Winamp Logo
LegalTalks Cover
LegalTalks Profile

LegalTalks

Mongolian, Sciences, 2 seasons, 37 episodes, 1 day, 4 hours, 55 minutes
About
Хууль зүйн судалгааны цахим сан, legaldata.mn-ий хамт олноос хуульч, эрх зүйч, судлаач нартаа зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар ярилцах, түгээх, дэлгэрүүлэн хэлэлцэх, түүнчлэн салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, яриа өрнүүлэх зорилго бүхий #LegalTalks подкастыг эрхлэн гаргахаар санаачилсан болно.
Episode Artwork

S2EP16. А.Түвшинтөгс -Барьж дуусаагүй барилгын эд хөрөнгийн эрх шилжихтэй холбогдох шүүхийн практик дахь хууль хэрэглээний асуудал

Цуврал подкастын 16 дахь дугаараар “Барьж дуусаагүй барилгын эд хөрөнгийн эрх шилжихтэй холбогдох шүүхийн практик дахь хууль хэрэглээний асуудал” сэдвийн хүрээнд “Өмгөөллийн Номун түншлэл” ХХК-ийн партнер, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд нар оролцлоо.
6/21/202339 minutes, 14 seconds
Episode Artwork

S2EP15. Г.Цэцгээ - Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэр лэсэн захиргааны хэргийн шүүхийн практик

Цуврал подкастын 15 дахь дугаараар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэр лэсэн захиргааны хэргийн шүүхийн практик” сэдвийн хүрээнд “Хуулийн байшин” ТББ-ын Гүйцэтгэх захирал, судлаач Г.Цэцгээтэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр Хуульч, судлаач Баттогтох, “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд нар оролцлоо.
6/14/202343 minutes, 45 seconds
Episode Artwork

S2EP14. Б.Хонгорзул - Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж буй шүүхийн практик

Цуврал подкастын 14 дэх дугаараар “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд хуульч, судлаач Б.Хонгорзултай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд оролцлоо.
6/2/202341 minutes, 45 seconds
Episode Artwork

S2EP13 - С.Сүхчулуун - "Хангалттай сонирхол илэрхийлсэн байх" зохицуулалтын хэрэглээ

Цуврал подкастын 13 дахь дугаараар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” зохицуулалтын хэрэглээ сэдвийн хүрээнд Япон Улсын Нагояагийн их сургуулийн докторант, судлаач С.Сүхчулуунтай ярилцсан  дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Давааням оролцлоо.
5/22/202331 minutes, 21 seconds
Episode Artwork

S2EP12 О.Мөнхцэцэг - Заналхийлэх гэмт хэрэг ба өрсөлдөх хэм хэмжээ

Цуврал подкастын 12 дахь  дугаараар “Заналхийлэх гэмт хэрэг ба өрсөлдөх хэм хэмжээ” сэдвийн хүрээнд “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч О.Мөнхцэцэгтэй ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд оролцлоо.
5/10/202333 minutes, 16 seconds
Episode Artwork

S2EP11. Б.Эрдэнэбат- Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй шүүхийн практик

Цуврал подкастын 11 дэх  дугаараар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, Хууль зүйн доктор /Ph.D/ Б.Эрдэнэбаттай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр хуульч, өмгөөлөгч, Хууль зүйн магистр Ж.Батмөнх оролцлоо.
4/27/202334 minutes, 4 seconds
Episode Artwork

S2EP10. Б.Энхбаяр. Б.Досжан - Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн практик

Цуврал подкастын 10 дахь  дугаараар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг  хянан шийдвэрлэсэн шүүхийн практик” сэдвийн хүрээнд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Энхбаяр /LL.M/, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Досжан нартай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр хуульч, судлаач С.Цэрэндолгор оролцлоо.
4/18/202330 minutes, 5 seconds
Episode Artwork

S2EP9. Ө.Эрдэнэ-Очир - Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик

Цуврал подкастын 9 дэх  дугаараар “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга оролцлоо.
4/4/202347 minutes, 52 seconds
Episode Artwork

S2EP8. Г.Давааням - Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ

Цуврал подкастын 8 дахь дугаараар “Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор (LL.D) Г.Даваанямтай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-д үүсгэн байгуулагч, Удирдах партнер, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач М.Мөнхжаргал оролцлоо.
3/21/202355 minutes, 21 seconds
Episode Artwork

S2EP7. С.Батбаяр - Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)

Цуврал подкастын 7 дахь дугаараар “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяртай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Давааням оролцлоо.
3/7/202350 minutes, 40 seconds
Episode Artwork

S2EP6. Б.Ариунзаяа - Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал

Цуврал подкастын 6 дахь дугаараар “Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал” сэдвийн хүрээнд AKP хуулийн фирмийн хуульч, Нагояагийн их сургуулийн хууль зүйн магистр Б.Ариунзаяатай ярилцсан  дугаарыг хүргэж байна.  Энэ дугаарын хөтлөгчөөр хуульч, судлаач С.Билгүүн оролцлоо.
2/28/202344 minutes, 26 seconds
Episode Artwork

S2EP5. Б.Хонгорзул - Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Цуврал подкастын 5 дахь дугаараар “Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд хуульч, судлаач Б.Хонгорзултай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.
2/13/202352 minutes, 18 seconds
Episode Artwork

S2EP4. М.Ванчигмаа - Эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн практик

Цуврал подкастын 4 дэх дугаараар “Эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн практик” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, Нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн доктор М.Ванчигмаатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Судалгааны тайланг www.legaldata.mn/b/1199 холбоосоор унших боломжтой.
2/6/202322 minutes, 57 seconds
Episode Artwork

S2EP3. Б.Анхзаяа - Ц.Уянга - Цалин хөлснөөс үүдэлтэй зарим маргааныг хянан шийдвэрлэсэн дүн шинжилгээ

Цуврал подкастын 3 дахь дугаараар “Цалин хөлснөөс үүдэлтэй зарим маргааныг хянан шийдвэрлэсэн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд хуульч, өмгөөлөгч Б.Анхзаяа, Хөдөлмөрийн эрх зүйн магистр Ц.Уянга нар ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.
1/30/202335 minutes, 30 seconds
Episode Artwork

S2EP2. Б.Баялагмаа - Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр/

“Шүүхийн шийдвэрийн судалгаа” подкастын 2 дахь дугаараар “Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн партнер өмгөөлөгч Б.Баялагмаатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.
1/23/202346 minutes, 16 seconds
Episode Artwork

S2EP1. А.Түвшинтөгс - Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик

Энэхүү цуврал подкастын эхний дугаараар “Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн Номун түншлэл компанийн өмгөөлөгч, судалгааны багийн ахлагч А.Түвшинтөгстэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. 
1/16/202341 minutes, 1 second