѳлѳѳ үзүүлж ирсэн, commodity traders-н үүрэг, нѳлѳѳ зэргийг олон сонирхолтой баримтаар олж мэдэх болно.
See more
7/3/2022 • 1 hour, 25 minutes, 27 seconds #139 The Checklist Manifesto Ээлжит дугаараараа бид Checklist буюу "Нягтлах зүйлсийн жагсаалт" номыг танилцуулж байна. ШУ, технологи улам хөгжиж нарийн ээдрээтэй болж байгаа өнөө үед хүнээс хамааралтай алдааг багасгахын тулд Checklist-г хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг барилга, анагаах ухаан, агаарын нислэг гээд олон салбарын сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.
See more
6/20/2022 • 1 hour, 11 minutes, 44 seconds #138 Money by Yuval Noah Harari
Энэ удаагийн дугаартаа Yuval Noah Harari-гийн бичсэн "Money" буюу "Мѳнгѳ" номыг хүргэж байна. 100 гаруйхан хуудастай богино боловч маш сонирхолтой, гүн гүнзгий агуулгатай энэхүү номноос мѳнгѳний түүх, мѳнгѳ болон капиталын түүхэнд үзүүлсэн том нѳлѳѳ, түүнчлэн, ѳнѳѳгийн либерал нийгэм хаашаа чиглэж байгаа гэх мэт маш том, сонирхолтой асуултуудын хариултыг авах болно.
See more
6/4/2022 • 1 hour, 6 minutes, 13 seconds Энэ удаагийн дугаартаа мэс заслын эмч, зохиолч Atul Gawande-гийн бичсэн "Complications" хэмээх маш сонирхолтой номыг танилцуулж байна. Резидэнт эмч байхдаа бичсэн энэхүү номондоо, мэс заслын үеэр тохиолддог хүндрэлүүдээс гадна эмнэлэг, эмчилгээ, анагаах ухааны салбарт тохиолддог хүндрэлүүд, мухардмал байдлыг мэс засалын эмчийн үүднээс, эмнэлэгийн дотор ажилладаг хүний ѳнцѳгѳѳс олон сонирхолтой, нүдэнд харагдсан жишээгээр тайлбарладаг.
See more
5/21/2022 • 1 hour, 15 minutes, 6 seconds #136 The 5 love languages of children Энэ удаагийн дугаараа бид Томё Улаанбаатар сургуулийн дэд захирал Ариунтунгалагийг урьж "Хүүхдийн хайрын 5 хэл" хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Хүүхдийн сэтгэл хайраар дүүрэн байх нь ямар чухал, тэр тусмаа хайрын савыг дүүргэхэд хүүхдийнхээ хайрын хэлийг тодорхойлж тэр хэлээр нь хайраа илэрхийлж байх нь ямар ач холбогдолтой талаар сонирхолтой жишээнүүд дээр ярилцлаа.
See more
5/8/2022 • 1 hour, 28 minutes, 41 seconds #135 Syndromes of corruption #135 Syndromes of corruption by UNLOCK Podcast
See more
4/23/2022 • 1 hour, 8 minutes, 34 seconds #134 The Basics of bitcoin and blockchains #134 The Basics of Bitcoins and Blockchains by Antony Lewis
Энэ удаагийн дугаартаа зочин МУИС-н дэд професор М.Золжаргалын хамт Bitcoin болон blockchain-ныг яг ард нь байгаа суурь технологийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан The basics of Bitcoins and Blockchains номыг хүргэж байна. Мѳнгѳ, дижитал мѳнгѳ, криптограф, крипто валютын үндсэн ойлголт ба технологи, bitcoin, ethereum, дижитал токен, blockchain-ны технологи, ICO гэх мэд маш сонирхолтой бѳгѳѳд чухал мэдлэгийг энэхүү номноос олж мэдэх болно.
Сэдвүүдийн эхлэх цаг:
0:00 - зочин, номын танилцуулга
6:05 - Мѳнгѳ болон мѳнгѳний түүх
16:02 - Цахим мѳнгѳ
29:30 - Криптограф
43:45 - Kрипто валют - Биткойн
1:05:10 - Kрипто валют - Ethereum, fork
1:18:53 - Digital Token, Blockchain technology
1:34:55 - Initial Coin Offering, хѳрѳнгѳ оруулалт
See more
4/9/2022 • 1 hour, 47 minutes, 54 seconds #133 Myths of PR by UNLOCK Podcast
See more
3/26/2022 • 1 hour, 6 minutes, 52 seconds Энэ удаагийн дугаараараа бид шатрын гоц авьяастан хүүхэд байсан, шатрын Дэлхийн аварга, дорнын тулааны урлаг Тай Чи-гийн Дэлхийн аварга Josh Waitzkin-ий бичсэн "Суралцахуйн урлаг" номыг танилцуулж байна. Энэ ном бол аливаа чадварыг төгс эзэмшихийн тулд хүн ямар хандлага сэтгэхүйгээр суралцах хэрэгтэй талаар, ямар бэрхшээлүүдийг даван туулдаг талаар их мастерийн сонирхолтой практик туршлага дээр тулгуурлан бичигдсэнээрээ тун онцгой ном юм.
See more
3/12/2022 • 1 hour, 9 minutes, 34 seconds #131 Justice by Michael Sandel Энэ удаагийн дугаараараа Харвардын Их сургуулийн хамгийн алдартай лекцүүдийн нэг Майкл Сандел профессорын "Шударга ёс"-ны лекцүүдийг эмхэтгэсэн гайхалтай бүтээлийг танилцуулж байна. Баяртай мэдээ дуулгахад сонсогчдын маань хэдийнээ танил болсон "Ад үзэгдэх зориг" номын орчуулагч ТОМё БОДё маань энэхүү бүтээлийг монгол хэлнээ орчуулжээ.
Номыг Mplus-с унших боломжтой: https://www.mplus.mn/shudarga-yosnii-lekts-1
See more
2/26/2022 • 1 hour, 22 minutes, 50 seconds Энэ удаагийн дугаартаа "No Filter" номыг хүргэж байна. Энэхүү ном нь бидний олонхын хэрэглэдэг инстаграмын бодит түүхийг анх үүсгэн байгуулагдах цагаас эхлээд, ямар замыг туулж, одоо дэлхийн 2 да х хамгийн том нийгмийн сүлжээ болсоныг ѳгүүлэх болно. Бидний мэдэээгүй олон сонирхолтой хѳшигний цаана болсон үйл явдалын тухай мѳн олж мэднэ.
Цахим хэлбэрээр уншихыг хүсвэл Mplus-д байгаа шүү ❤️
See more
2/12/2022 • 1 hour, 41 minutes, 9 seconds #129 Stillness is the key Энэ удаагийн дугаартаа "Stillness is the key" буюу "Тогтуун байх нь гол түлхүүр" номыг хүргэж байна. Оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодио хэрхэн тогтуун байлгах тухай энэхүү номноос мэдэж авах болно.
See more
1/29/2022 • 1 hour, 11 minutes, 48 seconds Шинэ оны ээлжит дугаараа бид монгол хэлнээ "Амжилттай ажиллах нь" нэрээр орчуулагдсан сонирхолтой номыг "Гэр бүл анхаарлын төв"-н зочин Гансүхийн хамт хүргэж байна. Өөрийн болон бусдын ажиллах, суралцах хэв маяг, онцлогийг ойлгосноор хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ, багийн ажиллагаагаа сайжруулах вэ, бусдыг зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг талаар та энэ номноос бид суралцах болно.
See more
1/15/2022 • 1 hour, 11 minutes, 40 seconds Шинэ оны эхний дугаараараа бид гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын талаарх гайхалтай номыг уншин Шарк танк нэвтрүүлгийн Энхтүвшин шарктай цуг хүргэж байна. Энэ номноос Дэлхийн алдартай технологийн компаниудыг санаанаас тэрбум толларын компани болгоход Анжел инвесторууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн 100, 1000 дахин өсгөдөг талаар танилцахаас гадна, Энхтүвшин шаркаас Монголд Анжел инвестментийн нөхцөл, боломж хэр байдаг талаар үнэт туршлагаас нь ярилцлаа.
Анлокчиддоо Шинэ оны мэнд дэвшүүлье!
See more
1/1/2022 • 1 hour, 46 minutes, 24 seconds #126 So you've been publicly shamed Энэ удаагийн дугаартаа "So You've Been Publicly Shamed" хэмээх номыг танилцуулж байна. Олны ѳмнѳ шившиг болох, нэр хүнд, амьдралаа ямар амархан алдах боломжтой, тэр тундаа цахим ертѳнц үүнийг маш ихээр хурдасгаж байгаа тухай олон сонирхолтой баримт, жишээг энэхүү номноос олж мэдээрэй.
See more
12/11/2021 • 1 hour, 6 minutes, 19 seconds #125 Steal like an artist New York Times-н бэстсэллэр зохиогч Austin Kleon-ы бичсэн уг ном нь хүмүүс хэрхэн уран бүтээлч байх вэ, хэрхэн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх талаар маш практик зөвлөгөө өгснөөрөө онцлог юм. Хүн бүр бүтээлч байж чадна, Уран бүтээлч шиг хуулбарла!
See more
11/27/2021 • 1 hour, 2 minutes, 40 seconds Энэхүү ном нь АНУ ковидын эсрэг арга хэмжээ авахдаа яагаад цаг алдаж, ямар асуудлуудтай тулгарч байсан, засгийн газраа ятган үнэмшүүлж зөв чиглүүлэхэд хэсэг бүлэг эрдэмтдийн үүрэг роль ямар байсан тухай өгүүлнэ. Michael Lewis хэмээх алдартай зохиогчийн 2021 онд гаргасан шинэхэн бүтээл бөгөөд энэхүү ном нь энэ оны хүлээлт өнд өртөй номуудын нэг билээ.
See more
11/13/2021 • 1 hour, 5 minutes, 51 seconds #123 The Psychology of Money #123 The Psychology of Money
Энэ удаагийн дугаартаа "The psychology of money" буюу Мѳнгѳний сэтгэл зүйн тухай номыг хүргэж байна. Санхүүгийн салбарт ажилладагүй байсан ч хүн бүр ѳдѳр тутам нийгэмд оролцохдоо үргэлж мѳнгѳтэй харилцаанд орж байдаг. Энэхүү ном нь хэрхэн баян болох тухай биш, харин мѳнгѳтэй хэрхэн зѳв харьцах, хѳрѳнгѳ оруулалт болон эдийн засгийн мэдээг хэрхэн ойлгох, хуримтлал яагаад чухал болох гэх мэтийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж, хүн бүрт хэрэгтэй зѳвлѳгѳѳг багтаасан болно.
See more
10/30/2021 • 1 hour, 9 minutes, 17 seconds #122 Rework
Энэ удаагийн дугаартаа шилдэг номын жагсаалтанд удаа дараалан орж байсан Rework номыг танилцуулж байна. Түгээмэл байдаг бусад бизнесийн номоос огт ѳѳр ѳнцѳгѳѳс бизнес эхлүүлэх болон эрхлэхэд гаргадаг алдаа, жишээ нь яагаад бизнесийн тѳлѳвлѳгѳѳ бидэнд хэрэг болдоггүй, яагаад хэт их ажилладаг хүмүүс бизнест хор нѳлѳѳтэй болох, бидэнд яагаад оффис хэрэггүй гэх мэт олон санааг маш ойлгомжтойгоор тодорхой энгийн үгээр тайлбарласан болно.
See more
10/16/2021 • 1 hour, 2 minutes, 11 seconds #121 Ten arguments for deleting your social media accounts Энэ удаагийн дугаараараа бид сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй болон түүний хор уршгийн талаар Цахиурын хөндийн тэргүүлэх эрдэмтний бичсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Сошиал медиан нөлөөнд автаж хохирохгүйн тулд та ФБ, Гүүглийнхээ акаунтыг устгахаас хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?
See more
10/2/2021 • 1 hour, 6 minutes, 32 seconds #120 Between The World and Me Энэ удаагийн дугаартаа 2015 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, 2015 Америкийн үндэсний шилдэг номоор шалгарч байсан "Between the world and me" номыг танилцуулж байна. Зохиолч Ta-Nehisi Coates ѳѳрийн 15 настай хүүдээ захидал маягаар бичсэн энэ номноос арьс ѳнгѳѳр ялгаварлан гадуурхагдах гэдэгийг ѳнгѳт арьстай хүний нүдээр ямар байдаг, Америкийн боолчлолын түүх нь ѳнѳѳ үед ямар нѳлѳѳ үзүүлж байгаа, 2020 онд болсон Black Lives Matter хѳдѳлгѳѳний ард байгаа энгийн хүний амьдрал гэх мэтийг ойлгож авах болно.
See more
9/18/2021 • 1 hour, 2 minutes, 20 seconds #119 Outliers
Энэ удаагийн дугаартаа Malcolm Gladwell-н бичсэн "Outliers" хэмээх номыг хүргэж байна. Бид амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг олонтаа сонсож, амжилтын цаана авьяас, нүр их хѳдѳлмѳр байдаг гэдэгийг мэдэх боловч, түүнээс гадна аз завшаан, дахиж олдохгүй боломж, ѳв уламжлал, соёл зэрэг нь хэрхэн нѳлѳѳлсѳнийг тэр болгон мэддэггүй. Эдгээрийг Outliers ном танилцуулах болно.
See more
9/4/2021 • 1 hour, 11 minutes, 24 seconds Ээлжит дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн сая сая уншигчдын зүрх сэтгэлд хүрсэн Эрик Фроммын "Хайрлах урлаг" номыг хүргэж байна. Хайр бол мэдрэмж, ид шидээр тохиолддог зүйл биш хүн өөрийн хүчин чармайлтаар бий болгодог, сурч хөгжүүлж болдог чадвар гэдэг өнцгөөс тайлбарласан онцгой бүтээл юм.
See more
8/21/2021 • 41 minutes, 45 seconds #117 An Elegant Defense
Энэ удаагийн дугаартаа "An Elegant Defense" буюу гайхамшигт дархлааны системийн тухай номыг танилцуулж байна. Хүн бүрт асар хүчтэй дархлааны систем байдаг боловч бидэнд мэдэгдэхгүйгээр биднийг байнга аюулт ѳвчинѳѳс хамгаалж байдаг энэхүү дархлааны систем хэрхэн ажилладаг тухай, тэвцвэр нь алдагдсан тохиолдолд ямар хор нѳлѳѳтэй болох, яагаад дархлааны систем маань ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ дайрч эхэлдэг болох, ѳдѳр тутмын амьдралдаа юун дээр анхаарах тухай гэх мэт олон сонирхолтой баримтыг энэхүү номноос олж мэдэх болно.
See more
8/7/2021 • 1 hour, 20 minutes, 8 seconds Энэхүү дугаараараа бид Дэлхийн олон улс үндэстний соёлын ялгааг 8 хэмжүүрээр хэмжиж, сонирхолтой жишээнүүдээр дүрслэн үзүүлсэн гайхалтай номыг танилцуулж байна. Энэ ном бол яах аргагүй одоо, ирээдүйд олон улсын хүмүүстэй харилцаж, нэг баг болон ажиллах хүн бүрийн уншвал зохих бүтээл болжээ.
See more
7/24/2021 • 1 hour, 16 minutes, 35 seconds Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна.
Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа онцлог юм.
See more
7/10/2021 • 1 hour, 4 minutes, 41 seconds #114 Breath by James Nestor
Энэ удаагийн дугаартаа "Breath" буюу "Амьсгал" хэмээх номыг танилцуулж байна. Тѳрсѳн цагаасаа хэнээр ч заалгуулалгүй ѳдѳр бүр амьсгалж ирсэн бид зѳв амьсгалж байгаа эсэх, орчин цагийн хүмүүс амьсгалахдаа ямар алдаа гаргадаг, буруу амьсгалах нь эрүүл мэндэд ямар хор нѳлѳѳтэй болох, яаж зѳв амьсгалж сурах гэх олон сонирхолтой асуултанд хариулах болно.
See more
6/26/2021 • 1 hour, 14 minutes, 42 seconds #113 Trillion Dollar Coach Энэ удаагийн дугаартаа “Trillion Dollar Coach” буюу “Их Наяд(триллион) долларын Дасгалжуулагч” хэмээх номыг хүргэж байна. Цахиурын Хѳндийгѳѳс гарсан дэлхийд данстай Google, Apple, Amazon, Twitter гэх мэт маш олон компанийн яг ард нь арыг нь дааж, дээд түвшиний удирдах зѳвлѳлийн багийг н ь дасгалжуулж, шийдвэрийг нь залж байсан Bill Campbell дасгалжуулагчийн филисофи, удирдах арга барилын тухай ѳгүүлэх болно.
See more
6/12/2021 • 1 hour, 13 minutes, 50 seconds #112 The Opposite of spoiled Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү дугаараараа бид хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах талаар номыг танилцуулж байна. Хүүхэддээ мөнгийг зөв зарцуулж, хадгалж, бусадтай хуваалцах зарчмыг багаас нь зааж, мөнгөтэй харьцуулж сургах нь эрхлүүлж буй хэрэг биш харин биеэ даасан, тэвчээртэй, хөдөлмөрч хүн болоход нь туслах болно.
See more
5/29/2021 • 1 hour, 2 seconds Энэ удаагийн дугаараараа бид халдварт өвчин, вакцины томоохон мэргэжилтэн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) Ковидын вакцины үнэлгээний хороонд ажиллаж буй эмч хүний бичсэн “Үхлийн аюултай сонголт” номыг танилцуулж байна. Вакцин хийлгэхгүй гэдэг сонголт бол зөвхөн хувь хүний асуудал биш бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нийгмийн шинж чанартай асуудал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр болох талаар зохиогч дархлаажуулалтын түүхийг сөхөж олон талаас баримттайгаар өгүүлэх болно.
See more
5/15/2021 • 1 hour, 9 minutes, 41 seconds Энэ удаагийн дугаараараа бид 2008 онд хэвлэгдсэн цагаасаа хойш бэстсэллэр болсон Inspired номыг танилцуулж байна.
Amazon, Facebook, Netflix, Google зэрэг шилдэг технологийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ямар аргаар хэрхэн ажилладаг талаар мэдэж авах болно.
See more
5/1/2021 • 1 hour, 11 minutes #109 Thanks for the Feedback Энэ удаагийн дугаартаа “Thanks for the Feedback” номыг хүргэж байна. Ирээдүйдээ ѳсѳн дэвжих хүсэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой зүйл бол бусдын санал шүүмжийг зѳвѳѳр хүлээн авч, түүнээсээ суралцах байдаг. Энэхүү номонд бусадаас санал, шүүмжийг хэрхэн зѳвѳѳр хүлээн авах, илүү их үр дүнтэйгээр сонсоход юуг ойлгож, анхаарах хэрэгтэй тухай ѳгүүлэх болно.
See more
4/17/2021 • 1 hour, 7 minutes, 16 seconds Манлайлал бол албан тушаал, статус, эрх мэдэл, эготой нэгний тухай ойлголт биш. Манлайлагч бол хүмүүсээс, аливаа санаанаас боломжийг хөгжүүлэх зүрх зоригтой нэгнийг хэлнэ. Энэ зоригийг гаргах үед эрсдэлтэй, тухгүй мэдрэгдэвч та энэ мэдрэмжийг давуу тал болгон ашиглах боломжтой гэдгийг энэ номноос ойлгож авна.
Монгол хэлнээ дөнгөж орчуулагдсан уг номыг Интерном, Азхур, Альфа номын дэлгүүрээс худалдан авч болох юм.
See more
4/3/2021 • 1 hour, 7 minutes, 33 seconds #107 From Diapers to Dating Ээлжит дугаараа 12 хүртэлх насны хүүхдэд эцэг эхчүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгож, багаас нь зөв ойлголттой өсгөж хүмүүжүүлэх талаар Дэбра Хаффнер хэмээх томоохон мэргэжилтний бичсэн "Балчир наснаас болзоо хүртэл" номыг тоймлон хүргэж байна.
Илүү дэлгэрэнгүйг суралцъя гэвэл монгол хэлнээ орчуулагдсан энэхүү номноос болон доор дурдагдсан төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авч болно:
- Хөөрхөн зүрх ТББ FB https://www.facebook.com/btifulhearts
- Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ https://www.facebook.com/women4changemongolia
See more
3/20/2021 • 1 hour, 9 minutes, 37 seconds # 106 Сэтгэл судлалын номнуудаас бид юу сурч мэдэж авсан бэ? Энэ удаагийн дугаараараа бид өдийг хүртэл уншсан сэтгэл судлалын номнуудаасаа юу сурч, амьдралдаа хэрхэн түүнийгээ хэрэгжүүлж байгаа тухайгаа ярилцлаа.
Clubhouse дээр цуглан бидэнтэй санал сэтгэгдэл, өөрийн сайхан түүхүүдээ хуваалцсан бүх сонсогчиддоо баярлалаа.
Ингээд амласан ёсоороо clubhouse дээрх яриагаа подкаст болгон та бүхэндээ хүргэж байна.
Үргэлж бидэнтэй хамт суралцаж, хөгжиж байдаг та бүхэндээ дахин БАЯРЛАЛАА!!
See more
3/6/2021 • 1 hour, 15 minutes, 52 seconds #105 Think Again
Энэ удаагийн дугаартаа 2 долоо хоногын ѳмнѳ хэвлэгдэн гарсан "Think Again" буюу "Дахин шинээр бодох" номыг хүргэж байна. Номын зохиолч Adam Grant нь "Originals" хэмээх номоороо алдартай бѳгѳѳд энэ удаа "Think Again" номондоо ямарваа зүйлд эр гэлзэх, дахин шинээр харж, шинээр бодох нь яагаад чухал болох, дэлхий ертѳнц, шинжлэх ухаан хурдан хѳгжиж буй ѳнѳѳ үед хүмүүс яагаад хуучин үзэл бодолтойгоо үлдсэн хэвээр байгаа, түүнийг хэрхэн ѳѳрчилж болох тухай сонирхолтой баримт, санааг ѳгүүлэх болно.
See more
2/20/2021 • 1 hour, 9 minutes, 41 seconds #104 Moonwalking with Eistein Энэ удаагийн дугаартаа Moonwalking with Einstein хэмээх оюун ухаан, ой тогтоолтын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Номын зохиолч Joshua Foer хэрхэн анх ой тогтоолтын олон улсын тэмцээний тухай сонсож, ой тогтоолтын арга барилыг судалж суралцсан тухай, энгийн хүмүүс ч бас зѳв арга барилаар зѳв хичээллэвэл санаанд оромгүй хэмжээд ой тогтоолтоо сайжруулах бүрэн боломжтой зэрэгийг ѳгүүлэх болно.
See more
2/6/2021 • 1 hour, 34 minutes, 14 seconds #103 You're not listening Энэ удаагийн дугаараараа бид 2020 оны шилдэг баримтат номын нэг болсон "Та сонсохгүй байна" хэмээх номыг хүргэж байна. Олонд танигдсан сэтгүүлч Kate Murphy-ын бичсэн уг ном нь бусдыг сонсох ямар чухал байдаг, сонсоогүй байснаараа юу алддаг, хүнийг хэрхэн зөв сонсож сурах талаар сонирхолтой жишээнүүд дээр гүн гүнзгий тайлбарлах болно.
See more
1/23/2021 • 1 hour, 5 minutes, 12 seconds #102 Choked
Энэ удаагийн дугаартаа Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг хүргэж байна. Э нэхүү номноос агаарын бохирдол болон түүний урд, богино хүгацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухай олон улс орны жишээг олж сонсох болно.
Энэхүү дугаарт www.breathemongolia.org Breathe Mongolia - Clean Air Coalition оролцсон болно.
Агаар бохирдол ихсэж баѳгаа энэ үед амнаа хамгаалалтаа сайн зүүж, эрүүл мэндээ хамгаалаарай.
See more
1/9/2021 • 1 hour, 28 minutes, 3 seconds # 101 A Promised Land Part 2 #101 A Promised Land by Barack Obama - Part 2
101 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын хоёр дах буюу сүүлийн хагасыг тоймлон хүргэж байна.
Soundcloud: https://soundcloud.com/mongol.../https://soundcloud.com/mongol-podcast/101-a-promised-land-part-2
iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947
See more
12/26/2020 • 1 hour, 17 minutes, 28 seconds #100 A Promised land - Part 1 100 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын эхний хагасыг тоймлон хүргэж байна.
11 сарын 17-нд буюу зарагдаж эхэлсэн эхний өдрөө 887 мянган хувь борлогдож эхнэрийнхээ "Becoming" номны амжилтыг эвдээд буй уг ном нь энэ оны хамгийн хүлээлттэй ном яах аргагүй мөн билээ.
See more
12/12/2020 • 1 hour, 22 minutes, 32 seconds #99 Covid-19 Special Episode Энэ удаагийн дугаараараа бид Монголд үүсээд буй онцгой нөхцөл байдалд зориулан Covid-19-ын тоо баримт, вакцины талаарх мэдээл эл, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бусад улсын туршлага, мөн карентиныг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тусгай дугаар бэлдэн хүргэж байна.
Дугаарын явцад дурдах хэрэгтэй аппликейшнүүд:
- Think! Think!: https://think.wonderlabedu.com/en/
- Vooks: https://www.vooks.com/
- Simply piano: https://www.joytunes.com/
- Outschool: https://outschool.com/
- TomYo KidsClub: https://www.facebook.com/TomYoKidsClub
- Exercise with Chloe Ting: https://www.youtube.com/user/ChloesAddiction
- Cosmic Kids Yoga: https://www.youtube.com/user/CosmicKidsYoga
See more
11/28/2020 • 1 hour, 2 minutes, 46 seconds #98 Positive discipline for teenagers Энэ удаагийн дугаараараа бид эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа хэрхэн харьцах хэрэгтэй вэ, хүмүүжлийн эерэг арга барилаар хэрхэн аз жаргалтай, зөв төлөвшилтэй, бие даасан иргэн болоход нь туслах талаарх гайхалтай номыг танилцуулж байна.
Хөл хорионы энэ үеийг ашиглан гэр бүл, хүүхэддээ цаг гаргаж, өсвөр насныхандаа зориулаарай.
See more
11/14/2020 • 1 hour, 40 minutes, 38 seconds #97 How they got into Harvard Ээлжит дугаараа бид гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна.
Элсэлтийн 8 стратегийг бодит 50 сурагчийн жишээн дээр нарийн тайлбарлан хүргэх уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд "Т эд Яаж Харвардад Тэнцсэн Бэ" Facebook хуудсанд хандан үнэгүй хүргүүлж авах эсвел Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүдээс авч болох юм байна.
See more
10/31/2020 • 59 minutes, 3 seconds 1997 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл Дэлхийн сая сая хүн уншиж амьдрах урам зориг авсан номнуудын нэг бол яах аргагүй "Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд" ном юм.
Залуухан сэтгүүлч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж буй их сургуулийн профессортойгоо хийсэн ярианаас та гэр бүл, гэрлэлт, мөнгө, хөгшрөлт, үхэл гээд амьдралын олон талыг эргэцүүлэх биз ээ.
Киног нь үзэж сонирхох бол: https://www.youtube.com/watch?v=E463tZdAGn4
See more
10/17/2020 • 55 minutes, 14 seconds Энэ удаагийн дугаараараа "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх олон улсад бестселлер болж байсан нэгэн сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна. Номыг зохиогч Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилиин турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй бие дотроо түгжигдсэн байжээ. Уран зохиолын кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй түүний туулсан амьдрал, бодрох бодол, мѳн бусад хүмүүсийн хийдэг алдаа, ташаа ойлголтууд зэргийг бид ойлгож. ухаарах болно
See more
10/3/2020 • 1 hour, 8 minutes, 25 seconds Ээлжит дугаараара а бид АНУ-ын түүхэндээ хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг хүргэж байна.
Ажил хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн ширээний ном болохуйц, амьдрал, практикт асар ойр бичигдсэн уг номын Монгол хэл дээрх орчуулгыг зөвхөн Анлок сонсогчид 9 сарын 21-с 26-ны хооронд 36%-ын хямдралтай үнээр буюу 45000 төгрөгөөр доорх хаягаар очиж худалдан авах боломжтой
Хаяг: Төв номын сангийн хажуудах “Чандмань” төв (Eagle TV-ын логотой шилэн барилга), 4 давхар, 404 тоот
Утас: 70007969
See more
9/19/2020 • 1 hour, 8 minutes, 13 seconds #93 What If? by UNLOCK Podcast
See more
9/5/2020 • 1 hour, 10 minutes, 12 seconds #92 The ride of a lifetime Энэхүү дугаараараа та бүхэндээ Walt Disney компаний гүйцэтгэх захиралын ажлыг 15 жил хашиж, Walt Disney-г дараагийн цоо шинэ тѳвшинд авч очсон, орчин үеийн шилдэг манлайлагчидын нэг Bob Iger-н номыг танилцуулж байна. Bob Iger-н бага залуу наснаас одоог хүртэлх амьдрал, манлайлагчийн арга барил, жинхэнэ Зѳв хүн, Зѳв манлайлагчийн тод жишээг энэхүү номноос харах болно.
See more
8/22/2020 • 1 hour, 5 minutes, 59 seconds #91: Almost American - Бараг л Америк
Энэхүү дугаараар та бүхэндээ Монгол зохиогчийн англи хэл дээр бичсэн "Almost American" (Бараг л Америк) хэмээх номыг танилцуулж байна. Олон сонсогчдын дунд хүлээлт үүсгэж байсан энэхүү бүтээлд Billie маань дөнгөж 19 настайдаа АНУ руу очиж хэрхэн амьдралаа зохиож байсан мөн АНУ-д очсон цагаачид тэрхүү орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулдаг талаар илэн далангуй бичсэн байдаг.
See more
8/8/2020 • 1 hour, 12 minutes, 45 seconds #90 The Courage to be disliked Энэ удаагийн дугаараараа бид амьдралын нэгэн үнэн хэмээн нэрлэгддэг Алфред Адлерийн сэтгэл судлалын онолд тулгуурлан бичэгдсэн Японы лонгсэллэр бүтээл "Ад үзэгдэх зориг" номыг хүргэж байна.
Хүн өөрчлөгдөж чадна, аз жаргалтай амьдрах боломжтой гэсэн зорьмог санааны талаар нэгэн философич болон залуугийн харилцан ярианд тулгуурлан энгийн бөгөөд маш сонирхолтойгоор тайлбарлажээ.
See more
7/25/2020 • 1 hour, 16 minutes Ээлжит дугаараараа бид "Эго бол таны дайсан" номоороо танигдсан бэстсэллэр зохиогч Райн Холидейгийн ээлжит бүтээлийг танилцуулж байна. Саад бэрхшээл бол амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнийг хэрхэн өөрийн давуу боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах боломжтойг түүхийн алдартай хүмүүсийн бодит жишээн дээр тайлбарласнаараа сонирхолтой бүтээл болжээ.
See more
7/11/2020 • 1 hour, 1 minute, 30 seconds Энэ удаагийн номоороо бид яагаад стресс муу зүйл биш болох, мөн түүнийг зөвөөр ашиглавал эрүүл мэнд, ажил сурлагад хэрэгтэй зүйл болохыг тайлбарлах болно.
Станфордын их сургуулийн сэтгэл судлалын багш хүний бичсэн уг ном нь таны стрессийг харах өнцгийг 180 градус эргүүлээд зогсохгүй, стресстэй нөхцөл байдлыг хэрхэн амжилттайгаар даван туулах аргачлалуудыг зааснаараа онцлог бүтээл юм.
See more
6/27/2020 • 58 minutes, 10 seconds Нэг жижиг алхмаар хэрхэн том өөрчлөлтийг авчрах вэ? Энэхүү дугаартаа бид Японы алдарт Кайзэн хэмээх aргыг ашиглан хэрхэн хувийн амьдрал болон ажилдаа амжилт гаргаж болох талаар тайлбарлах болно.
Эрүүл мэнд, ажил сурлага, гэр бүлдээ эерэг дадал зуршлыг хэвшүүлмээр байна уу? Бизнесийн салбарт амжилт гаргахыг хүсч байна уу? Тэгвэл олон жил Америк, Японы практикт батлагдсан Кайзэн хэмээх энэхүү ухагдахуунтай танилцахад илүүдэхгүй.
See more
6/13/2020 • 1 hour, 15 minutes, 17 seconds #86 No one is too small to make a difference Энэ удаагийн дугаараараа бид Нобелийн Энх Тайвны шагналд 2 дахь удаагаа дэвшээд буй 17-хон настай байгаль хамгааллын тэмцэгч охин Грета Тунбергийн "Өөрчлөлт хийхэд хэн ч багадахгүй" хэмээх гайхалтай номыг хүргэж байна.
2019 онд НҮБ-н байгаль цаг уурын чуулган дээр Дэлхийн удирдагчдад хандаж тавьсан "How dare you" илтгэлээрээ олонд танигдсан тэрээр Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй хойч үеийг маань юу хүлээж буй бодит үнэнийг бидэнд сануулсаар байгаа юм.
"How dare you? You have stolen my dreams and my childhood": https://www.youtube.com/watch?v=TMrtLsQbaok
See more
5/30/2020 • 1 hour, 5 minutes, 22 seconds #85 Higher loyalty: Truth, lies and leadership #85 A Higher Loyalty by James Comey
Ээлжит дугаараараа бид, 2017 онд Трампын гэнэтийн шийдвэрээр халагдах хүртлээ Америкийн Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Жэймс Коүмигийн дуулиант бүтээлийг хүргэж байна.
Хиларигийн имэйлийн хэрэг, Трамп болон Коүмигийн харилцаа үнэндээ ямар байсан зэрэг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ардах үйл явдлыг шударгаар өгүүлэхийн зэрэгцээ, улсдаа тангараг өргөсөн эх оронч лидер хүн гэж ямар байдаг талаар нэгийг бодогдуулсан сонирхолтой бүтээл болжээ.
See more
5/16/2020 • 1 hour, 10 minutes, 55 seconds Энэ удаагийн дугаараараа алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын сагсан бөмбөг хэрхэн тоглодог байсан өөрийнхөө хандлага, сэтгэлзүйн талаар бичсэн "Mamba mentality" номыг танилцуулж байна.
Энэ оны 1 сард охиныхоо хамт харамсалтайгаар өнгөрөх хүртлээ 41-хэн наслахдаа тэрээр хэрхэн амжилтанд хүрсэн болон, Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсан түүний "Mamba mentality" гэж чухам ямар амьдралын хандлага байсныг та эндээс суралцаарай.
See more
5/2/2020 • 56 minutes, 37 seconds #83 Nonviolent communication Ээлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна.
Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ.
Та ч бас хүний амьдарлын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргын талаар энэ номноос суралцаарай.
See more
4/18/2020 • 57 minutes, 9 seconds Ээлжит дугаараа бид 2016 онд гарсан цагаасаа хойш богино хугацаанд олон сая уншигчдаас өндөр үнэлгээ аваад байгаа "Таргалалтын нууц" хэмээх номыг санал болгож байна. Эмч хүний өөрийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бичсэн уг ном нь танд хүн яагаад таргалж, турдаг талаар шинжлэх ухааны цогц тайлбарыг өгөхөөс гадна жингээ хэрхэн үр дүнтэй хаях талаар зөвлөгөөг ч багтааснаараа онцлог юм.
See more
4/4/2020 • 1 hour, 1 minute, 55 seconds Энэхүү дугаараараа бид "Innovator''s Dilemma", "How will you measure your life" номнуудаар нь та бүхэнд танилцуулж байса н Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-г танилцуулж байна.
Хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийн хөшүүрэг юу байсан бэ? Ядуурлаас гарахад юу чухал вэ? Авилга яагаад асуудал биш боломж вэ? Дэд бүтцийн хөгжил ядуурлыг арилгах уу? гэх мэт сонирхолтой асуултуудад энэ ном хариулах болно.
See more
3/21/2020 • 1 hour, 14 minutes, 53 seconds #80 Beautiful Boy: a father's journey through his son's addiction Энэ удаагийн дугаартаа Beautiful Boy буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн номыг танилцуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны тоо баримт, статистик байдаг боловч тэр бүр олж сонсдоггүй хувь хүн болон ойр дотны гэр бүлийнх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг энэхүү номноос олж мэдэх болно. Хар тамхи, мансууруулах бодисын хор нѳлѳѳ, нэгэнт донтсон бол буцаж эрүүл болох боломж байгаа эсэх, яагаад хэн ч хар тамхинд донтох боломжтой вэ гэх мэт олон сэдвийг хѳнджээ.
See more
3/7/2020 • 1 hour, 4 minutes, 37 seconds #79 Deep Work: Rules for focused success in a distracted world Энэ удаагийн дугаартаа Deep Work номыг хүргэж байна. Ажил, хичээлээ хийхдээ сайн гүн тѳвлѳрч сууж чадахгүй, анхаарал саринаад байгаа бол энэхүү номон дээр гарах Deep Work буюу гүн анхаарал тѳвлѳрүүлэ х арга, зѳвлѳмжүүдийг дагаад үзээрэй. Энгийн амьдралд ойр арга зѳвлѳгѳѳг багтаасан энэхүү номноос бид бас Анлокынхоо номуудыг уншихдаа эдгээр аргыг хэрэглэдэг байсныг бас анзаарч мэдэж авлаа.
See more
2/22/2020 • 1 hour, 10 minutes, 12 seconds #78 Spillover: Animal Infections and the Next Human Pandemic Энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг хүргэж байна.
Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарсан, эрдэмтэдийн хүлээн зѳвшѳѳрсѳн энэхүү ном нь халдварт өвчин хаанаас, яаж хүнд халддаг, ямар судалгаа шинжилгээ явагдаж байдаг зэрэгийг нарийн тоо баримтаар тайлбарладаг.
"Zoonosis" гэж амьтанаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS, Ebola, Hendra, HIV AIDS, Nipah, Bird flu(шувууны томуу) зэрэг вирусын олон аюултай халдварт өвчнүүд багтдаг. Сүүлийн 10 жилд дэгдсэн халдварт өвчнүүдийн 75% нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг ДЭМБ-аас тооцоолсон байдаг.
Эцэст нь хүмүүс бидний байгаль, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь хор уршигт халдварт өвчин дэгдэх шалтгаан нь байдаг.
See more
2/8/2020 • 1 hour, 18 minutes, 30 seconds Өнгөрсөн оны сүүлээр гарсан даруйдаа бүхий л томоохон бэстсэллэр номын жагсаалтанд зүй ёсоор орж дуулиан тарьж буй ном бол Pulitzer шагналын эзэн сэтгүүлч Ronan Farrow-ын бичсэн "Catch and Kill" юм.
Зохиогч уг номоороо 2017 онд Холливүүдын томоохон продюсер Harvey Weinstein-ы 80 гаруй эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэргийг хэрхэн илрүүлсэн, хөшигний цаана ямар дарамттай нүүр тулж байснаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ хэргээс үүдэлтэй давалгаалсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөн олон улсыг хамарч, одоо ч Harvey Weinstein-ы шүүх хурал хэрхэн эргэх бол хэмээн олны анхаарлын төвд байгаа юм.
See more
1/25/2020 • 1 hour, 8 minutes, 43 seconds #76 When the people speak: Deliberative democracy and public consultation Ардчилал гэж юу вэ? Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ? Мөн дэлхийн ихэнхи улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ? Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ? Үүнд Станфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх Ардчиллын хувилбарыг санал болгож байна.
See more
1/12/2020 • 1 hour, 15 minutes, 37 seconds 2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар тандаж, бүх үйлдлийг баримтжуулан хадгалж байдаг талаар 2013 онд олон нийтэд ил болгож шүгэл үлээснээсээ хойш эх орондоо хөл тавих эрхгүй болсон юм. Энэхүү намтраас нь та хүний эрх ардчилал, технологийн хөгжилтэй хэрхэн зөрчилдөж буйг, бид дор бүрнээ ямар сонголттой нүүр тулаад буйг эргэцүүлэх болно.
See more
12/28/2019 • 1 hour, 4 minutes, 9 seconds Ээлжит дугаараа бид энэ онд гарсан шилдэг номнуудын нэг Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номыг хүргэж байна. Гэр бүл, ажил, олон нийтийн газар, анагаах ухаан гээд амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, энэ нь нийгэмд ямар асуудал болж байгааг олон баримттайгаар цэгцтэй дүрсэлж чадсанаараа эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг нээсэн ном хэмээн үнэлэгдээд байгаа юм.
See more
12/14/2019 • 1 hour, 6 minutes, 43 seconds Ээлжит дугаараараа бид 13 настай аутизмтай хүү Наоки Хигашидагийн бичсэн гайхалтай бүтээлийг хүргэж байна. Төрөлхийн тархины эмгэгтэй төрж, бусадтай харилцах, өөрийн биеэ чөлөөтэй удирдах чадвар дутмаг өссөн тэрээр аутизмтай хүмүүсийн дотоод ертөнцийг уг номоороо энгийн бөгөөд гүн гүнзгийгээр илэрхийлж чадсанаараа Дэлхийн 30 гаруй орны сая сая уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан ажээ.
See more
11/30/2019 • 1 hour, 7 minutes, 41 seconds #72 Influence by UNLOCK Podcast
See more
11/16/2019 • 1 hour, 4 minutes, 46 seconds Энэ удаагийн дугаараараа бид Английн томоохон шүүх эмнэлгийн задлан шинжээч эмч Ричард Шепердийн бичсэн "Зуурдын шалтгаанууд" номыг танилцуулж байна. Дэлхийн томоохон гэмт хэргүүд, ослоос эхлээд нийт 23000 орчим хүн дээр задлан шинжээчээр ажиллахдаа эмч уг номоороо задлан шинжилгээ нь хүний үхлийн шалтгааныг тогтоож гэмт хэргийг илрүүлээд зогсохгүй, эрүүл мэнд, хууль тогтоомж, нийгмийн томоохон асуудлуудыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулдаг салбар болохыг тайлбарласан юм.
See more
11/2/2019 • 1 hour, 22 minutes, 4 seconds #70 Brief answers to the big questions Ээлжит дугаараараа бид 20-р зууны алдарт онолын физикч, одон орны суут эрдэмтэн Стивен Ховкины амьдралынхаа сүүлийн өдрүүддээ бичиж хүн төрөлхтөнд бэлэг болгон үлдээсэн "Том асуултуудад өгөх товч хариултууд" номыг танилцуулж байгаадаа баяртай байна. Хэрэв та ертөнц хэрхэн үүссэн, харь гаригийн хүн гэж байдаг эсэх, цаг хугацааны аялал боломжтой эсэх, хар нүх гэж юу вэ, дэлхий хэзээ сөнөх вэ зэрэг сонирхолтой асуултуудад хамгийн энгийнээр шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт авахыг хүсвэл энэ таны заавал сонсох номны нэг байх болно.
See more
10/19/2019 • 1 hour, 6 minutes, 38 seconds Энэ удаагийн дугаартаа Why We Sleep буюу "Бид яагаад унтдаг вэ" номыг танилцуулж байна. Нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмдэн Matthew Walker-н бичсэн энэхүү номноос нойрсох буюу унтах гэж юу болох, бид яагаад унтдаг бa яагаад зүүдэлдэг болох, орчин үеийн нийгэмийн нойрны талаарх хандлага, нойргүйтэл бол түүний эсрэг арга хэмжээ гэх мэт хүн бүрт зайлшгүй мэдвэл зохих сэдвийг тайлбарласан болно.
See more
10/5/2019 • 1 hour, 9 minutes, 26 seconds Энэ удаагийн шилдэг номоороо бид Дэлхийн ноён оргил Эверестэд хамгийн олон уулчин амь эрсэдсэн жилүүдийн нэг гэгддэг 1996 оны үйл явдлыг танилцуулж байна. Зохиогч нь уг экспедицд оролцож, аймшигт зүйлсийг нүдээр үзсэн хүний хувьд Эверестэд авирах бодит амьдрал дээр ямар байдгийг олон нийтэд өгүүлэхийг хүсчээ. Ууланд авирах зэрэг хүч сорьсон спортод дуртай бол таны заавал сонсох номны нэг.
See more
9/21/2019 • 1 hour, 10 minutes, 41 seconds Энэ удаагийн дугаараараа бид "Иго бол таны дайсан" хэмээх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Амжилтанд хүрэхэд чинь саад болдог алдаа гаргахад чинь улам дээр чинь дэвсэлдэг иго гэгч чухам юу вэ, түүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ, мөн игоноосоо ангижирч эрүүл тайван амьдрахын тулд аугаа хүмүүс ямар арга хэрэглэдэг талаар та энэ номноос суралцах болно. Зохиогчийн хэлснээр таны амьдралдаа уншсан хамгийн чухал номнуудын нэг болно гэдэгт бид итгэлтэй байна.
See more
9/7/2019 • 1 hour, 40 seconds Энэ удаагийн дугаартаа хэзээ ч чимээгүй болохгүй одоогийн нийгэм дэх Интроверт буюу дотогшоогоо чиглэсэн гэгдэх хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Quiet" by Susan Cain номыг хүргэж байна. 2012 онд анх хэвлэгдэн гарсанаасаа хойш 4 жилийн турш Нью-Иорк таймсын шилдэг номоор шалгарсан, TedTalk дээрх яриа нь хамгийн олон үзсэн ярианаас гадна, тэрхүү яриа нь Bill Gates-н хамгийн дуртай ярианы нэг аж. Энэхүү номноос интроверт хүмүүсийн онцлог, давуу тал, интроверт хүмүүс болон хүүхэдтэйгээ харилцах харилцаа гэх мэт олон сонирхолтой баримтыг олж мэдэх болно.
See more
8/24/2019 • 1 hour, 2 minutes, 43 seconds #65 Grit by Angela Duckworth
Энэ удаагийн дугаараараа бид сэтгэлзүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт томоохон сэдэв болж чадсан Grit буюу шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанарын тухай өгүүлэх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна.
Сэтгэл судлалын профессор Анжела Дукворт нь 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд энэхүү номоороо дамжуулж "Xүн амжилтанд хүрэхэд төрөлх авьяасаас илүү шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанар чухал" гэдгийг олон талаас нь батлан харуулжээ.
Шургуу хөдөлмөрч занг өөрт болон үр хүүхэддээ төлөвшүүлэхэд сонирхол, хичээл сургуулилт, зорилго, өөрт итгэх итгэл гэсэн 4 зүйлд анхаарах хэрэгтэй ажээ.
See more
8/10/2019 • 1 hour, 4 minutes, 19 seconds Энэ удаагийн дугаараар та бүхэндээ дэлхийд данстай эдийн засагчид болох Harvard-ын (одоо University of Chicago) James Robison болон MIT-ийн Daren Аcemoglu нарын хамтын бүтээл "Why nations fail" буюу "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" хэмээх бестселлэр алдарт бүтээлийг хүргэж байна. Сүүлийн 400 гаруй жилийн улс үндэстний хөгжлийн түүхийг үндэслэн дэвшүүлсэн тэдний онолоор өнөөгийн улс үндэстнүүдийн хөгжсөн, хөгжөөгүй гол шалтгаан бол тухайн улсын төрийн болон эдийн засгийн инстүүц хэмээн маш олон орны жишээ аван тайлбарласан байдаг.
Энэхүү ном танд нэгийг бодогдуулж, манай улсын цаашдын хөгжилд зайлшгүй шаардлатгай хүчин зүйлсийн талаар ойлголт өгнө гэдэгт итгэлтэй байна.
See more
7/27/2019 • 1 hour, 8 minutes, 50 seconds #63 "Leaders eat last" by Simon Sinek
Энэ удаагийн дугаартаа бид Cаймон Синекийн 2014 онд бичсэн New York Times-ийн бестселлэр “Leaders eat last” хэмээх манлайлалын талаарх гайхалтай бүтээлийг хүргэж байна.
Эндорфин, допамин, окситосин, серотинен хэмээх биднээс ялгардаг бодис бид бүхний аливаа зорисондоо хүрэхэд, бусдад туслахад, бусдыг хайрлахад гол нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Манлайлал гэдэг бол баг хамт олоноороо хамтарч, нэг нэгнээ дэмжих “аюулгүйн тойрог” үүсгэн бий болгохоос эхэлнэ. Зяа ингээд та бүхэн энэхүү бас нэгэн шинэлэг номын дугаараа хүлээн авч сонсоно уу!
See more
7/13/2019 • 1 hour, 5 minutes, 19 seconds #62 Leadership the Eleanor Roosevelt Way #62 Leadership the Eleanor Roosevelt Leadership by Robin Gerber
Энэ удаагийн дугаартаа бид АНУ-н тэргүүн хатагтай асан, НҮБ-т Хүний Эрхийн Тунхаглалыг гардан боловсруулж байсан алдарт Eleanor Roosevelt-н тухай гайхалтай номыг уншиж танилцуулж байна. Яагаад Эленор Рүзвелт нь жирийн нэгэн тэргүүн хатагтай биш Дэлхийн тэргүүн хатагтай гэж нэрлэгдэх болсон, 100 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг марталгүй дурсдаг талаар энэхүү дугаараас сонсох болно.
Монгол хэлнээ орчуулагдсан уг номыг сонсогчид маань Ауруг Паблишингийн 99884358 утасруу залгаж 10% хөнгөлөлттэйгөөр үнэгүй хүргүүлж авч унших боломжтой.
See more
6/29/2019 • 1 hour, 1 minute, 53 seconds Энэ удаа "The 5 love languages" буюу "Хайрын таван хэл" номыг Live Event дээр амласныхаа дагуу та бүхэндээ хүргэж байна. 25 жилийн ѳмнѳ хэвлэгдсэнээсээ хойш олон сая гэр бүл, хосуудын амьдрал, хайрт эерэг нѳлѳѳг авчирсан уг номонд хэрхэн хайраа илэрхийлэх болон хайрыг хүлээн авах, түүний тулд 5 тѳрлийн хайрын хэлийг тайлбарласан болно. Ѳѳрийнхѳѳ болон хайртай хүнийхээ хайрын хэлийг илүү сайн таниж мэдэхийн тулд доорх онлайн асуултанд хариулах боломжтой.
https://www.5lovelanguages.com/
See more
6/15/2019 • 1 hour, 4 minutes, 2 seconds #60 Unlock Podcast LIVE EVENT in Ulaanbaatar #60 Live Event in UB
2 жилийн босгон дээрээ бид сонсогчидтойгоо нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлж түүнийгээ дугаар болгон хүргэхийг хичээлээ. Техникийн шаардлага сайн хангаагүй бичлэг болжээ. Та бүхнээсээ хүлцэл өчье.
Цаг зав гарган хүрэлцэн ирсэн сонсогчиддоо маш их баярлалаа. Зурагнуудаа дараах линкээс татаж аваарай: https://photos.app.goo.gl/LwLD8Mf2tEdq7BFd6
See more
6/1/2019 • 1 hour, 53 minutes, 18 seconds #59 Getting To Yes by Roger Fisher and William Ury
Ээлжит дугаараараа бид 30-аад жилийн турш үнэ цэнээ алдалгүй, зөвшил, хэлэлцэлийн алтан дүрэм гэж нэрлэгдэж ирсэн “Getting to Yes” хэмээх "The Harvard Negotiation Project"-s анх төрөн гарсан бүтээлийг хүргэж байна. Ярих зөвшилцөх шаардлагатай өдөр тутмын олон асуудлуудад хэрхэн нөгөө талтайгаа харилцаагаа муутгалгүйгээр, аль алиндаа ашигтай байдлаар тохиролцоонд хүрэх вэ гэдэг асуултын хариултыг та энэ номноос олж авах болно.
See more
5/18/2019 • 1 hour, 5 minutes, 5 seconds #58 Sprint by Jake Knapp
Ээлжит дугаараар бид New York Times болон Wall Street Journal-ийн 2016 оны бэстселлер Sprint номыг танилцуулж байна. Байгууллагын том болон жижиг асуудлын оновчтой шийдлийг хэрхэн 5-хан хоногийн дотор гаргаж, загвар шийдлээ хэрэглэгч дээр турших вэ гэдэг энэхүү Design Sprint арга нь өдгөө Google, Uber, Slack, Lego зэрэг Дэлхийн томоохон компаниудын хувь заяаг өөрчилсөөр ирсэн юм. Танай байгууллага ч бас асуудлаа яриад, хуралдаад шинэ санаа гарахгүй, гаргасан шийдэл нь хэрэгжихгүй байгаа бол энэ аргачлалыг хэрэглээд үзэхийг зөвлөе. Design Sprint video: https://www.youtube.com/watch?v=AuktI4lBj6M
See more
5/4/2019 • 53 minutes, 31 seconds #57: Goodbye, Things: The New Japanese Minimalism
Сонсогч та бүхэндээ энэ удаа “Goodbye, Things: The New Japanese Minimalism” хэмээх олны дунд хүлээлт нэлээд үүсгэж байсан гайхалтай бүтээлийг танилцуулж байна. 35 настай энгийн нэгэн Япон залуу Fumio Sasaki минимализмыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар хэрхэн өөрийн амьдралын хэв маяг, мөн түүнчлэн өөрийгөө эерэгээр өөрчилж чадсанаа энэхүү номоороо дэлгэрэнгүй бичжээ.
Минимализмыг сонирхож байгаа хүн бүрийн ширээний ном байх ёстой энэхүү ном маань Монгол хэл дээр орчуулагдан худаалдаалагдаж байгаа бөгөөд сонсогч та бүхэндээ тусгайлан 10% хөнгөлөлт, мөн хот дотор үнэгүй хүргүүлэхээр ярьж тохирсон байгаа. Энэхүү дугаараа сонсон хаанаас энэ урамшуулалаа авч болохыг олж сонсоорой.
See more
4/20/2019 • 1 hour, 2 minutes, 59 seconds #56 How to teach your baby to read #56 How to teach your baby to read
Хүүхэд 0-5 насандаа хамгийн хурдан уншиж сурдаг гэдэгт та итгэх үү.
Ээлжит дугаараараа бид зочин Ундрааг урьж, "Бага насны хүүхдэдээ хэрхэн уншихыг заах вэ?" хэмээх сонирхолтой номны талаар хэлэлцлээ. Хэдхэн жилийн өмнө 4 насандаа 8 хэлээр ярьж олныг шуугиулж байсан Орос охиныг чухам энэхүү номны зохиогч Глэнн Доманы үүсгэн байгуулсан институтын аргачлалаар дасгалжуулсан бөгөөд уг институт нь жирийн хүүхдийг гоц авьяастан болгодгоороо алдартай.
Зочин маань уг институтын эцэг эхчүүдийн сургалтанд Монголоос анх удаа оролцож байсан нэгэн бөгөөд бага насны хүүхдийн боловсролд зориулсан "Монгол гэр сургалт" пэйжээрээ дамжуулан сурсан мэдсэнээ эцэг эхчүүдэд хуваалцдаг аж.
See more
#55 When Breath Becomes Air # 55 дах дугаартаа When Breath Becomes Air буюу "Амьсгал агаар болох мөчид" номыг хүргэж байна. Идэр залуухан 36-хан насандаа уушигны хорт хавдарын улмаас өөд болсон мэдрэлийн мэс засалч, эмч, зохиолч Paul Kalanithi-ийн бичсэн энэхүү ном нь 2016 онд өөрийг нь таалал төгссөнөөс хойш хэвлэгдэн гарж, 39 хэл дээр орчуулагдан гаржээ. Түүний амьдралынхаа сүүлийн мөчүүдэд бичсэн энэхүү ном нь үхэлтэй нүүр тулгарсан үе дэх амьдралын утга учир, амьдрах өдөр нь тоотой цөөхөн болоход яагаад, юуны төлөө амьдрах вэ гэх зэрэг философийн гүнзгий асуултанд эмч болон өвчтөн хүний өнцөгөөс хариулж дэлхий даяар олон сая уншигчидын сэтгэлийн утсыг хөнджээ.
See more
3/23/2019 • 57 minutes, 51 seconds #54 Intelligent Investor by Benjamin Graham
Ээлжит дугаараараа бид хэвлэгдсэн цагаасаа хойш 60 гаруй жилийн турш хувьцааны хөрөнгө оруулалтын библь хэмээн нэрлэгдэж ирсэн "Ухаалаг хөрөнгө оруулагч" номыг танилцуулж байна.
Хувьцааны хөрөнгө оруулалтын эцэг хэмээн нэрлэгддэг Бенжамин Граэмийн бичсэн уг номноос та Варен Бафет зэрэг өнөө цагийн алдарт хөрөнгө оруулагчид ямар зарчмыг баримталж тогтвортой ашигтай ажиллаж ирснийг ойлгох болно.
Уг номыг эх хэл дээрээ авч уншихыг хүссэн Unlock сонсогчдод www.internom.mn сайтаас 10% хямдралыг бэлэглэсэн тул энэ дугаараас нууц үгийг олж сонсоорой.
See more
3/9/2019 • 54 minutes, 44 seconds 53 дахь дугаартаа зочин Дэнар(Дэлгэрнаран) -тай хамтдаа Тэгээс Нэг рүү тэмүүлэх нь (Zero to One) номыг хүргэж байна. Paypal-н үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч (Facebook-н хамгийн эхний хөрөнгө оруулагчдын нэг гэдгээрээ мөн алдартай) Peter Thiel-н бичсэн энэхүү ном нь гарааны бизнесийн тухай "сонгодог ном" билээ. 2012 онд Станфордийн их сургууль дээрх лекц нь хураангуйлагдан энэхүү алдарт ном болж 2014 онд хэвлэгдэн гарсан юм.
Подкастын төгсгөлд Дэнарын ном хурдан унших арга барил, мөн түүнтэй хэрхэн холбогдох тухай сонсох болно.
See more
2/23/2019 • 1 hour, 13 minutes, 15 seconds #52 Creativity Inc. by Edwin Catmull
Ээлжит дугаараараа бид бүтээлч санаа, гайхамшигт түүх, сэтгэл хөдлөлийн эх ундарга болсон хүүхэлдэйн киноны Pixar компаний үүсгэн байгуулагч Edwin Catmull-ын бичсэн Бүтээлч номыг тоймлон хүргэж байна.
20 жилийн хугацаанд, Pixar нь Toy Story, Wall E, Monsters, Inc., Finding Nemo, The Incredibles, Up, Coco, Inside Out зэрэг Box Office-ийн рекордыг олон удаа эвдсэн, 30 гаруй Оскарын шагнал цуглуулсан кинонуудаараа анимэйшн ертөнцийн өнгийг тодорхойлсоор ирсэн юм. Энэхүү номондоо зохиогч Пиксарын амжилтыг хэрхэн бий болгож өдийг хүртэл тууштай хадгалсаар ирсэн арга техникээ хуваалцахаас гадна, бүтээлч хувь хүн, лидер байхад юун дээр анхаарвал зохихыг олон талаас нь тайлбарласнаараа онцлог бүтээл болжээ.
Уг ном нь өнгөрсөн жил монгол хэлээр орчуулагдсан бөгөөд, Unlock сонсогчдод 30% хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгосон United Business Publishing-ийн хамт олонд баярлалаа.
Худалдан авах хаяг: Төв номын чанх хойд талд, Чандмань төв (Eagle TV-ийн байр) 401 тоот
See more
2/9/2019 • 54 minutes, 39 seconds #51 The Power of Moments by Chip Heath and Dan Heath
51 дэх дугаараараа Made to stick, Switch зэрэг номоороо New York Times-н шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байсан Chip Heath, Dan Heath нарын хамгийн сүүлийн бүтээл болох The Power of Moments номыг хүргэж байна. Энэхүү номонд яагаад зарим үйл явдал, мөч хором нь бидний амьдрал асар том нөлөө үзүүлдэг болон тэрхүү чухал мөч хоромыг хэрхэн бид өөрсдөө бий болгох боломжтой тухайг амьдралд ойрхон олон сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.
See more
1/26/2019 • 1 hour, 54 seconds #50 Battle Hymn of the Tiger Mother #50 Battle Hymn of the Tiger Mother by Amy Chua
Шинэ оныхоо эхний дугаараараа бид зочин Маякаг урьж Ази гэр бүлийн хүүхэд хүмүүжлийн талаар хамгийн сонирхолтой, сургамжтай номын нэг "Battle Hymn of the Tiger Mother" номыг тоймлон хүргэж байна.
Yale Law School-ийн хуулийн профессор болох зохиогч нь энэ номондоо 2 охиноо багаас нь хичээл сурлага, хөгжмийн онцгой авьяастай болгон өсгөн хүмүүжүүлэхдээ ямар арга барилаар хэрхэн хөдөлмөрлөж ирсэн болоод өөрийн амжилт, алдаа дутагдалтай талыг шударгаар өгүүлж чадсанаараа Дэлхийн сая сая уншигчдаас шүүмж болон магтаалыг харамгүй хүртсэн ажээ.
Энэ ном бол хүүхдийнхээ нөөц боломжинд итгэдэг, том мөрөөдөлтэй эцэг эх бүрийн унших ёстой номын нэг юм.
See more
1/12/2019 • 55 minutes, 3 seconds #49 21 Lessons for the 21st Century #49 21 Lessons for the 21st Century by Yuval Noah Harari
Энэ оны сүүлийн дугаараараа бид 2018 онд гарсан шилдэг номнуудын нэг 21 Lessons for the 21st Century номыг тоймлон хүргэж байна. Глобал бэстсэллэр Sapiens, Homo Deus номнуудаар хэдийн олны танил болсон түүхийн профессор Yuval Noah Harari-гийн бичсэн уг ном нь яг одоо 21-р зуунд бидний өмнө тулгараад буй технологийн хэт хурдацтай хөгжил, терроризм, экологийн сүйрэл гэх мэт бүхий л томоохон асуудалд хэрхэн хандах хэрэгтэй, юуг санаж явбал тустайг 21 сургамжаар дамжуулан зөвлөжээ.
Шинэ оны босгон дээр өдөр тутмын завгүй амьдралаасаа түр амсхийгээд өнөөгийн ертөнцийг, өөрсдийн ирээдүйгээ томоор эргэцүүлэх ховорхон боломжийг битгий алдаарай.
See more
12/29/2018 • 1 hour, 12 minutes, 5 seconds #48 Becoming by Michelle Obama
Ээлжит дугаараараа бид сонсогчдынхоо хүсэлтээр, 2018 оны 11 сард хэвлэгдсэн цагаасаа дөнгөж сарын дотор 3 сая хувь буюу энэ онд гарсан аль ч номноос илүү борлогдоод буй Америкийн 44дэх тэргүүн хатагтай Michelle Obama-гийн бичсэн Becoming номыг тоймлон хүргэж байна.
Мишэл болон Барак Обамаг хувь хүний талаас нь дүрсэлж чадсан, Америкийн анхны өнгөт арьстан тэргүүн гэр бүл болох амаргүй замыг хэрхэн туулж ирсэн талаар өгүүлэх энэ бүтээл яах аргагүй улс төрийн намтрууд дундаа шилдэгт тооцогдох бүтээл болжээ. Удахгүй 2019 оны 3 сард Монгол хэлээр орчуулагдан хэвлэгдэх төлөвтэй байгаа энэ номыг заавал олж уншихыг зөвлөе.
See more
12/15/2018 • 1 hour, 9 minutes, 7 seconds #47 A River in the Darkness by Masaji Ishikawa
Масажи Ишикава Япон улсад төрсөн боловч Солонгос аавынхаа шийдвэрээр 1960 онд Хойд Солонгос улсад аав, ээж болон дүү нарын хамт анх хөл тавьжээ. Дэлхий дээрх диваажин хэмээн итгэн ирсэн Хойд Солонгост дараагийн 36 жилийг хэрхэн хүний санаанд багтамгүй амьдралыг туулж, эцэстээ амь тэмцэн энэхүү улсаас дүрвэн гарч буй хүний сэтгэл эмтрэм гашуун түүхийг Масажи Ишикава энэхүү номондоо нүдэнд харагдтал бичжээ.
Ингээд түүний элэг эмтрэм, гашуун түүхийг хүлээн авч сонсоно уу.
See more
12/1/2018 • 1 hour, 9 minutes, 41 seconds #46 Red Notice by Bill Browder
Энэ удаагийн дугаараараа бид Оросын төрийн албан хаагчдын авилгал хээл хахуулийг үнэн бодитоор илчилж, тэдний эсрэг олон улсын хууль тогтоомж гаргах хүртэл өргөн хүрээтэй хөдөлгөөн өрнүүлж буй Bill Browder-ийн бичсэн Red Notice номыг хүргэж байна.
Bill Browder нь 2005 оныг хүртэл Дэлхийд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч сангуудын нэг байсан Hermitage Fund-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Оросын олигархууд болон авилгалд идэгдсэн төртэй амжилттай тэмцэж ирснээрээ Путины хамгийн том дайсан гэгдэж, Интерполын Улаан хуудсыг хүртэж явсан нэгэн билээ. Ингээд түүний итгэмээргүй бөгөөд эрэлхэг түүхийг хүлээн авч сонсоно уу.
See more
11/17/2018 • 1 hour, 11 minutes, 21 seconds #45 Born a Crime by Trevor Noah
Энэ удаагийн дугаартаа сүүлийн үед од болж буй залуу stand-up comedian (хошин шогч) Tрэвор Нова-гийн өөрийнхөө Өмнөд Африкт өнгөрүүлсэн хүүхэд насны тухай бичсэн сонирхолтой түүхийг танилцуулж байна. Цагаан арьстнууд хар арьстай хүмүүстэй гэрлэхийг хориглодог байсан цаг үед эрлийз хүүхэд болж мэндэлсэнээрээ төрөлхийн гэмт хэрэгтэн бож хувирсан түүний амьдралаас та арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай, гэр бүлийн хүчирхийллийн тухай эргэцүүлэхээс гадна хүүхдээ өөрөөсөө илүү амьдруулахын төлөө зүтгэх түүний супер ээжийн талаар сонсох болно.
Хүнд сэдэв хэрнээ хөнгөн хошин байдлаар бичигдсэн энэ ном Трэворын хошин шог шиг хөгжилтэй мөртлөө сэтгэл хөдөлгөм болж чадсан ажээ.
See more
11/3/2018 • 1 hour, 2 minutes, 3 seconds #44 Blink by Malcolm Gladwell
Энэ удаагийн дугаартаа The New Yorker сонины сэтгүүлч, The Tipping Point, Blink, Outliers гэх мэт олон шилдэг номоороо алдаршсан Malcolm Gladwell-н Blink номыг та бүхэндээ танилцуулж байна.
Blink ном нь хувь хүн хэрхэн "бодохгүйгээр бодож" шийдвэр гаргадаг, тэрхүү шийдвэр гаргах процесс нь ердөө л нүд эрмэхийн зуурт хэдхэн секундэд болж өнгөрдөг бөгөөд энэхүү процессийн эерэг ба сөрөг талуудыг маш олон сонирхолтой жишээг ашиглан ойлгомжтойгоор тайлбарласан заавал унших ёстой сонгодог номнуудын нэг юм.
See more
10/20/2018 • 1 hour, 3 minutes, 33 seconds #43 Bad Blood by John Carreyrou
Энэ жил хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуулиан тарьж Financial Times болон McKinsey-гийн оны шилдэг номоор шалгараад буй уг номонд хэдхэн жилийн өмнө анагаахын салбарт тэсрэлт хийж буй Startup хэмээн яригдаж байсан Theranos болон түүний залуухан үүсгэн байгуулагч Элизабет Холмс-ын талаар сонирхолтой түүхийг өгүүлдэг.
Нэгэн цагт Forbes, Fortune сэтгүүлийн нүүрийг талхалж, Америкийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан, дараагийн Стив Жобс хэмээгдэн алдаршиж байсан Элизабет Холмс гэгч чухам хэн байв, гарааны бизнес нэг буруугаар эргэвэл хүн чанар, ёс зүйг хэрхэн уландаа гишгэж болдгийг, мөн сэтгүүл зүй угтаа бол ямар байх ёстой талаар та энэхүү номноос уншиж (сонсч) танилцаарай.
See more
10/5/2018 • 1 hour, 9 minutes, 53 seconds #42 Power of Now
Бид энэ удаагийн дугаартаа зочин Саранг урьж "Power of Now" буюу "Одоо цагийн Хүч" номыг та бүхэндээ хүргэж байна. Анх 1997 онд хэвлэгдэн гарсанаасаа хойш Дэлхийн Шилдэг номын жагсаалтанд удаа дараалан бичигдэж, нийтдээ 33 хэл дээр орчуулагдан олон сая хүний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар ирсэн ном юм. Энэхүү ном нь жинхэнэ би гэж хэн болох, тэрхүү би-д хэрхэн хүрэх, оюун санаа болон эго, түүнээс яагаад ангижрах хэрэгтэй гэх мэт бидний жинхэнэ мөн чанарын тухай чухал бөгөөд ярьвигтай сэдвийг хөндөн өгүүлэх болно. Мөн, зохиогч Экхарт Толл гуайн ярилцлагын доорх линкээр орж үзэх боломжтой.
See more
9/22/2018 • 58 minutes, 59 seconds #41 Factfulness by Hans Rosling
Ээлжит дугаараараа бид энэ онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн Бил Гэйтс, Барак Обама зэрэг эрхмүүдийн сайшаалыг хүртэж, New York Times-aac эхлээд бүхий л бизнесийн сэтгүүлүүдийн шилдэг баримтат номын жагсаалд бичигдэж буй Factfulness номыг хүргэж байна. Бид яагаад дэлхий ертөнцийн талаар буруу ташаа ойлголттой байдаг вэ? Өндөр боловсролтой байна гэдэг хангалтгүй аж. Нэрт статистикч, илтгэгч, эмч, эрдэмтэн Hans Rosling амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн уг ном нь олон сая хүмүүст ертөнцийг үзэх баримтат, зөв үзлийг төлөвшүүлэхэд тусалж байгаа билээ.
See more
9/8/2018 • 1 hour, 3 minutes, 6 seconds #40 - Unlock Podcast Live Event with Degi and Nagi #40 - "Unlock Podcast Live with Degi and Nagi"
2018 оны 8 сарын 22-нд Улаанбаатар хотын Hub Innovation Center-с энэхүү LIVE EVENT маань явсныг та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэж байна. Дашрамд хэлэхэд Тэгшээ маань бас алс холын Перу улсаас мэндчилгээ дэвшүүлж, онлайнаар холбогдсон байгаа. Хүлээн аван сонсоно уу!
See more
8/25/2018 • 1 hour, 37 minutes, 18 seconds #39 Educated by Tara Westover
Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ Америкийн залуухан түүхийн профессор Tara Westover-ийн бичсэн "Educated" номыг хүргэж байна. Энэ жил гарсан цагаасаа эхлүүлэн New York Times-ийн шилдэг таван бэстсэллэр номонд бичигдэж, дуулиан шуугиан тарьж буй уг номонд зохиолч 10 жилийн боловсрол ч байхгүй өөрийнхөө хүнд хэцүү бага наснаас хэрхэн Кeмбриджийн их сургийлийн доктор болтлоо өндөр боловсрол эзэмшсэн талаарх сэтгэл хөдлөм түүхийг дүрсэлжээ. Боловсрол хүнийг өөрчлөх хүчтэй, бүр гэр бүлийн буруу хүмүүжлээс ч хүчтэй байж болохыг Тара энэ номоороо баталжээ.
Түүний ярилцлагыг дашрамд нь эндээс үзээрэй: https://www.youtube.com/watch?v=TLTMiXphDkc
See more
8/11/2018 • 1 hour, 3 minutes, 41 seconds #38 When by Daniel Pink
Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ New York Times-ийн олон удаагийн бэстсэллэр зохиолч Даниэл Пинк-ийн бичсэн When номыг хураангуйлан хүргэж байна. Бид ажил, сургууль, гэртээ хийх ажилуудаа өдрийн ХЭДИЙД хийж, амралтаа яаж тохируулвал илүү үр бүтээмжтэй байх вэ, ХЭЗЭЭ ажилд орж, гэрлэж, ажлаа соливол зүгээр вэ гэх мэт олон асуултанд шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг авах болно.
See more
7/28/2018 • 1 hour, 1 minute, 12 seconds 37 The Story of Stuff by Annie Louise Leonard
2007 онд Annie Leonard гэх байгаль хамгааллын мэргэжилтэн эмэгтэй нэгэн 20 минутын бичлэг хийсэн нь маш их дуулиан тарьж 200 гаруй орны 12 гаруй сая хүнд хүрсэн байна.
Энэхүү бичлэгээр өнөөгийн хэт хэрэглээний нийгэм нь эд зүйл үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж, хаягдах шат дамжлагын явцад байгаль орчин төдийгүй, ажилчид, хэрэглэгчдийг ямар их хохироож байгаа талаар сэтгэл сэртхийлгэм баримтуудыг дэлгэсэн байдаг: https://www.youtube.com/watch?v=9GorqroigqM
Тэгвэл энэ дугаараараа бид уг бичлэгийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан The Story of Stuff номыг танилцуулж байна. Байгаль экологидоо хөнөөлгүй, ядуу хүмүүсийн хөдөлмөрийг мөлжөөгүй, ядаж л өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэдэг талаар олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэх болно.
Дугаарт дурдагдсан ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг шалгах апп: https://www.thinkdirtyapp.com/, https://www.goodguide.com/about/mobile
See more
7/14/2018 • 1 hour, 14 minutes, 29 seconds #36 Man's Search for Meaning #36 Man's Search for Meaning by Viktor E. Frankl
Ээлжит дугаараа бид 20-р зууны уншигчдын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номны нэгд бичигдэж, Дэлхий даяар 12 сая хувь хэвлэгдсэн "Man's Search for Meaning" номыг танилцуулж байна.
Хүний амьдралын утга учир юу болох түүнийгээ тодорхойлох нь зовлон бэрхшээлийг тэсч гарахад, аз жаргалд хүрэхэд ямар чухал болохыг сэтгэл зүйч эмч Viktor E. Frankl өөрийнхөө 2-р дайны үеийн еврэй хүмүүсийн шоронд хоригдож байсан аймшигт 3 жилээрээ дамжуулан бидэнд хүргэхийг зорьжээ.
Сэтгэлзүйн эмчилгээний томоохон арга зүй болох Logotherapy-гийн үндэслэгч тэрээр ямар ч бэрхшээл зовлон тохиолдсон амьд явахад утга учир байдгийг, мөн зорилго мөрөөдлийнхөө төлөө хүн юуг ч тэсч, өөрийгөө өөрчилж чаддагийг харуулсанаараа маш онцлог.
Мөн дугаарынхаа төгсгөлд сонсогчдынхоо дуу хоолойг хүргэх болно. Санал сэтгэгдлээ ирүүлсэн Отгонцэцэг, Отгон, Болороо нартаа маш их баярлалаа.
See more
6/30/2018 • 1 hour, 3 minutes, 17 seconds #35 The Subtle Art of not giving a F*** АНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх гайхалтай бүтээлийг энэ удаа танилцуулж байна. Энэхүү ном маань 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор орж байгаа бүтээл юм.
Үндэслэлтэй бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн энэхүү бүтээл нь хүмүүс бид алдаа дутаглдлаа өөртөө хүлээн зөвшөөрснөөр бидний сэтгэлийг ямагт зовоож байдаг алдахаас айх айдас, эрсдэл, эргэлзээг даван туулах нь хэрхэн илүү хялбар байдгийг танд ойлгуулах болно. Хэдий энэхүү үйл явц бидэнд хүнд бэрх байх боловч хэрхэн амьдралд тохиолдох аливаа асуудалд уурлаж бухимдалгүй, зөвхөн утга учиртай, өөрт чухал зүйлсэд анхаарах хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тоомжиргүй амьдрах урлагийн ухаан юм.
See more
6/16/2018 • 1 hour, 7 minutes, 33 seconds #34 Contagious by Jonah Berger
Ямар зүйл хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ. Ямар мэдээ нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бэ?
Энэ асуултанд энэ удаагийн бидний уншиж танилцуулж буй "Contagious" ном нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор хариулах болно.
Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркетингийн номоор шалгарсан New York Times-ийн бэстсэллэр бүтээл бөгөөд зөвхөн маркетинг-д сонирхолтой залуус төдийгүй, бусдад өөрийн санаа, дуу хоолойгоо сошиал медиагаар түгээхийг хүссэн хүн бүрт хэрэг болох ном юм.
Дугаарынхаа төгсгөлд, сонсогчдынхоо санал бодол, бидний танилцуулсан номнуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаа сонирхолтой яриаг хүргэх болно. Энэ дугаарт дуу хоолойгоо хуваалцсан Мандхай, Оргилбаяр, Чимгээ, Биндэр нартаа маш их баярлалаа.
Хэрвээ та дараагийн дугааруудад дуу хоолойгоо хуваалцахыг хүсвэл 2 минутын ярианы файлаа бидний Facebook хуудасны мэссэнжерээр явуулаарай.
See more
6/2/2018 • 58 minutes, 38 seconds #33 Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari
Энэ дугаараа бид өмнө нь та бүхэндээ танилцуулж байсан алдарт "Sapiens: A Brief History of Humankind" номны цуврал болох 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 10 nonfiction номны нэг "Homo Deus: A Brief History of Tomorrow" номыг тоймлон хүргэж байна.
Бүх зүйлийг дата, логикоор шийддэг мөнх амьдралтай супер хүмүүс Дэлхийг ноёлох цаг ирэх үү?
Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах давуу талууд нь ирээдүйд супер хүмүүстэй өрсөлдөхөд хангалттай байж чадах уу?
Энэхүү асуултанд хариулахын тулд түүхийн профессор Харари Дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн ноёлох болсон шалтгаан, хүний онцлог чадваруудын талаар сонирхолтойгоор тайлбарладаг. Ирээдүйгээ мэдье гэвэл түүхээ судлах хэрэгтэйг энэ номноос ойлгох болно.
See more
5/19/2018 • 1 hour, 1 minute, 28 seconds Энэ дугаараараа зочин Маякаг урьж, баруунд хүүхдийн хүмүүжлийн заавал уншиx номнуудын нэг хэмээн тооцогддог "Positive Discipline" буюу "Эерэг Хүмүүжил" номыг ярилцлаа.
Хүүхдийг загналгүйгээр, шийтгэлгүйгээр, элдэв зүйлээр хахуульдахгүйгээр, тэгэхдээ эрхлүүлэхгүйгээр хэрхэн зөвөөр хүмүүжүүлж, өөрөө өөрийхөө алдаанаас суралцдаг, эерэг шийдлийг хайдаг хүн болгож төлөвшүүлэх вэ?
Энэ асуултанд нэрт сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, 7 хүүхдийн эх Jane Nelsen-ий бичсэн энэхүү ном маш оновчтойгоор хариулт өгдөг бөгөөд, эцэг эхчүүд багш нар хүүхэдтэй харьцахад тулгардаг өдөр дутмын олон асуудлын шийдлийг жишээн дээр ойлгомжтойгоор тайлбарладаг.
Зөвхөн хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүмүүст ч гэсэн энэ номноос суралцах зүйл олон байгаа тул хүүхэдгүй залуучууд ч бас сонсоод үзэхийг зөвлье.
See more
5/5/2018 • 1 hour, 26 minutes, 8 seconds Энэ удаагийн дугаартаа бид Дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар 200 гаруй эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдийн нэгдэн бичсэн Drawdown буюу Бууруулалт номыг хүргэж байна.Уг ном нь Дэлхийн дулаарал агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй 100 шилдэг шийдлийг нэгтгэсэн бөгөөд шийдэл тус бүр 2050 он хүртэл ямар үр дүн авчрах талаар бодитой зураглалыг гаргаснаараа онцлог.
Шийдлүүдийн дотроос Монголчуудын эрхэлдэг бэлчээрийн мал аж ахуйн талаар, хөрсний үржил шимд хэрхэн нөлөөтэй, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль экологид тустай талаар дурдагдсан байдаг нь сонирхолтой.
See more
4/21/2018 • 1 hour, 11 minutes, 55 seconds #30 The Innovator's Dilemma Бизнеcийн ухааны салбарын “библи” -үүдийн нэгт зүй ёсоор тооцогдох “The Innovator’s Dilemma" by Clayton Christensen номыг хүргэж байна.
1997 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн бизнесийн салбарын шилдэг ном, түүнээс хойш 2011 онд The Economist сэтгүүлээс гаргасан бизнесийн салбар дахь хамгийн чухал 6 номны нэгээр нэрлэгдсэн ном бѳгѳѳд ѳдгѳѳ та бидний олонтаа сонссон Disruptive technology буюу тухайн салбарт тэсрэлт үзүүлж буй технологи гэдэг нэр томьёолол энэхүү номноос эхлэлтэй гэж бизнесийн салбарынхнаар хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн ном юм.
Та энэхүү номноос яагаад чадвартай, агуу том компаниуд Disruptive technology-д ялагддаг, цаашлаад disruptive technology-той хэрхэн харьцах талаарх ойлголтыг авах болно.
See more
4/5/2018 • 1 hour, 2 minutes, 29 seconds Та бүхэндээ ээлжит дугаараараа Дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн ширээний ном болсон "Lean Startup" by Eric Ries номыг хүргэж байна.
2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн Дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж, Дэлхий даяар гарааны бизнесийн давалгааг эхлүүлж чадсан хэмээн тооцогддог уг ном нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зорьж буй залуус төдийгүй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар ажиллаж буй том компаний ажилчдын хувьд ч заавал уншвал зохих ном юм.
Та энэхүү номноос гарааны бизнес эрхлэх үр дүнтэй менежментийн аргачлалтай танилцаж, яавал зах зээл дээр илүү зардалгүй, хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах талаар ойлголт авах болно.
See more
3/24/2018 • 59 minutes, 53 seconds #28 Algorithms to Live By Та бүхэндээ ээлжит дугаараараа "Algorithms to Live By" буюу "Xүний амьдралын шийдвэрүүдийг алгоритмаар тайлбарлахуй" нэртэй номыг хүргэж байна.
Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн заавар зааварчилгааг хэлж байгаа бөгөөд өдөр тутмын амьдралдаа бид тэр бүр компьютер шиг сэтгэж тооцоолж шийдвэрээ гаргаад байдаггүй билээ. Энэ нь заримдаа ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэдэг.
Харин энэхүү номыг уншсанаар, хэдийд хүнтэй сууж амьдрал зохиовол зүгээр, чөлөөт цагаа сайн найзуудтайгаа өнгөрүүлэх үү эсвэл шинээр хүмүүстэй танилцахад зарцуулах уу, юмаа яаж эмхэлж цэгцэлэх үү гээд бидэнд тулгардаг олон асуудлыг алгоритмаар яаж шийдэж болох талаар сонирхолтой тайлбаруудтай танилцах болно.
See more
3/10/2018 • 48 minutes, 27 seconds Ээлжит дугаараараа New York Times-ийн шилдэг номын жагсаалтыг хэвлэгдэн гарсан даруйдаа тэргүүлж байсан "Надад амлаач, ааваа" хэмээх АНУ-ын 47 даxь дэд ерөнхийлэгч Жой Байдиний бичсэн энэхүү элэг эмтэрч, сэтгэл хөдөлгсөн намтар бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
Хорт хавдартай тэмцэж буй хүү Бөү, түүнтэй хамт бүхнийг туулсан өөрийн гэр бүлийнхэн, мөн АНУ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд тулгарсан асуудлууд (жишээ нь Украйн, Ирак гэх мэт) мөн тэднийг хэрхэн шийдэж дэлхийн түүхийг өөрчилж байгаа талаар дэлгэрэнгүй гарах болно.
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүлээлттэй байсан ч хэрхэн нэрээ татаж авсан болон түүний шалтгааныг энэ номоор та бүхэнтэй хуваалцах болно. Энэ номноос та яагаад олон сая Америкчууд Жой Байдиний улаан фэн байдгийг ойлгох болно.
See more
2/22/2018 • 58 minutes, 53 seconds #26 Sapiens: A Brief History of Humankind Ээлжит дугаараараа бид олон сонсогчдоосоо санал авч байсан The New York Times -ийн шилдэг ном "Сапиенс буюу Хүн төрөлхтөний хурайнгуйлсан түүх"-ийг хүргэж байна. Уг ном нь xүн төрөлхтөн өөрийн биологийн нөхцөл боломжийг ашиглан ямар үе шатуудыг дамжин өнөөдрийн Дэлхий ертөнцийг бий болгосон, цаашид бид хэрхэн хөгжих магадлалтай талаар ойлгомжтой бөгөөд маш сонирхолтойгоор өгүүлж чадсан бүтээл юм.
Анх 2011 онд Израйл профессор төрөлх хэлээрээ хэвлэн гаргаж байсан ном өдгөө 45 хэлээр орчуулагдан, Дэлхийн сая сая уншигчдыг оюуны мэлмийг тэлсээр байна. Дунд сургуулийн түүхийн хичээлээсээ мэдрээгүй, ойлгоогүй тэр сонирхолтой түүхийн ойлголтуудыг та энэ номноос олж авах болно.
See more
2/8/2018 • 1 hour, 3 minutes, 34 seconds Та бүхэндээ ээлжит дугаараараа Америкийн Телевизийн нэрт хөтлөгч, медиагийн хатан хаан гэгддэг Опрагийн бичсэн "Миний сайн мэдэх зүйлс" номыг хүргэж байна. Хүнд хэцүү бага наснаас Америкийн анхны ѳнгѳт арьстан тэрбумтан болтлоо үзэж туулсан амьдралаасааа ойлгож ухаарсан зүйлс, бид бүгдэд хүргэх зөвлөгөөнүүдээ Опра уг номондоо багтаажээ.
Америкийн сая сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, энгийн атлаа гайхамшигт Опрагийн бичсэн энэхүү ном яах аргагүй бидний мэддэг атлаа мэддэггүй амьдралын үнэнг ухааруулахад хэрэгтэй ширээний номны нэг болох нь эргэлзээгүй. Дашрамд, энэ сард дэлхийн телевиз, кино урлагийн дээд шагнал Golden Globe-ийн хүндэт шагнал Cecil B. DeMille Award-ийг гардан авах үеэрээ хийсэн илтгэлийг нь сонсч үзэхийг зөвлөе. https://www.youtube.com/watch?v=fN5HV79_8B8
See more
1/27/2018 • 59 minutes, 57 seconds #24 The Industries of the future Та бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн “Ирээдүйн технологийн салбарууд” гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно.
Зохиолч нь, Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга хийж байх үед түүний албанд Дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн дэвшилттэй танилцаж бодлого тодорхойлогчид болон гарааны бизнесийн манлайлагчидтай уулзаж байсан туршлагааcаа Дэлхий ирээдүйн 20 жилд хаашаа чиглэн хөгжих, ямар салбарууд аль улсуудад давамгайлах вэ гэдэг талаар бодитой том зураглалыг харуулахыг зорьсон ажээ.
See more
1/13/2018 • 1 hour, 2 minutes, 39 seconds #23 How will you measure your life? Та бүхэндээ 2017 оны хамгийн сүүлийн дугаараар Харвардын Бизнесийн Сургуулийн нэрт профессор Clay Christensen-ий James Allworth болон Karen Dillon-тай хамтран бичсэн New York Times-ийн bestseller “Та амьдралаа хэрхэн үнэлэн дүгнэх вэ?” гэсэн гайхалтай бүтээлийг 3 хөтлөгчийн зүгээс хамтдаа хүргэж байна.
Хэрхэн ажил төрлөө зөв сонгон сэтгэл дүүрэн амьдрах вэ? Яаж хувийн амьдралаа зөв зохицуулж аз жаргалтай амьдрах вэ? Хэрхэн шудрага ёс, үнэ цэнээ алдалгүй амьдрах вэ? гэсэн хүний амьдралд хамгийн чухал үндсэн асуултуудад Clay Christensen профессор маань өөрийн хувийн амьдрал болон олон жилийн судалгаа дээрээ үндэслэн энэхүү бүтээлийг олонд хүргэсэн байна.
See more
12/29/2017 • 59 minutes, 46 seconds Хэрхэн өвчин эмгэггүй урт наслах вэ? Энэ асуултанд эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, NutritionFacts.org-ийн үүсгэн байгуулагч Michael Greger олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн ойлгомжтойгоор хариулах болно.
Хүний эрүүл мэндэд хор уршиг авчирдаг хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт бөгөөд эсрэгээрээ зөв хооллосноор та бидний сайн мэдэх аюулт өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй бүр эмчилж эдгээх боломжтой юм.
Энэхүү New York Times -ийн шилдэг номондоо эмч маань 15 аюулт өвчний шалтгаан нь ямар хүнснүүд болох, мөн тэдгээрийн эсрэг хэрэглэж хэвшвэл зохих 12 эрүүл хүнсний талаар тайлбарлах болно. 12 хүнсний жагсаалтыг та эндээс харж болно: https://nutritionfacts.org/video/dr-gregers-daily-dozen-checklist/
See more
12/16/2017 • 1 hour, 3 minutes, 5 seconds 2017 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлерийн Харвардын профессор Касс Санстэйнтэй хамтран 2008 онд бичсэн сэтгэл зүйн эдийн засгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарласан номыг хүргэж байна.
See more
12/2/2017 • 56 minutes, 52 seconds #20 Machine Platform Crowd "Machine Platform Crowd" ном бол хиймэл оюун ухаан хүн төрөлхтний тоглоомууд дундаас хамгийн түвэгтэй нь гэгддэг Го даамаар хүнийг ялж, гэнэт гарч ирсэн стартапууд Nokia зэрэг дийлдэшгүй мэт байсан "аваргуудыг" унагаж, олон нийтийн дундаас гарч ирсэн санаанууд томоохон судалгааны лабораториудаас илүү инновацилаг байдаг болсон сонин сонирхолтой энэ цаг үед хүмүүс хэрхэн бодож сэтгэж, бизнесүүд хэрхэн хөгжих ёстойг харуулсан даацтай бүтээл юм. Нэг ёсондоо дижитал технологийн эрин үе бидний амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирч байна, бид тэдгээрийг хэрхэн хүлээн авч, технологитой хэрхэн зэрэгцэж амьдарбал зохилтойг харуулсан ном гэж хэлж болно.
See more
11/18/2017 • 1 hour, 42 minutes, 47 seconds #19 Emotional Intelligence Emotional Intelligence ном бол өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг илтгэдэг EQ хэмээх ойлголтыг олон нийтэд анх дэлгэрэнгүй танилцуулсан бүтээл юм. Хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг улирааж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ хэмжүүрийг гаргаж ирсэн жинтэй бүтээл гэж хэлж болно. Ингээд орчин цагт ажил амьдралдаа амжилт гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг EQ-ийн талаар илүү сайн танин мэдэцгээе.
See more
11/3/2017 • 54 minutes, 32 seconds #18 Mindset by Carol Dweck Энэ бол Станфордын их сургуулийн сэтгэл зүйн профессор Карол Двекийн 2006 онд бичиж гаргасан шилдэг бүтээл юм. "Амжилтын сэтгэл зүй" хэмээн тодотгосон энэ номонд, хүн ямар үзэл хандлагатай байвал өсөж дэвждэг тухай, ямар үзэл бодолтой байвал ахиж урагшилдаггүй талаар задлан шинжилжээ.
See more
10/21/2017 • 58 minutes, 20 seconds #16 What Happened by Hillary Clinton Part 1 Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу!
"What Happened" by Hillary Clinton
Дугаар-16&17:
See more
10/7/2017 • 1 hour, 18 minutes, 8 seconds #17 What Happened by Hillary Clinton Part 2 Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу!
"What Happened" by Hillary Clinton
Дугаар-16&17:
See more
10/7/2017 • 52 minutes, 10 seconds SEAL буюу АНУ-ын зэвсэгт хүчний тэнгис, агаар, газрын (Sea, Air, and Land) аль алинд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн "супер" тусгай хүчинд алба хаасан нэгэн цэрэг эртэй 31 өдөрт хамт амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн нэрт бизнесмэний уулга алдуулам түүхийг энэхүү подкастаар хүлээн аван сонсоно уу!
See more
9/22/2017 • 58 minutes, 56 seconds #14 Presence, by Amy Cuddy
Энэхүү номыг Харвардын Бизнесийн Сургуулийн профессор, нийгмийн сэтгэл зүйч Эми Кадди бичжээ. Тэрээр 2012 "Таны биеийн хэлэмж хэн байхыг тань тодорхойлж мэднэ" гэх сэдвээр TED Talk хийсэн нь TED-ийн түүхэнд үзэлтээрээ хоёрт орох амжилттай илтгэл болсон юм. Энэ илтгэлийн дараагаас олон хүн түүнтэй холбогдон санаа сэтгэгдлээ болон өөрсдийн түүхийг хуваалцах болжээ. Улмаар тэр өөрийн хийсэн судалгаанууд, тэдгээр хүмүүсийн түүх, жишээнүүд дээр тулгуурлан илтгэлийнхээ санааг дэлгэрүүлэн энэхүү номыг бичсэн байна. Зохиогч эмэгтэйг Тайм сэтгүүл "Тоглоомын дүрмийг өөрчлөгч" (Game Changer), Сэтгэл зүйн шинжлэх ухааны холбоо "Өсөж буй од" хэмээж, ДЭЗФ-аас Дэлхийн залуу лидер (YGL)-ээр тодруулж байжээ.
See more
9/9/2017 • 52 minutes, 28 seconds #13 Тусгай дугаар with Unread #13 Тусгай дугаар with Unread by UNLOCK Podcast
See more
8/26/2017 • 36 minutes, 36 seconds #12 The One Thing
Агуу амжилт болон үр дүнгийн хойно байдаг энгийн зүйл бол Цор ганц зүйл дээр төвлөрөх гэдэгийг The One Thing номонд тайлбарлана. Цор ганц зүйл дээр төвлөрөх нь өрж тавиж байгаад нураасан даалуу шиг дараагийн даалуугаа илүү их хүчтэйгээр нурааж , эцэст нь гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Зөвхөн хувь хүнээр зогсохгүй гэр бүл , найз нөхөд, байгууллагынхантайгаа хамт хэрэгжүүлж болох 6 алдаа болон тэдгээрийг засах арга барилууд, боломжыг нээх зам гэх мэтийг тайлбарлана.
See more
8/25/2017 • 1 hour, 12 minutes, 41 seconds Хүний биеийг үүсгэж буй 1 эс тутамд цаана нь 9 микроб эс байдаг бөгөөд, эсийнхээ тоогоор бол бид бүгд үнэндээ зөвхөн 10% Хүн гэдэгийг уг номонд тайлбарлсан. Бидний цус, булчин, арьс, эрхтэн , тархи гээд хүнийг бий болгож буй зүйлээс гадна микроб, бактери, мөөгөнцөр зэрэг нь хувь хүн болгоны салшгүй хэсэг юм. Түүгээр ч зогсохгүй тэрхүү микробууд нь хэрхэн бидэнд нөлөөлж байдаг тухай олон маргаантай сэдвүүд дээр тайлбарлана.
See more
8/17/2017 • 1 hour, 31 minutes, 14 seconds #10 the Undoing Project by Michael Lewis #10 The Undoing Project by Michael Lewis
Энэ дугаарт зѳвхѳн ном уншиж танилцуулахаас гадна, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэргэжилтэй зочинтойгоо эхний хэсэгт (00:00-22:00) хэрхэн мэргэжлээ сонгосон, сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай яриа ѳрнүүлсэн. Мѳн сүүлийн хэсэгт (52:00-с хойшоо) зочин маань хэрхэн 300 хуудас номыг 3 цагт уншиж дуусгадаг нууцаасаа хуваалцаж зѳвлѳгѳѳ ѳгсѳн байгаа.
Номны тухай яриа 22:00 минутаас эхэлж байгаа болно.
The Undoing Project нь хэрхэн 2 найзын энгийн нэг нѳхѳрлѳл нь бидний амьдрал болон олон шинжлэх ухааны хѳгжилд, бодлогот нѳлѳѳлсѳн салбар үүсэхэд хүргэсэн тухай гардаг. Hebrew Univesity-д анх судалгаагаа хийж эхэлсэн 2 найз бол Нобэлийн шагналт Danniel Kahneman, Amos Tversky 2 юм.
See more
8/11/2017 • 1 hour, 7 minutes, 42 seconds #9 Brain Rules for Baby
Xүүхдээ хэрхэн аз жаргалтай, ухаантай, хүмүүжилтэй хүн болгож өсгөх вэ? Энэ асуултанд тархи судлаач биоинжинер Жон Медина Хүүхдийн тархиний хөгжил, сэтгэл зүйн талаарх олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн энгийн ойлгомжтойгоор хариулах болно.
Зөвхөн эцэг эхчүүдэд төдийгүй, хүүхэдгүй залуучууд ч гэсэн өөрийнхөө ямар хүмүүжлээр өссөнийг, тэр нь одоогийн чамайг хэрхэн бүтээснийг ойлгоход хэрэгтэй ном.
Хүүхдийн ямар хүн болж төлөвших вэ гэдэг нь төрөлхийн эх эцгээс удамшиж авсан чанар 50%, хүмүүжлээс шалтгаалах нь 50% байдаг аж. Нэн ялангуяа 0-5 насны хүмүүжил хүүхдийн ирээдүйн ихэнх хэсгийг тодорохойлдог. Ажил, хүүхэд гэсээр ном унших завгүй гүйдэг эцэг эxчүүд маань энэхүү дугаарыг сонсож ном унших цагаа хэмнэхээс гадна, номны сайтаар ороод өөрийнхөө хүмүүжлийн арга барилыг 20 асуултаар шалгаад үзээрэй: http://www.brainrules.net/brain-rules-for-baby-parenting-quiz
See more
8/3/2017 • 1 hour, 28 minutes, 27 seconds #8 The Happiness Advantage Хүмүүсийн олонх нь амжилттай явахыг хүсдэг, нөгөө талаар бүх хүн Аз Жаргалтай амьдралыг хүсдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз. Бидний мэдэх улиг болсон томъёолол бол сайн ажилла, амжилтант хүр, тэгээд аз жаргалтай болно гэдэг боловч энэ томъёогоор аз жаргалтай болсон нь цөөхөн. Сүүлийн 20 жилд үсрэнгүй хөгжиж буй Эерэг сэтгэл зүйн шинжлэх ухааны салбарт харин эсрэгэээр аз жаргал нь амжилтанд хүрэх илүү дөт зам болохыг тайлбарлах болсон. The Happiness advantage-д энэ тухай тайлбарлах болно.
See more
7/27/2017 • 1 hour, 13 minutes, 50 seconds #7 Good to Great - Сайнаас агууд дэвшихүй Яагаад зарим компани нь үсрэнгүй амжилтанд хүрч бусад нь энгийн түвшинд хэвээрээ үлдэж байна вэ. Энэхуу асуултанд амжилттай явж байгаа дэлхийн олон удирдагчидын ширээний ном, “менежментийн библи” гэж ч гэж нэрлэгддэг Good to Great ном хариулах болно.
Америкийн 1500 шахам компанийн санхүүгийн тоо баримтыг цуглуулж, удирдагчидтай хийсэн ярилцлаган дээр үндэслэн 5 жилийн судалгаа хийсний үр дүнд Jim Collins болон түүний багийнхан энэхүү бүтээлийг гаргасан байна.
See more
7/20/2017 • 1 hour, 10 minutes, 46 seconds #6 The Everything store: Jeff Bezos and the Age of Amazon Цахим ертөнцийн мангас Амазон болон түүний үүсгэн байгуулагч Jeff Bezos -ийн тухай.
Анх жижигхэн а гуулахаас номны онлайн дэлгүүр болж нээгдсэн Амазон нь ном болон хэвлэлийн салбарыг орвонгоор нь эргүүлээд зогссонгүй одоо бидний амьдралын салшгүй хэсэг , цахим эрин үеийн мангаснуудын нэг болсон. Амазон-ны амжилтийн үндэс, түүний үүсгэн байгуулагч Jeff Bezos-н тухай.
See more
7/13/2017 • 1 hour, 8 minutes, 29 seconds Made to Stick : Яагаад зарим санаанууд бидний тархи толгоод хоногштол үлдэж, зарим нэг зугээр л чихний хажуугаар яваад ѳнгѳрдѳг вэ. Энэ асуултанд ах дүү 2н бичсэн Made to Stick буюу Наалдуулах, Наалдамтгай санаа гэсэн энэхүү ном нь SUCCESS гэдэг товчлолоор хэлэх зүйл болон санаагаа хэрхэн тархинд наалдуулах тухай хариулах болно.
See more
7/7/2017 • 1 hour, 20 minutes, 39 seconds #4 Дадал зуршилын хүч Power of habits Дадал зуршил гэж юу вэ, бидний өдөр тутам мэдэхгүйгээр хийдэг зүйлс ихэвчлэн дадал зуршил байдаг бөгөөд, тэдгээр дадал зуршил өдөр тутмын амьдралын залшгүй хэсэг, цаашлаад эрүүл мэнд, ажил амжилтын үндэс болж болох боломжтой байдаг. Тэгвэл хэрхэн муу дадал зуршилаас салж, сайн дадал зуршилийг хэвшүүлэх тухай өгүүлсэн ном. Хувь хүний дадал зуршил, албан байгууллага , түүнчлэн нийгмийн дадал зуршилийн тухай ойлгомжтой жишээгээр тайлбарласан.
See more
6/30/2017 • 1 hour, 3 minutes, 47 seconds #3 Richard Branson , founder of Virgin Group 15нхан насандаа сургуулиа хаяж, анхны бизнесээ эхэлсэн Virgin Group-н үүсгэн байгуулагч, тэрбумтан Richard Branson-ны бизнесийн арга барил, амжилт хүрсэн дардан биш замыг Richard Branson-ний ѳѳрийн бичсэн 2 номоор танилцуулна.
See more
6/22/2017 • 46 minutes, 19 seconds #2 Shoe Dog by Phil Knight Nike-н үндэслэн байгуулагч Phil Knight-н тэр болгон хэвлэл мэдээлэлд ил тод гаргаад байдаггүй Nike-г хэрхэн үүсгэн байгуулсан тухай ном. Дѳнгѳж 20н хэдхэн настай Phil Knight нь хэрхэн жижигхэн гутлын distributor-с анх бизнесээ эхэлж, одоо дэлхий даяаар хэн хунгуй мэдэх Nike брэндийг үүсгэн байгуулсан тухай.
See more
6/16/2017 • 41 minutes, 26 seconds #1 Elon Musk, Tesla, SpaceX and the Quest for a Fantastic Future Элон Маскын ажил амьдрал, ажилттай яваа "дэлхийн ирээдүйн" төлөөх бизнесүүдийн хойно байгаа арга барал, жинхэнэ бодит амьдралыг хүүрнэн өгүүлсэн ном.
See more
6/9/2017 • 54 minutes, 34 seconds