67. Тангадын Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.
11/13/2023 • 46 minutes, 28 seconds 66. Тагтаа рэвью: Зун дууслаа, иймхэн богино...
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
11/3/2023 • 34 minutes, 40 seconds 65. Ж.Лхагва: Сүм хөх бүрд
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайхан Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.
11/1/2023 • 33 minutes, 49 seconds 64. Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.
10/26/2023 • 44 minutes, 49 seconds 63. Б.Батзаяа: Хамтдаа ухаарч олдоггүй зүйлийн тухай...
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа оролцож, хэвлүүлээд удаагүй буй анхны туужийнхаа талаар, уран бүтээлийн талаар болон Туркийн нэрт зохиолч Орхан Памуктай уулзаад ирсэн тухай аяны богцоо уудлан ярилцлаа.
10/11/2023 • 50 minutes, 28 seconds 62. Милан Кундера: Зам зуурын тоглоом
Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа.
Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.
10/3/2023 • 55 minutes, 8 seconds "Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД" төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. "Үлдэх үг"-ийн энэ дугаараар зохиолч Үй Хуагийн айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахын ялдамд түүний "Ялалт" хэмээх нэгэн өгүүллэгийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулснаар уншиж хүргэлээ.
9/11/2023 • 1 hour, 6 minutes, 16 seconds 60. Мө.Батбаяр: Сөжү чамд амттай санагдаад эхэлбэл...
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүлээн авна уу.
7/24/2023 • 39 minutes, 52 seconds 59. Мө.Батбаяр - "Боловсролын тухай бодрол" радио тэмдэглэл
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын Европоор аялсан тухай радио тэмдэглэлийг хүргэж байна.
7/24/2023 • 42 minutes, 54 seconds 58. Б.Баясгалан - Радио тэмдэглэл #1
Зохиолч Б.Баясгалан өөрийн анхны ажил радиогийн студидээ 15 жилийн дараа ахин нэгэнтээ радио зохиол бичиж иржээ. Энэ тэмдэглэлээ тэрбээр хорт хавдар хэмээх хүндхэн өвчнийг даван туулж яваа хүмүүст сэтгэлийн дэм өргөхөөр бичсэн гэв.
7/4/2023 • 49 minutes, 21 seconds 57. Мисүзү Канеко: Юм бүхнийг хайрлахсан
"Үлдэх үг" подкастын шинэ дугаарт Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй буй, Японы яруу найрагч Мисүзү Канекогийн "Цуурай юм уу, чи?" номын тухай болон хүүхдийн уран зохиол, яруу найргийн тухай ярилцлаа.
6/7/2023 • 51 minutes, 20 seconds 56. Илгээгээгүй зурвас - 6
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
6/2/2023 • 23 minutes, 24 seconds 55. Илгээгээгүй зурвас - 5
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
6/2/2023 • 29 minutes, 55 seconds 54. ХЕРБЕРТ УЭЛЛС: СОХРЫН ОРОН
"Үлдэх үг" подкастын шинэ дугаарт СУИС-ийн багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраагийн сонгон уншсанаар Английн зохиолч Херберт Уэллсийн "Сохрын орон" өгүүллэгийг хүргэж буйг хүлээн авна уу.
5/25/2023 • 1 hour, 51 minutes, 20 seconds 53. Я.БАЯРАА: ЖАНР ХЭМЭЭГЧ ТУСГААР УЛСЫН ТУХАЙД
Энэ дугаартаа бид СУИС-ын багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраатай уран бүтээл, урлаг, уран зохиолын талаар халуун яриа дэлгэлээ.
5/11/2023 • 1 hour, 15 minutes, 23 seconds 52. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 4
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
4/20/2023 • 23 minutes, 24 seconds 51. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 3
"Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, но мын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
4/4/2023 • 34 minutes, 42 seconds 50. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 2
"Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
3/27/2023 • 27 minutes, 26 seconds 49. Аялгуу содон монгол хэлээр хүмүүс ярьж л байвал...
Тагтаа хэвлэлийн газар, P3 радио хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаараа бид Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан бэлтгэлээ.
3/22/2023 • 49 minutes, 51 seconds 48. Б.Баясгалан: Этгээд хүслийн цуглуулга номын тухай
Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалангийн хүүрнэл зохиолын шинэ бүтээл "Этгээд хүслийн цуглуулга" номын тухай ярилцлаа.
3/16/2023 • 58 minutes, 33 seconds 47. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 1
"Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
3/16/2023 • 41 minutes, 47 seconds 46. П.Баярсайхан: Хөх туурийн тал
Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Монголын 80-аад хүүрнэл зохиолчдын нэгэн гол төлөөлөл болох нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайханы "Хөх туурийн тал" өгүүллэгийг орчуулагч, редактор Мө.Батбаярын уншсанаар толилуулж байна.
3/14/2023 • 1 hour, 5 minutes, 40 seconds 45. Мартахаас өмнө, санахаас урьд
"Тагтаа" паблишинг, P3 радио хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэхүү дугаартаа "Өвлийг ингэж бичлээ" сэтгүүлийн талаар болон манай редактор, орчуулагч Мө.Батбаярын өнгөрсөн өвөл Солонгос улсад ажиллаад ирсэн сонин сайхны талаар ярилцлаа.
2/27/2023 • 50 minutes, 1 second 44. Хамгийн анхны учрал руугаа хамтдаа явахыг чи зөвшөөрвөл...
"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын ээлжит дугаараа уншигч, сонсог чдодоо өргөн барьж байна. Энэ удаагийн подкастдаа бид гэгээн хайрын баярыг тохиолдуулан, хамгийн дуртай хайрын шүлгүүдээсээ уншиж, хайр хэмээгч хамгийн ойр ч хачин ойлгомжгүй харь хөндий ч юм шиг сэдвийн талаар ярилцав. Хайрын сайхан цаг мөнхөд таныг гийгүүлж байг.
2/14/2023 • 1 hour, 17 minutes, 40 seconds 43. Х.Нямхишиг: Аксу гудамжны 21 тоот
"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа зохиолч, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн “Аксу гудамжны 21 тоот” хэмээх өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн уншсанаар хүргэж байна.
Х.Нямхишиг Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр яруу найргийн "Бөгтөр хөх өвс" (2008), "Зун гээсэн чөдөр" (2010), "................" (2014), "Хөх цэгцгий жиргэнэ" (2018), хүүрнэл зохиолын “Гашуун амт, амтлаг үнэр” (2020) номуудаас гадна өнгөрсөн онд “Хоёр үетэй үг” (2022) яруу найргийн орчуулгын түүврээ уншигчдын хүртээл болгоод буй.
Түүний “Гашуун амт, амтлаг үнэр” хэмээх өгүүллэг, тууж эмхэрдсэн ном нь нягт сэтгэлгээ, шигүү уртай, гүн рүү шунгаж, өндрөөс дуулсан тун ч цараатай түүвэр болж чадсан билээ.
1/19/2023 • 40 minutes, 44 seconds 42. Чинагийн Галсан: Роль
"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Чинагийн Галсангийн "Роль" өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч, редактор Базаррагчаагийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна.
Зохиолч Чинагийн Галсан 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Тэрээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж, улмаар Герман улсын Хүмболтын их сургуулийг дүүргэжээ. Түүний анхны зохиол нь "Тува туужууд" нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдэж байв. Тэрээр "Аянгат цагийн тууж", "Арван сарын тэнгэр дор", "Тэнгэрийн зүүд", "Ноомой эрийн мөрөөр" зэрэг тууж, өгүүллэгийн номууд, "Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр" аян замын тэмдэглэл, "Эр хар сур" яруу найргийн түүврүүдээ монгол хэлээр хэвлүүлсэн. ХБНГУ-ын болон олон улсын хэмжээний нэр хүндтэй олон шагналыг зохиол, бүтээлээрээ хүртжээ.
1/12/2023 • 56 minutes, 48 seconds 41. Гүржавын Нямдорж: Цочоод сэрсэн заяа
"Тагтаа" хэвлэлийн газар P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын шинэ оны шинэхэн дугаарыг танд хүргэж байна. Шинэ дугаартаа бид Монголынхоо уран зохиолын өв сангаас дээжлэн мөн уран бүтээлчийн дуу хоолойгоор хүргэж буй гэдгийг онцолъё.
Эхний дугаартаа бид Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул зохиолч, яруу найрагч, шог зураач Гүржавын Нямдорж агсны "Цочоод сэрсэн заяа" хэмээх өгүүллэгийг зохиолч, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна.
Наяад оны хүүрнэл зохиолчдын нэгэн тод төлөөлөл Гүржавын Нямдорж агсан амьд ахуйдаа "Авга гүний эрчүүд" өгүүллэгийн түүвэр, "Гүнд цэцэг" яруу найргийн номуудаа хэвлүүлсэн юм. Харин хожим нь түүний яруу найраг, хүүрнэл зохиолын өвүүдээс дээжлэн эмхэтгэсэн "Хориотой нас", "Бэнсэн үлгэрч" номуудыг дотнын найз нь эрхлэн хэвлүүлсэн билээ.
Энд онцлон буй “Цочоод сэрсэн заяа” хэмээх өгүүллэг 1930-аад оны үеийн хүрээний амьдрал, тэр үеийн залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, нэгэн цагт учравч эгнэгт төөрөлдсөн хувь заяаны тухай сэтгэл шимшрэм өгүүлэхийн хажуугаар уншигч та биднийг эх хэлний далай их өв сангаар аялуулан, цаг хугацаа, орон зайд зорчуулах увдистай бүтээл билээ л.
1/5/2023 • 52 minutes, 1 second Тагтаа хэвлэлийн газар "Үлдэх үг" подкастынхаа энэ дугаарт уран бүтээлч Л.Мандухайг урьж ярилцлаа.
12/1/2022 • 53 minutes, 19 seconds 39. Ата Боргужин: Мэдрэмж цуглуулж явдаг хүмүүс
"Үлдэх үг" подкастын энэ дугаарт уран бүтээлч Ата Боргужин оролцлоо.
11/1/2022 • 1 hour, 6 minutes, 30 seconds 38. Х.Буянбат: Дин тосгоны зүүдийг тайлахуй
"Үлдэх үг" подкастын энэ дугаарт эрхзүйч Х.Буянбат уригдан оролцож "Дин тосгоны зүүд" романы туурвилзүйн онцлог хэв маягийн тухайтад нэн сонирхолтой тайлан тайлбарлалаа. Түүнтэй романы орчуулагч Мө.Батбаяр, сэтгүүлч З.Бямбасүрэн нар ярилцав. Х.Буянбат нь "Тагтаа" утга зохиолын шагналын 2018 оны шилдэг зохиолчийн шагналыг хүртэж байсан билээ.
10/30/2022 • 1 hour, 14 minutes, 23 seconds 37. О.Цэнд-Аюуш: Энэ хорвоо чинийх биш, энэ хорвоо минийх биш
“Үлдэх үг” подкастын зочноор “Болор цом”-ын эзэн яруу найрагч, зохиолч О.Цэнд-Аюушийг урьж ярилцлаа. Тэрээр "Гомдож үзээгүй юм шиг амьдрах", "Тас чамайг тасчих болтугай", "Хүйтэн тууж" хэмээх яруу найраг, өгүүллэг, туужийн гурван ч номоо тун ойрмогхон хэвлүүлснээс нүүдэлчин ахуйн гүнээс хүүрнэж, хүмүүн, байгаль, адгуусны араншин хийгээд жам ёсны тухай өгүүлсэн "Хүйтэн тууж"-ийн нягт бичлэг, чамб айхан ур нь анхаарлыг ихээхэн татаад буй билээ.
10/12/2022 • 48 minutes, 44 seconds 36. Б.Батзаяа: Эрин үеийнхээ нам г үмийг эвдэх гэж би дуугарнам
"Үлдэх үг" подкастын энэ дугаарын зочноор "boobooks" creative team-ын үүсгэн байгуулагч, зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяаг урьж оролцууллаа.
10/5/2022 • 1 hour, 9 minutes, 30 seconds 35. Э.ЦОГЗОЛМАА: ХҮССЭН НОМОО УНШИХЫН ТУЛД...
"Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын орчуулгын төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн орчуулагч Э. Цогзолмаа саяхан МУБИС-ийн Хэл, утга зохиол судлалын ангийг төгсөөд буй. Тэрээр энэ жилийн уралдаанд өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрөл тус бүрд бүтээлээ ирүүлсэн бөгөөд Хятад-Английн зохиолч Ма Жианы "Орхин одогч" өгүүллэгийг англи хэлнээс орчуулсан нь хамгийн анхны орчуулгын бүтээл нь юм. Хүссэн зохиолоо уншихын тулд хэл сурч, орчуулж эхэлсэн Цогзолмаатай орчуулгын тухай, цаашдын уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
7/7/2022 • 23 minutes, 12 seconds 34. Б.ТЭРГЭЛ: БИЧГИЙН ШИРЭЭНЭЭС ХОЛ Ч ЦЭЭЖИНДЭЭ ГУРВАН ШҮЛЭГТЭЙ...
"Тагтаа" хэвлэлийн газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Энэ жилийн уралдаанд 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс яруу найргийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Б.Тэргэлтэй яруу найргийнх нь тухай ярилцлаа. “Шүлэг хэчнээн үнэн байна, төдий чинээ ариун” гэдэг. Ийм нэгэн гэгээлэг, авьяаслаг яруу найрагчийг уншигчидтайгаа уулзуулж буйдаа туйлын баяртай байна.
7/6/2022 • 33 minutes, 22 seconds 33. Н.УРАНЖАРГАЛ: АЙДАС ЭРГЭЛЗЭЭГ ДАВЖ БИЧИХҮЙ
Тагтаа хэвлэлийн газар, МҮОНРТ-ийн P3 радиотой хамтран хүргэж буй "Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт Tagtaa Prize-2020 уралдааны шилдэг яруу найрагч, Tagtaa Prize-2022 уралдааны тэргүүн байрын шагналт зохиолч Н.Уранжаргал зочноор оролцож уран бүтээл, бичихүйн тухай ярилцлаа. Н.Уранжаргал бичихээс өмнө төрдөг, айдас эргэлзээ, сонирхолтой, шинэлэг санаа сэдлийнхээ тухай ярьсны сацуу "Бичиж сурахын тулд ердөө л бичих хэрэгтэй." хэмээн үе тэнгийн залуу уран бүтээлчдэдээ зөвлөлөө.
7/5/2022 • 32 minutes, 30 seconds 32. Ц.Энх-Од: "Хайр бий!" гэж хашгирч буй хүмүүс
Хайр хэмээх дэврүүн хийсгэлэн, барьцгүй юм шиг атлаа бодит ертөнцөд л боломжтой, тун нухацтай ойлголтыг Францын философич Ален Бадью философийн үүднээс задлан шинжилж, оношлон хэлэлцсэн нь "Хайрын магтуу" хэмээх ном болон уншигчдад маань хүрээд удаагүй буй. Подкастынхаа энэ дугаараар "Хайрын магтуу" номы н орчуулагч Цэрэнбалжирын Энх-Одтой хамт хайр сэтгэл, түүний өмнө тулгарч буй сорилтууд, хайрыг ойлгох, таних бидний ойлголт, танин мэдэхүйн алдаануудын талаар ярилцлаа.
5/27/2022 • 1 hour, 11 minutes, 46 seconds 31. Ж.Тэгшзаяа: Гоо үзэсгэлэн бол шарх
Шинэхэн хэвлэлийн газрынхаа үүдийг нээснээс хойш "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын сэдэвт шилдэг өгүүллэгүүдийн түүвэр эмхтгэн орчуулж, мөн японы зохиолч Ёко Огавагийн "Төгс тоо" хэмээх сонирхолтой романыг эрхлэн хэвлүүлж уран бүтээлийн ганзага дүүрэн байгаа Ж.Тэгшзаяаг бид "Үлдэх үг" подкастдаа урьж, шинэ уран бүтээлүүдийнх нь талаар ярилцлаа.
5/27/2022 • 52 minutes, 21 seconds Орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяртай "Дин тосгоны зүүд" роман хийгээд "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн номын талаар ярилцав.
3/1/2022 • 1 hour, 30 minutes, 29 seconds 29. А.Ундраа: Эмх цэгцээс гоо сайхныг эрэхүй
Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн явуулдаг "Үлдэх үг" утга зохиолын подкаст маань МҮОНРТ-ын P3 богино долгионы радиотой хамтран зочинтой ярилцлагын дугааруудаа сонсогчид, уншигчиддаа хүргэж эхэллээ. Энэ дугаартаа бид УИХ-ын гишүүн асан, физикийн шинжлэх ухааны доктор Агваанлувсангийн Ундрааг урилаа. Бид зочноо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, олон нийтэд хэдий нь танигдсан улс төрч гэдгээс арай өөр өнцгөөс нээн ярилцахыг хичээв. А.Ундраа бол уран зохиолын өндөр боловсролтой уншигч, урлагийн нарийн мэдрэмжтэй хэрэглэгч, дэмжигч гэдгийг цөөн хүн мэдэх биз ээ. Тиймийн тул бид түүнтэй уншихуй хийгээд бүтээхүйн тухай дэлгэр хууч дэлгэж, шимтдэг ном, шилж уншдаг зохиолчдыг нь тухайлан сонирхлоо. Яруу найраг мэдэрдэггүй хуульчид бүү итгэ гэж үг бий. Яриа минь танд сонирхолтой байх болтугай.
12/21/2021 • 55 minutes, 44 seconds 28. Намрын Гань - Батбаяр
Яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаярын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" шинэ номоос "Намрын гань" найруулалыг нь МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Батхолбоо өгүүлсэнийг бид "Үлдэх үг" подкастынхаа ээлжит дугаараар та бүхэндээ хүргэж байна.
11/24/2021 • 12 minutes, 15 seconds 27. “Эх орон чинь дуудаж байна” романы талаар ярилцав
Орчин цагийн Солонгосын нэрт зохиолч Ким Ионгха "Эх орон чинь дуудаж байна" романы талаар тус номын орчуулагч Б.Дэлгэрмаа, ариутган шүүгч Ц.Дэлгэрмаа нартай ярилцав.
11/1/2021 • 1 hour, 7 minutes, 10 seconds 26. Баярсайхан - “Дэлхийн Хүн”, “Зуун Жил”
"Тагтаа" хэвлэлийн газраас нэрт зохиолч П.Баярсайхан агсны "Сармагчин бол сармагчин" шилмэл бүтээлийн эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлж байсан билээ. Энэ удаад бид "Үлдэх үг" подкастаараа дамжуулан зохиолчийн "Дэлхийн хүн" "Зуун жил" бүтээлийг хүргэж байна.
10/16/2021 • 1 hour, 14 minutes, 19 seconds 25. Сүүдэр гэрлийн хорвоо буюу гэрэл зурагчин: Б. Тамир
Баярсайханы Тамир. М-төсөл Ахлах график дизайнер, гэрэл зурагчин. Тусгал гэрэл зургийн клубын гишүүн. “Бид Монгол Агуулга” дизайн нэгдэл гишүүн.
12/26/2020 • 1 hour, 26 minutes, 7 seconds 24. Б.Наранцогт: Зөгнөл биелэх хүртэл
Баатархүүгийн Наранцогт. Америкийн Монгол судлалын төвийн олон нийтийн харилцааны зохицуулагчаар ажилладаг. Тэрбээр БНЧУ-ын Томаш Батягийн ИС-д Англи хэлний филологиор бакалаврын зэрэг, АНУ-ын Темпл ИС-д Үргэлжилсэн үгийн зохиолоор магистрын зэрэг хамгаалсан юм.
Өвлийн идэрмэг жавар хойноос үлээж, өчигдөр орсон цасыг хаашаа ч юм туусан хүйтэн өдөр бид уулзаж энэхүү дугаарыг бэлтгэв. Анх 3 сарын өмнө зочноор урьж, оролцох санал тавьсан ч олон шалтгаанаас хамаарч өнөө л амжиж буй нь энэ билээ. Мэргэжлийн зохиолчийн ангид суралцаж ирээд удаагүй байгаа хүнээс үг дуулах ярилцагч надад лав сайхан байлаа. Сонсогч танд мөн тийн санагдана гэж найдаж байна.
12/6/2020 • 1 hour, 42 minutes, 23 seconds 23. Уншихуйд автахуй хийгээд бас бус зүйлсийн тухай
"Үлдэх үг" подкаст энэхүү шинэ дугаарын зочин хойморт "Монцамэ" агентлагийн урлаг, соёлын албаны тоймч, зохиолч, яруу найрагч Балдоржийн Алтанхуяг морилов. Хүүрнэл зохиол, яруу найраг, сэтгүүл зүйн бүтээлүүд гээд олон төрлөөр жигд амжилттай туурвиж яваа шилдэг залуу уран бүтээлч билээ. "Уншихуйд, автахуй" нэртэй шүүмж судлалын номоо "өлгийдөн" авахыг нь амдаж энэхүү буландаа урьж хүйтэн саарал өдөр халуун дулаан яриа өрнүүллээ. Сэтгүүл зүй хэмээх их айлд 18 хүрээгүй хархан багадаа хөл тавьж шилдэг бүтээлийн "Ган үзэг" "Балдорж" шагналд нэрлэгдэх хүртлээ хөдөлмөрлөжээ. Энэ бол түүний авьяас билиг, хүч хөдөлмөр мэргэжилдээ үнэнч явсны үр дүн билээ.
11/12/2020 • 1 hour, 24 minutes, 9 seconds 22. Б.Баясгалан: "Tagtaa Prize"-д бүтээл ирүүлэх залууст зөвлөх нь
“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас үндэсний утга зохиолын үнэ цэн, чанар чансааг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан дэм болох зорилготойгоор "ТАГТАА" шилдэг бүтээлийн уралдаан, утга зохиолын шагналыг гурав дахь удаагаа зохион байгуулж, гардуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан ТАГТАА хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан уралдаант шагналд бүтээлээ ирүүлэхээр зэхэж буй залуу уран бүтээлчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн подкастыг хүлээн авна уу!
3/17/2020 • 39 minutes, 32 seconds 21. А.Урантогос: Бяцхан цэцэг уйлдаггүй...
Амарбаатарын Урантогос хэмээх энэ эрэмгий, гоо шүлэгчийн тухай илүү үг нурших юун. Түүний гэгэлгэн-хүчтэй, ялдам-эрэмгий, энхрий-тэрслүү, этгээд-гоо шүлгүүд шинэ үеийн яруу найргийн үгүйсгэшгүй содон өнгө төрх, том орон зай болж байдаг билээ. Урантогос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Харилцааны мэргэжлээр төгссөн. Өдгөө БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилохоор суралцаж байна. Яруу найргийн “Өдөр бүхний элегия” (2010), “Гуравдугаар сарын байшин” (2013), “Эрсийн зуун” (2017) түүврүүд хэвлүүлсэн.
Алсаас дуулж, ойроос төөнөж, дандаа дүрэлзэн шатавч үнс нурам нь нойтон байдаг цайлган, уйлган, цангинасан гоо найрагчийг дуу хоолойгоор нь та бүхэнтэй уулзуулж буйдаа "Үлдэх үг" баяртай байна.
3/6/2020 • 1 hour, 39 minutes, 55 seconds 20. Т.Загарпэрэнлэй: Истанбулыг чагнахуй...
"Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт Турк улсын Истанбул хотын урлагийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалаад дөнгөж эх орондоо дөрөө мултлаад буй Түмэнбаярын Загарпэрэнлэй хэмээх авьяаслаг залууг урьж ярилцлаа. Турк улсад таван жил эрдэмд шамдах зуураа өөрийн шүлгийн номыг хэвлүүлж, Нобелийн шагналт зохиолч Орхан Памуктай уулзан ярилцаж, улмаар “Улаан үст” романыг нь орчуулж, сац бас эрдэм судалгааний ажлаа ч ахиулж, олон газар орноор хэрэн хэсэж, залуу насныхаа оргилуун үеийг уйдах завгүй, дурсамж, бүтээл дүүрэн өнгөрүүлээд иржээ. Түүнтэй Тагтаа Хэвлэлийн Газрын орчуулагч, редактор Мө.Батбаярын хүүрнэлдсэнийг хүлээн авч сонсоно уу!
2/18/2020 • 1 hour, 1 minute, 19 seconds 19. Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы тухай
"Үлдэх үг" подкастын энэ дугаараар уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы талаар тус номын орчуулагч Мө.Батбаяртай ярилцлаа. “Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдийн танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” роман билээ. Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхнийхээ амин зуулга, амь насыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм доорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм. “Цусаа худалдсан тэмдэглэл” роман хятадын орчин үеийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий арван романы нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.
1/7/2020 • 1 hour, 13 minutes, 30 seconds 18. Мө.Батбаяр: Өртөөн дээр хэлсэн үгсээс...
Шинэхэн цасны хялмаа Улаанбаатарын гудмаас тэртээ баруун алтайн сарьдаг уулсын оройд хүртэл гялбалзсан уудам Монголын мөнгөн өвлийн жаврыг бидэн үгийн дулаанаар ээж, шүлгийн айзмаар хөглөхөөр энэ удаагийнхаа "Үлдэх үг"-ийг бэлтгээд байна. Подкастад маань "Өртөөн дээр хэлэгдсэн үгс" нэрт шинэхэн түүврээ хэвлүүлээд удаагүй буй, яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаяр уригдлаа. Шинэхэн түүврээсээ онцолж арван шүлгээ аванхайлсан энэ удаагийн дугаар тантай үгсийн яруу, утгын гүнээр ханьсаж, голын жаврыг уярааж, уулын нөмрийг хуваалцана гэж итгэнэм. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай!
12/24/2019 • 1 hour, 17 minutes, 46 seconds "Үлдэх үг" подкастын энэ удаагийн зочноор Монголын контемпорари урлагийн төлөөлөгчдийн нэг, перформанс артист Сэдбазарын Ганзүг уригдлаа. С.Ганзүг бол орчин үеийн урлагийн онцгой содон төрөл болох үйлдлийн урлагаар эх орондоо төдийгүй олон улсад танигдаж буй эрчтэй залуу уран бүтээлчдийн нэг юм. Байгаль дэлхий, тэнгэр эрхистэйгээ холбогдох Монголчуудын язгуур ухааныг орчин үеийн урлагийн илэрхийлэлтэй холбон бүтээл туурвиж буй эл уран бүтээлч дотооддоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонконг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлүүдээ толилуулж амжсан, шинэ урлагийн шилдэг төлөөлөгчдийн нэг билээ. Айсуй 11-р сарын 1-нээс 22-ны хооронд Хаан банкны "Хаан галерей"-д үргэлжлэх "PERFORMANCE IN CONTEMPORARY ART" нэртэй ес дэх бие даасан үзэсгэлэнг нь угтаж бид С.Ганзүг хэмээх эл уран бүтээлчийн дотоод ертөнц, уран бүтээлдээ барьдаг баримтлал, урлаг болоод ертөнцийг харж таних өнцгийг нь нээюү хэмээн ярилцлагадаа урилаа.
10/29/2019 • 54 minutes, 23 seconds 16. Дэлгэрмаа "Цаг хугацааны нулимс шиг би..."
Цагаанчулуугийн Дэлгэрмаа хэмээх энэ эрхэмсэг шүлэгчийн тухай илүү үг нурших хэрэггүй. Юу гэвээс түүний ус шиг цэнгэг, ариухан атлаа цээжинд тороод байдаг шүлгүүд эзнийхээ өмнөөс бүхнийг хүүрнэх увидастай. Тэрбээр Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Бага насаа Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийг 2002 онд дүүргэж, 2006 онд УЗНАДС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Өдгөө МУИС-д Утга зохиол судлалаар магистрантурт суралцаж байна. Яруу найргийн “А тэмдэглэл” (2009), “Дотоод тэнгис” (2014) болон “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” хамтын бүтээл (2010) тус тус хэвлүүлсэн.
Бидний дунд эгэл даруухнаар оршиж, эрхэмсэг намуухнаар туурвиж яваа шүлэгчийг бид энэ удаад урьж, урлан бүтээхүйн тухай, урлан бүтээгч байхуйн тухай, шүлгийн тухай, шүлэгч байхуйн тухай энгүүн яриа дэлгэлээ.
7/9/2019 • 1 hour, 14 minutes, 10 seconds 15. Элбэгтөгс "Алсад нүргэлнэ"
"Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт шинэ үеийн яруу найргийн содон төлөөлөл Ороолонгийн Элбэгтөгс оролцож байна. Уран бүтээлийн гараагаа "Чимээгүй хот" (2008) яруу найргийн түүврээр эхлэснээс хойш "Эмгэнэлийн үр хөврөл" (2012), "Чөлөөт шувуу" (2015), "Тэнцвэр" (2019) яруу найргийн түүврүүд, "Бүслэлт" (2015) өгүүллэгийн түүврээрээ өөрийгөө хэр чансаатай, давтагдашгүй уран бүтээлч болохыг хэдийн баталжээ.
Энэ яруу найрагчтай та бүхэн давын өмнө PlayTime хөгжмийн наадмын үеэр, Долдугаар сарын 7-ны 15 цагт La Via en Rose асарт болох Тагтаа Паблишингаас зохион байгуулж буй яруу найргийн уншлагаар биечлэн танилцах болно. Мөнхүү Тагтаа Паблишингаас эрхлэн гаргаж буй нэн шинэ үеийн яруу найргийн цувралаар бүрэн түүврийг нь амтархан унших боломжийг ч бид танд олгоно. Харин энэ удаад бид түүний дотоод ертөнц, уран зохиол, хөгжмийн тухай бодлыг нь хуваалцаж, шүлгүүдийг нь сонслоо.
7/2/2019 • 1 hour, 16 minutes, 43 seconds Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан "Дур булаам" нэн шинэ үеийн шилмэл өгүүллэгийн антологи уншигчдын гарт очоод удаагүй байгаа билээ. Энэхүү подкастаараа бид "Дур булаам" антологи бүтсэн үйл явц, антологийн доторх зохиол хийгээд зохиолчид, ерөөс дэлхийн нэн шинэ үеийн уран зохиол, түүний онцлог шинжийн тухай, мөнхүү бичиж туурвих хийгээд орчуулан буулгах үйлийн тухай амттай яриа өрнүүллээ. Подкастаас тус номын орчуулагч Б.Баясгалан, мөн номын ариутган шүүгч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа нарын бүтээлийнхээ тухай өрнүүлсэн сонирхолтой яриаг сонсоорой!
6/26/2019 • 1 hour, 36 minutes, 3 seconds 13. Аюурзана "Сүнсээ томьёологч"
Гун-Аажавын Аюурзана хэмээх эл эрхэмийн хэргэм цол, хийсэн бүтээснийг нуршин танилцуулах нь илүүц биз ээ. Бид бүгд түүнийг танина, хийсэн бүтээснээр нь. Зохиолчийн шинэхэн роман "Сүнсний томьёо" нэрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт очоод удаагүй байна. Тиймээс бид зохиолчийг подкаст ярилцлагадаа урьж, шинэхэн романых нь талаар ярилцахыг хүслээ. Гэвч бидний яриа шинэ романаас хальж, бусад уран бүтээлийнх нь талаар, уран зохиол, уран бүтээлийн хөдөлмөрийн талаар, монголчуудын туулсан түүх, ер монгол хүн байхуйн тухай дэлгэр сайхан хөөрөлдөөн болсон юм. Г.Аюурзана зохиолчийн үнэнч уншигчид, шинэ ном бүрийг нь анаж хүлээж байгаад авч уншдаг шүтэн бишрэгчдэд нь сайхан бэлэг болж буйд итгэлтэй байна.
2/19/2019 • 2 hours, 5 minutes, 32 seconds 12. Чимээлэх ойр буюу Мө.Батбаяр
"Үлдэх үг"-ийн энэ удаагийн дугаарт бид залуу уран бүтээлч Мөнхцолын Батбаярыг онцлон ярилцлагадаа урилаа. Утга зохиол судлаач мэргэжлээр МУИС-ыг төгсөж, өдгөө Өвөрмонголын их сургуульд магистрын зэрэг горилохоор суралцаж буй түүнийг авьяаслаг яруу найрагч, тун шаггүй орчуулагч гэдгээр нь олон хүн мэднэ. Мө.Батбаяр Тагтаа Паблишингаас зарладаг "Тагтаа" утга зохиолын уралдааны 2018 оны шилдэг яруу найрагч, 2017 оны шилдэг орчуулагч шагнал хүртэж байсан билээ.
Олонх уншигчид түүнийг Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" туужийг хятад хэлнээс яруу сайхан монголчилсноор нь таньж буй биз ээ. Хориодсон насны аагинд уран бүтээлийн олон салаа зам жим өөртөө засч, үеийнхнээсээ цолгорч чадсан эл хүүг бид ирээдүйд монгол түмний оюуныг цэнгүүлэх олон сайхан бүтээл ундруулсан чамбай уран бүтээлч болно гэж ихийн их хүлээдэг. Харин энэ удаад тэр Хятадын алдарт зохиолч Үй Хуатай уулзаж, Нобелийн шагналт зохиолч Мо Яаны төрсөн тосгоноор зочилсон тухайгаа хуучилж, өөрийн уран бүтээлийн талаар өрнүүн яриа дэлгэснийг нь та бүхэндээ хүргэж байна.
1/31/2019 • 1 hour, 15 minutes, 7 seconds 11. Орхан Памук "Истанбул, дурсамж ба хот"
Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Истанбул, Дурсамж ба хот" номыг Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь", Янн Мартелын "Пигийн амьдрал" зэрэг бүтээлийн орчуулгаараа та бидэнд танигдсан, авьяаслаг залуу орчуулагч Батсайханы Сувддулам орчуулан уншигдадаа хүргэсэн билээ. Зохиолчийн өөрийнхөө амьдралын түүх намтар дээр үндэслэн Истанбул хотын нэгэн зууны түүх, түүгээр зогсохгүй Турк орны шинэ үеийн аж амьдралын түүхийг давхар зураглан бичсэн энэхүү сонирхолтой бүтээл нь Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Италийн нэрт найруулагч Федерико Феллини, Оросын нэрт найруулагч Андрей Тарковскийн намтар, дурсамж, өдрийн тэмдэглэлийн араас хэвлэгдэн буй, хувь уран бүтээлчийн түүх намтар, ертөнцийг үзэх үзэл, зохиол туурвилын лаборатори руу өнгийсөн бидний гурав дахь ном билээ. Энэхүү сонирхолтой бүтээлийн талаар орчуулагчтай Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан хүүрнэлдсэнийг таалан сонсоно уу!
12/19/2018 • 1 hour, 4 minutes, 42 seconds Хятадын нэн шинэ үеийн уран зохиолд хамаарах “Амьдрахуй” роман монгол хэлнээ орчуулагдаад удаагүй ч уншигчдын шимтэн унших номын тоонд багтжээ. Дорнын утга зохиол хэмээх өвөрмөц ай саваас эхлэн шүүрдэхдээ Үй Хуа зохиолчийг сонгосон нь дорнын өнгө аяс, хүн зоны амьдралыг нарийн мэдэрч дүрсэлдэгтэй нь холбоотой билээ.
Зохиолч 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. Суурин газар дасаагүй сайх эр сургуулиа дүүргээд нутаг буцаж 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Түүний бичлэгийн өнгө аяс ч эгэл борог, энгийн хүүрнэл таныг амьдралын үнэн бодит, балчиг намагтай нуга руу хөтөлнө. Үг бүр нь эгэл амьдралын бодит дүр төрхийг бүтээдэгт уг туужийн онцлог оршино.
Ийнхүү Үй Хуагийн хамгийн алдартай, мөн сэтгэл шимшрэм өгүүлэмж бүхий “Амьдрахуй” романы талаар орчуулагч, яруу найрагч М.Батбаяр, “Тагтаа” паблишингийн Ерөнхий редактор У.Бямбаням, подкастер, блоггер Ц.Ариунсанаа нарын ярилцсаныг “Үлдэх үг” энэ удаагийн булангаараа хүргэж байна.
10/5/2018 • 41 minutes, 47 seconds Оросын утга зохиолын содон төлөөлөл Михаил Булгаковыг уншигчид андахгүй. Түүний хамгийн алдартай роман “Мастер, Маргарита” нь дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар эх хэлнээ буугаад чамгүй хугацаа өнгөрчээ. Орос орныг дайн дажны хөлд байхад төрөөд, хувьсгал, үзэл суртлын хайрцаг болох үед бүтээл туурвилын замналаа эхлүүлсэн Михаил Булгаковын өөр нэгэн содон бүтээл бол “Нохойн зүрх” тууж юм. Улс төрийн егөөдөл, хошигнол, элэглэл гээчийн амт шимтийг тааруулан, бичлэгийн өвөрмөц олон талт өнгө аясыг хадгалан бичсэн уг зохиолыг “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй байна.
Тиймээс бид энэ удаа Оросын утга зохиолын суутны этгээд туужийн талаар хөөрөлдөхөөр шийдлээ. Эмчийн мэргэжилтэй Михаил Булгаковын чадмаг дүрслэл, эрээ цээргүй үг хэллэг, этгээд өнцөг, элэглэл егөөдлийн талаарх энэхүү ярианд орчуулагч, сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ уригдсан юм. Өмнө нь Японы алдарт жүдоч Тадахиро Намүрогийн намтрыг япон хэлнээс орчуулж уншигчдад хүргэсэн тэрбээр утга зохиолын анхны орчуулгаараа Михаил Булгаковыг барьж авсан нь хүнд сорилт байсан хэмээн яриагаа эхлүүллээ. Түүнтэй орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, утга зохиол судлаач У.Бямбаням нар ярилцах болно.
6/7/2018 • 1 hour, 6 minutes, 41 seconds 8. Гэрэл сүүдрийн хүүрнэл
Өнгөрөгч Дөрөвдүгээр сарын дундуур 976 галерейд "Монголын контемпорари урлаг VI" буюу "Гэрэл сүүдрийн хүүрнэл" нэрт үзэсгэлэн дэлгэгдсэн билээ. Мөнхүү үзэсгэлэнгийн хүрээнд зураач Жалхаажавын Мөнхцэцэг, видео артист Батчулууны Бат-Эрдэнэ, Ёндонжамцын Төгөлдөр нарын зөөлөн баримал, видео урлагийн бүтээлүүд дэлгэгдсэн. "Монголын контемпорари урлаг" үзэсгэлэнг 976 галерей үүсгэн байгуулагдсан ойгоо дашлуулан 2013 оноос хойш цувралаар зохион байгуулсаар иржээ. Мөнхүү үзэсгэлэнгийн хаалтыг тохиолдуулан үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчидтэй ярилцах уулзалт ярилцлага тус галерейд болсон юм. Ярилцлагад зураач Ж.Мөнхцэцэг, Б.Батчулуун нар оролцож өөрсдийн уран бүтээл, урлагийн тухай санаа бодлоо хуваалцсан бол ярилцлагын модератораар 976 галерейн захирал, МОҮУДХ-ны тэргүүн Д.Гантуяа, Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан нар ажиллав. Өнөөдрийн подкастаар бид мөнхүү ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.
Жич: Галерейн битүү орчин, микрофоны давхар цуурай зэргээс шалтгаалж зарим хэсэгт бичлэгийн чанар тааруу болсонд хүлцэл өчье. Мөнхүү бүтээлүүдийн сэдэвтэй холбогдон сонсоход цочирдом зүйлс ч яригдсан байж мэдэх тул урьдчилан анхааруулъя!
5/14/2018 • 1 hour, 11 minutes, 58 seconds 7. Бямбаням (Цаг хугацаа хэлнэ)
“Уран зохиолын тухай яриа чухамдаа хүмүүний тухай яриа л байдаг” гэсэн үг бий. Хүний сэтгэл санаа, бодол оюуны ертөнцийг хамгийн илтэд нээж чаддаг урлагийн төрөл бол уран зохиол. Хэдэн зууныг дамжин хүн төрөлхтөн үгийн идээр дамжуулан хүний доторх оюун санааны ертөнцийг тольдож иржээ. Тиймээс ч бид уран зохиолын бүтээл гэсэн ай савд аль болохоор хүний дотоод руу лав өнгийсөн, чанартай бүтээлийг онцлон оруулахыг хичээдэг. Үүнийг томоохон баталгаа нь “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний ном.
Бидний орчин үе хэмээн ярьдаг цаг хугацааны заагт ямар уран бүтээлч, ямар арга барилаар, ямаршуу бүтээл туурвиж буйг чухам энэ ном танд хэлж өгнө. Орчин цагийн уран зохиол судлалын бичлэгийн шинэлэг хэлбэр болох уран зохиолын эсээ нь тухайн зохиолчийг хувь хүн, зохиолч талаас нь, зохиолыг уран сайхны ертөнц, бичвэр талаас нь нээн задалж, уншигчийг зохиолын гүн рүү дагуулж, олон салаа замаар бэдчин хүрэхийг санал болгодог онцлогтой. Энэхүү номд дэлхийн нэн шинэ үеийн болон орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчид болоод Монголын уран зохиолын содон туурвилчдыг багтаасан юм. Энэхүү бүтээл магад таныг хэдэн жил дамнан унших адал аялалд хөтөлж ч мэдэх юм.
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Уртнасангийн Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний номын талаар “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа нар, зохиогчтой хөөрөлдсөн сонирхолтой яриаг хүргэж байна. Зохиолчийн сонголт, нэн шинэ үеийн уран зохиолын бичлэгийн онцлог, үзэл санааны тусгалын мэдэхийг хүсвэл манай шинэ подкастад тавтай морил!
4/8/2018 • 1 hour, 17 minutes, 26 seconds Орчин цагийн үгийн урлагийн хүндтэй мастеруудын нэг зохиолч Милан Кундера социалист Чехословак улсад улс төрийн шинэчлэл өрнүүлэхээр удаан хугацаанд тэмцэж байсан бөгөөд түүхэнд 1968 оны "Прагийн хавар" хэмээн тэмдэглэгдсэн Зөвлөлтийн дарангуй хөдөлгөөний гэрч болж байв. Энэхүү үйл явдлаас сэдэвлэн "The Joke" нэрт анхны романаа туурвиснаас эхлээд эх оронд нь түүний зохиол бүтээлийг хориглон хавчих болж 1975 онд Франц улс руу дүрвэж, 1981 онд албан ёсоор тэндхийн иргэн болжээ. 1980 оноос түүний бүтээлүүд европ хийгээд олон улсад ихээхэн нэр хүндтэй болж 1960-иад онд Габриаль Гарсиа Маркез Латин Америкийг, 1970-иад онд Александр Солженицын Орос орноо үгийн урлагийн авьяас, шидээрээ дэлхий дахины анхаарал, сониучирхлын төвд авчирч байсантай ижил гавьяаг Милан Кундера эх Чехословак улсдаа байгуулсан гэдэг. Эл гарамгай мастер Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл нь гарцаагүй Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй роман юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэрэг зохиолчийн онцгой арга барил "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романд хамгийн тод илэрснээрээ уг зохиолыг орчин цагийн үгийн урлагийн нэн содон шидээвэр болгосон юм.
"Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм" хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу.
"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишингаас хэвлэн гаргасан нь дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг Милан Кундерагийн зохиол бүтээлээс монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол болсон билээ.
Энэ удаагийн “Үлдэх үг” подкастаар “Гэрэг” фэйшн сэтгүүлийн эрхлэгч, “Коттон Кэнди” фото компанийн үүсгэн байгуулагч З.Энхмөнх (Kush), хуульч, судлаач Ч.Бат-Уянга нартай орчуулагч Ж.Тэгшзаяа “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэж байна.
3/26/2018 • 1 hour, 8 minutes, 58 seconds Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.
Тиймээс ч бид энэ удаа “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан зохиолч П.Баярсайханы шилмэл бүтээлийн чуулган “Сармагчин бол сармагчин” номын талаар хөөрөлдлөө. Энэхүү түүвэрт өгүүллэг бичлэгийн ур маяг, богино хэмжээний хүүрнэл зохиолын туурвилзүйд оруулсан шинэлэг арга барил, зохиолчийн бичлэгийн ур чадварыг бүрэн төлөөлөхүйц есөн өгүүллэг, ер бусын нууц далд, ёр билгийн өгүүлэмжийг сүлэн бичсэн “Нохойн хэвтэр” тэргүүт тууж, хүний сэтгэлийн гүн дэх нунж дорой, өчүүхэн ядмаг зүйлийг ухаж төнхөн илрүүлсэн “Хүн гөрөөс”, “Албин” жүжгүүд багтсан юм.
Ингээд хүний оршихуйн асуудлыг ухаж төнхөн, өгүүлэмжийнхээ гүнээс тодруулан урласан зохиолч П.Баярсайханы уран бүтээлийн талаар “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан, Ерөнхий редактор У.Бямбаням нарын яриаг уншигч таны сонорт хүргэж байна.
2/23/2018 • 1 hour, 18 minutes, 10 seconds Монголын нэрт орчуулагч, зохиолч, сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүйн амттай, дурсамжтай, сонсууштай хөөрөлдөөнийг та бүхэнд хүргэж байна. Ярилцлага бус яагаад чухам хөөрөлдөөн гэснийг та сонссоныхоо дараа мэдэх буй за.
Тэрбээр өрнийн уран зохиол, баримтат бичлэгийн гол төлөөлөгч Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, М.Веллерийн “Авсанд хэвтээ хүн”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, М.Славины “Гильотины илдэн дорхи эберчүүд”, Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр”, Владимир Высоцкийн “Бухимдал” зэрэг 30 гаруй номыг эх хэлнээ хөрвүүлснийг хэн бүхэн мэдэх билээ.
Түүнээс гадна Сергей Есенинийг монголчуудтай анх уулзуулсан, Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенкогийн түүврийг "Надаас та нар намайг булаагаад авчихжээ..." нэрээр хэвлүүлсэн, англи хэлнээ бичигдсэн хамгийн ланжгар роман Айн Рэндийн "Атлантын нуруу тэнийв" зохиолыг уншигчдад хүргэсэн гээд олон зүйлийг онцолж болно.
Уран бүтээлч, урлахуйн талаарх уран сайхны нийтлэл, улс төр, нийгмийн шинжтэй тэмдэглэлүүд, яруу найргийн номууд нь хэдийн уншигчдын танил болсон тул энд дурдах нь илүүц биз. Ийн нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч, сэтгүүлч Ж.Нэргүйн яруу найрагч Я.Баяраа, орчуулагч Б.Баясгалан нартай хөөрөлдсөн уртхан яриаг хүргэж байна. Таван цаг орчим үргэлжилсэн энэхүү ярианаас бид хамгийн сонирхолтой хэсгийг түүвэрлэн, таныг аль болох уйдаахгүй байхыг хичээн эмхэтгэн хүргэлээ. Таалан болгооно уу!
1/29/2018 • 1 hour, 20 minutes, 27 seconds 3. Сувддулам (Пигийн амьдрал)
"Хязгааргүй далайн дунд ч цэг мэт итгэл найдвар бий" гэж Канадын зохиолч Янн Мартел бичжээ. Тэр л цэгийн төдий итгэл найдвар томрон томорсоор хүний хувь заяаг ч орвонгоор нь эргүүлж чадах увидастайг өгүүлдэг "Пигийн амьдрал", Францын зохиолч Франсуаза Саганы балчир оюуны суу билгийг уран зохиолын бичлэгийн хэлбэрээр хадгалан авч үлдсэн, алдарт "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг эх хэлнээ буулгаж, орчуулгын авьяас, хэл найруулгын ур чадлаараа уншигчдын талархлыг хүлээгээд буй, залуу орчуулагч Батсайханы Сувддуламыг та бүхэнтэй уулзуулж байна.
1/9/2018 • 49 minutes, 15 seconds 2. Тэгшзаяа (Франц Кафка)
Номын зураг "Учир зүй хичнээн няцаагдашгүй байлаа ч, амьдрахыг хүссэн хүний өмнө бут цохигдоно" гэж Герман хэлтний суут зохиолч Франц Кафка хэлсэн билээ.
Монгол уншигчидтай эртний танил эл зохиолчийн бидэнд танил бус ч дэлхийн уран зохиолд данстай бүтээлүүдийг орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяа саяхан шинээр дуун хөрвүүлж "Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд" номдоо зангидан Кафкад дуртай, эсвээс түүнийг шинээр танин мэдэх гэсэн уншигчдынхаа гарт барьжээ.
Орчуулагч өөрөө Ф.Кафкаг "Миний хайртай зохиолч" хэмээн өмчилж, "Хувирал" туужийнх нь гол баатар Грегор Замзаг уран зохиолын хамгийн "хайртай дүр минь" хэмээн халуунаар тодорхойллоо. Энэ сэтгэлийг нь хүндэтгээд би яриагаа түүний хайртай бүхнээр дүүрэн байлгахыг ихэд хичээв.
5/1/2016 • 1 hour, 8 minutes, 46 seconds Нэрт орчуулагч, СГЗ Орхунт Ц.Гомбосүрэн Оросын их зохиолч Ф.Достоевскийн агуу таван роман гэж утга зохиолын шүүмжлэгчдийн хүлээн зөвшөөрсөн бүтээлүүдийн дөрвийг нь орчуулж Монгол уншигчдынхаа оюуны мэлмийд өргөн барьжээ. Мөнхүү дөрвөн романыг отголсон Ф.Достоевскийн "Хөвүүн заяа" роман хэвлэгдээд удаагүй байна. Уншигчид маань Ц.Гомбосүрэнг В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петровын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, "Солиот", Орхан Памукийн “Хар судар” зэрэг утга зохиол, нийгэм соёлын 40 гаруй сонгодог бүтээлийн орчуулгаар нь андахгүй билээ.
Мөс хагарч цөн түрсэн хаврын урин өдрүүдийн нэгээхэн үдийг бид Ц.Гомбосүрэн гуайнд хууч дэлгэн өнгөрүүллээ. Хятад гүцний цорго шиг нарийхан хүзүүт тогорууны зурагтай модон тавагнаас нь хар чавга, самар шүүрдэн Густав Климтийн "Үнсэлт" зургаар чимэглэгдсэн алтан шаргал аяганаас цай ойчилж "Ийм гоё сэтгэлд дулаахан өнгө будагтай гэрт суудаг хүн гадуур барагтай бол үзэгддэггүй нь аргагүй юм," гэсэншүүг бодолхийлэн дотроо нуг нуг инээнгээ хамт явсан найрагч Я.Баяраагийн тэмдэглэлийн дэвтэртээ хайш яайшхан татласан асуултуудын дундуур үг хавчуулж суухад хаврын наран бидний дундах ширээг голлоод эрхэм ахын энгүүн, холч яриа хөөрөөг биширчээ суухад "Яг л ингэж өтлөхсөн," гэх ялгуун мөрөөсөл цээжинд хөвөлзөөд байсныг нуух юун.
4/17/2016 • 45 minutes, 7 seconds