Winamp Logo
Untold: The Hidden Stories of Persons with Disabilities in Mongolia Cover
Untold: The Hidden Stories of Persons with Disabilities in Mongolia Profile

Untold: The Hidden Stories of Persons with Disabilities in Mongolia

Mongolian, Cultural, 1 season, 25 episodes, 21 hours, 41 minutes
About
The understanding of disability is still hindered by stigma and stereotypes in Mongolia, which creates an artificial barrier in society. Therefore, we need to let people know about their stories that have been kept untold. This podcast is brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
Episode Artwork

25. Асран хамгаалагчийг дэмжихгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих боломжгүй/ A Better World for All Children

UNTOLD подкастын  25-р дугаарын зочноор “Ээлтэй Ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Т.Туяажаргал оролцлоо. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд, тэр дундаа оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хамгийн анхны бөгөөд улсын хэмжээнд нэгхэн байдаг “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийг байгуулсан төдийгүй эцэг эхчүүд болон асран хамгаалагчдыг дэмжих үүднээс “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийг байгуулан орлогын эх үүсвэртэй болгох боломжийг бүрдүүлэн зүтгэж буй нэгэн билээ. Өөрийн туулж өнгөрүүлсэн туршлага, үзэл бодол, хэтийн зорилгоо бидэнтэй энэ удаагийн дугаарт хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 25th episode of #Untold podcast "A Better World for All Children" is out now. Our guest today is Ms. Tuyajargal, the founder and president of Merciful World NGO. She shares some interesting stories about her personal life and the meaningful works done by the Merciful World NGO. She provides many insights based on her rich experience in helping children with special needs. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
8/29/202242 minutes, 21 seconds
Episode Artwork

24. Нийгэмд эпилепсиг ойлгохгүй байгаа нь харамсалтай/ Adults Don’t Want to Understand Epilepsy

UNTOLD подкастын  24-р дугаарын зочноор “Элгэмсэг Оршихуй” эпилепситэй иргэдийн ТББ-ын тэргүүн Д.Батзаяа оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр эпилепсигийн талаарх ойлголт болон хандлага өнөөгийн Монголын нийгэмд хэр байгаа талаар, эпилепситэй ирдэд нэн түрүүнд тулгамдаж буй эмийн асуудал КОВИД-19-ийн үед хэрхэн улам хүндэрч байгаа, мөн ажил эрхлэлт гэх мэт асуудлыг хөндөн бидэнтэй ний нуугүй ярилцлаа. Эпилепситэй иргэдийн хувьд нийгэмдээ оролцох нь хэчнээн чухал болохыг түүний ярилцлагаас ойлгох болно. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 24th episode of #Untold podcast "Adults Don’t Want to Understand Epilepsy" is out now. In this episode, we invited Ms. Batzaya, who is a President of Elgemseg Orshikhui, a nongovernmental organization for people with epilepsy – a serious health condition that causes frequent seizures and can happen to people of all ages. She herself has been experiencing frequent seizures since 2006. To raise social awareness and to help people with epilepsy, she left her government job and established her organization. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
8/5/202233 minutes, 38 seconds
Episode Artwork

23. Спортоор дамжуулан хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь / Promoting Inclusiveness Through Sports

UNTOLD подкастын  23-р дугаарын зочноор Монголын Тусгай Олимпийн Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг оролцлоо. Геологич/геохимич мэргэжилтэй хэдий ч Монголын Тусгай Олимпийн Хороог удирдан яваа тэрээр спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй иргэдэд нийгэмд оролцуулах боломжийг эрэлхийлэх үйлст зүтгэж яваа билээ. Тусгай Олимпийн үүсэл хөгжил, Монгол дах үйл ажиллагааны талаар төдийгүй, өөрийн үзэл бодлоо бидэнтэй нээлттэй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 23rd episode of #Untoldpodcast "Promoting Inclusiveness Through Sports" is out now. We invited Ms. Altantsetseg.B this time. She is the Executive Director of Special Olympics Mongolia. Having spent most of her career as a geologist/geochemist at the Mongolian Academy of Sciences and several other mining companies, Ms. Altantsetseg believes it was fate that brought her to her current position four years ago. She is a proud wife, a mother of two, and a grandmother of three. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
7/20/202247 minutes, 43 seconds
Episode Artwork

22. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв мэдлэг, мэдээлэл хамгийн чухал /Disabled Citizens Are the Largest Minority in the World.

UNTOLD подкастын 22-р дугаарын зочноор Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны захирал С.Сэлэнгэ оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлаар боловсролын хүртээмжийн асуудлыг хөндсөн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхчүүд хэнд хандах, хэрхэн зөв мэдээлэл авах нь хүүхдийн ирээдүйн хөгжилд хичнээн чухал болох талаар бидэнтэй өөрийн мэдлэг, туршлагаа ний нуугүй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 22nd blog of #Untoldpodcast " Disabled Citizens Are the Largest Minority in the World" is out now. Our guest is Ms. Selenge Sambuu, executive director of the “Association of Parents with Disabled Children” (APDC). She started as a board member of the association and transitioned to her current position as executive director. The association has existed for over 20 years and Selenge has been working there for 11 consecutive years managing the day-to-day operation. She has a background in engineering but changed her profession to take care of her disabled child. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
4/28/202246 minutes, 10 seconds
Episode Artwork

21. ХБИ-д зориулсан хөгжлийн асаргааны төв бий болоосой гэж хүсдэг/ A Heartfelt Story of a Mom and Her Son with Down Syndrome

UNTOLD подкастын 21-р дугаарын зочноор Монголын Дауны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэрэн оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөгжлийн бэрхшээл, тэр дундаа Дауны синдромын талаарх ойлголт, мэдээлэл, хандлага Монголд хэр байдаг талаарх өөрийн туулж өнгөрүүлсэн туршлагаа бидэнтэй сэтгэлээ нээн хуваалцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нэгдэн хэрхэн хүүхдээ хөгжүүлэх гэж тэмцэж буйг түүний ярианаас ойлгох болно. Боловсролд хамрагдах, хөдөлмөр эрхлэх гэх мэт зүйлс ихэнх иргэдийн хувьд байх ёстой энгийн зүйлс мэт боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эдгээр эрх нь хязгаарлагдмал байдаг нь өнөөгийн нийгмийн бодит байдал гэдэг нь харамсалтай. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 21st blog of #Untold podcast " A Heartfelt  Story of a Mom and Her Son with Down Syndrome" is out now. In this episode, we invited Ms. Munkhtseren, a board member of the Down Syndrome Association of Mongolia. We found out during the interview that she is a wonderful, loving, and invincible mother of a boy with Down syndrome. As a mother of a 16-year-old child with Down syndrome, she talks to us about the challenges that she faced with bravery. What she wants is a care center for disabled people in Mongolia. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
3/9/202247 minutes, 2 seconds
Episode Artwork

20. Согогзүйгээс тусгай хэрэгцээт боловсрол руу/ From ‘Defectology’ to Special Needs

UNTOLD подкастын 20-р дугаарын зочноор МУБИС болон Нагояа Их сургуулийн хамтарсан “Хүүхдийн Хөгжлийг Дэмжих Төв”-ийн эрхлэгч, доктор профессор Д.Одгэрэл оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр Монгол Танака Бине оюун ухааны сорил боловсруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үнэлгээг хийж эхлүүлэх болсон, өнөөгийн тусгай хэрэгцээт боловсролын нөхцөл байдал болон цаашид хэрэгтэй гарц гаргалгааны талаарх өөрийн санал бодлоо бидэнтэй ний нуугүй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 20th episode of #Untold podcast "From ‘Defectology’ to Special Needs" is out now. In this episode, we invited Dr. Odgerel, PhD., Associate Professor, Head of Child Development Support Center, a joint venture Mongolian State University of Education and Nagoya University. Dr. Odgerel explained that she and her team developed the first Mongolian version of the Tanaka-Bine intellectual test to conduct educational assessments for children with disabilities. After committing 34 years of her life to the special education sector and educating herself in the former Soviet Union and Japan, her contrasting insights were an eye-opener. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
1/10/202253 minutes, 28 seconds
Episode Artwork

19. Англи хэл сурснаар Фулбрайтын тэтгэлэг авч АНУ-д суралцсан/Building an Inclusive Society Together

UNTOLD подкастын 19-р дугаарын зочноор Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д. Гэрэл оролцлоо. Энэхүү дугаарт холбооныхоо үйл ажиллагаа, харааны бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлууд мөн өөрийн Англи хэл хэрхэн сурч Фулбрайтын тэтгэлэг хүртэн АНУ-д суралцсан түүх зэргээ бидэнтэй ний нуугүй хуваалцлаа. Тэрээр хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал хэмээн бидэнд хэлж байсан юм. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 19th blog of #Untold podcast "Building an Inclusive Society Together" is out now. Our guest today is Ms. Gerel.D, the President of the Mongolian National Federation of the Blind (MNFB). Ms. Gerel gives us an introduction to some of the work the MNFB does, offers her personal experience and advice, and addresses some of the systemic challenges faced by visually impaired people and people with other disabilities. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
12/6/20211 hour, 23 minutes, 29 seconds
Episode Artwork

18. Instead of helping, changing society to be more accessible is crucial for PWD/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхитэй оролцоо нийгмээс хамааралтай

Our 18th episode of #Untold podcast "Instead of helping, changing society to be more accessible is crucial for PWD" is out now. In this interview, we invited Hisao Chiba, a chief advisor of the project for Promoting Social Participation of Persons with Disabilities in Ulaanbaatar, Japan International Cooperation Agency (JICA). He has spent 20 years of his life promoting the empowerment of persons with disabilities (PWD) and remove barriers for them. Thanks to the project he was working on between 2016-2020, the first White Papers on Disability were published in Mongolia, including comprehensive statistics and policies about PWD. Currently, he is working on a project to promote employment opportunities for PWD in Mongolia. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia. #Untold подкастын 18-р блогпостын дугаарын зочноор Чиба Хисао маань Япон улсаас холбогдож байна. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдэнд учрах саад бэрхшээлийг арилгахын төлөө ажил, амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан эрхэм нэгэн билээ. Бангкок хотноо НҮБ-ийн Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисст томилогдсоноор энэ чиглэлээрх ажлын гаргаагаа эхлүүлж байжээ. Чиба Хисао 2016-2020 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас Монголд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн нийгмийн оролцоог дэмжих төсөл дээр ажиллаж байсан. Төслийн үр дүнд ХБИ-ийн асуудлаарх мэдээлэл, судалгааны нэгдсэн статистиктай болж “Цагаан ном”-ыг 2018, 2019, 2020 онуудад боловсруулан гаргаж нэгдмэл бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулсан байна. Харин өнөөдөр Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжихээр ЖАЙКА-аас Монголд 2021-2024 онд хэрэгжүүлэх төсөл дээр идэвхийлэн ажиллаж буй. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв.
10/17/202145 minutes, 41 seconds
Episode Artwork

17. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэргэжлийн боловсрол эзэмшин хөдөлмөрлөх боломж бий/ Vocational Education for Disabled People

UNTOLD подкастын 17-р дугаарын зочноор Монголын Сэргээн Засалт Сургалт, Үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар олгох сургуулийн захирал Б.Алтмаа оролцлоо. Тэрээр өнөөгийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн боловсролын нөхцөл байдал хэр байгаа болон өөрийн санал бодлоо бидэнтэй ний нуугүй ярилцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 17th episode of #Untold podcast "Vocational Education for Disabled People" is out now. Our guest is Ms. Altmaa, Director of the School of Vocational Education and Skills at the Mongolian National Rehabilitation Vocational Training Center. She shared her views on the vocational education of people with disabilities. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
10/11/202145 minutes, 10 seconds
Episode Artwork

16. Хүртээмжтэй нийгмийг бий болгоход олон нийтийн оролцоо чухал/ Public Needs to be Involved to Create Inclusive Society

UNTOLD подкастын 16-р дугаарын зочноор Монголын Дауны Холбооны тэргүүн В.Ганзориг оролцлоо. Тэрээр хүүгээ анх Дауны хам шинжтэй төрсөн гэдгийг мэдсэнээр энэхүү  хам шинжийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх эрэл хайгуулд гарчээ. Тухайн үед Дауны хам шинжийн талаарх ойлголт, мэдлэг мэдээлэл Монголын нийгэмд маш бага байснаар нийгэмд энэ талаар таниулах хэрэгтэй гэж үзэж бусад эцэг эхүүдтэй нийлэн Монголын Дауны Холбоог байгуулж байсан нь өдгөө 14 жил болжээ. Өнөөдөр тэрээр дауны хам шинжтэй иргэдийн талаарх ойлголт Монголд нийгэмд ямар байгаа, ямар бэрхшээлүүд тулгарч байгаа, цаашид юу хийхийг зорьж байгаа талаараа бидэнтэй ярилцлаа.Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 16th episode of #Untold podcast "Public Needs to be Involved to Create Inclusive Society" is out now. Our guest for this time is Mr. Ganzorig Vanchig, a chairman and co-founder of the Down Syndrome Association of Mongolia. After finding out that his son was born with Down syndrome Mr. Ganzorig, started learning about the syndrome by consulting materials in other languages, and now his son reached adulthood. At the time he started learning about Down Syndrome, the public's awareness and attitudes toward people with Down syndrome were negative if existent at all. So along with other parents who have children with Down syndrome, Mr. Ganzorig co-founded the Down Syndrome Association of Mongolia, a non-profit, non-governmental organization to share their knowledge with more parents/guardians of children with Down Syndrome and further raise awareness in society This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
10/4/202154 minutes, 20 seconds
Episode Artwork

15. Ажилдаа ямар ч саадгүй замаар хүрээд очихыг мөрөөддөг/Dreaming About Safe Roads to My Work

UNTOLD подкастын 15-р дугаарын зочноор Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны (МХҮХ) дэргэдэх Бэст Массаж төвийн бариа засалч мөн Ахиллис Монгол Клубын роль модель тамирчин Б.Бат-Эрдэнэ буюу Бабу оролцож байна.  Өсвөр насандаа харааны бэрхшээлтэй болсон ч тэрээр МХҮХ-ын дэргэдэх Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн төвд эмчилгээний бариа засалчаар суралцан төгсөж ажлын гараагаа 2014 оноос эхлүүлжээ. Мөн Ахиллис Монгол Клубд элсэн марафон гүйлтээр хичээллэн олон улсын марафон гүйлтийн тэмцээнүүдэд оролцож байгаа бөгөөд ирэх 9-р сарын 26-нд Берлины Марафонд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэрээр энэхүү дугаарт өөрийн үзэл бодол, мөрөөдлөө бидэнд илэн далангүй хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 15th podcast interview of #Untold podcast "Dreaming About Safe Roads to My Work" is out now. Today’s guest is Bat-Erdene or Babu, as his friends call him, who is a masseur, marathon runner, musician, and khoomii singer. After losing his eyesight at the age of 16, Bat-Erdene lost his hope and hid away from society for 4-5 years. During these years, he just listened to the radio and television, but gave his parents such a hard time, as he mentions with regret throughout the podcast. However, he made himself study a totally new profession and became a role-model runner for the Achilles Mongolia Club. He is leaving Mongolia on September 21 to run a 2021 Berlin Marathon and our team wishes good luck to him. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
9/9/202144 minutes, 27 seconds
Episode Artwork

14. Өөрийгөө битгий нуу, нийгэмдээ ил гарцгаая!/Do Not Need to Hide, Be Confident

UNTOLD подкастын 14-р дугаарын зочноор Жонон болон Grooving High хамтлагийн төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин Н.Лигдэн оролцлоо. Тэрээр урлагийн гэр бүлд төрж өсөн хөгжмийн ертөнцөд хөл тавихдаа өөрийн харааны бэрхшээлээ хэрхэн даван туулсан талаараа хуваалцлаа. Мөн түүний цаашдын хүсэл мөрөөдөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмдээ хэрхэн өөрсдийгөө харуулах талаарх өөрийн үзэл бодлоо нээлттэйгээр хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 14th blog of #Untold podcast "Do Not Need to Hide, Be Confident" is out now. Our next guest is from the art world. N. Ligden is a talented musician in the traditional musical band Jonon and in the sessional jazz band Grooving High. Inspired and grown up in a family with musical talents, Ligden is dedicating his life to the musical world despite the challenges of his vision impairment. This was another great podcast that opened up the world of a disabled musician for our listeners. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
8/23/202137 minutes, 27 seconds
Episode Artwork

13. Боловсрол бол өрсөлдөх чадвар/Education Means Competitiveness in Business

UNTOLD подкастын 13-р дугаарын зочноор Рехтус ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал В.Ойдов оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнес эрхлэх боломж, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Мөн тэрээр Швейцарт сурч ирээд хэрхэн өөрийн бизнесээ босгож байсан туршлагаасаа хуваалцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 13th episode of #Untold podcast "Education Means Competitiveness in Business" is out now. Our guest is Mr. Oidov, a disability activist, business entrepreneur, good husband, and father of three wonderful children. He has a diverse educational background: an elementary school in Russia, a secondary school in Umnugobi province, the National University of Mongolia, and business administration in Switzerland. Our guest shared his views on business, education, and challenges concerning people with disabilities. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
8/12/202140 minutes, 28 seconds
Episode Artwork

12. Сурагчид маань өөрийн эрхгүй хайр татсан/Wonderful Children Captivated Me

UNTOLD подкастын 12-р дугаарын зочноор 116-р сургуулийн бага ангийн багш Э.Энхзул оролцож байна. Энэхүү дугаарт тэрээр тусгай хэрэгцээт боловсролын талаарх социализмын үеэс одоог хүртэлх өөрийн туршлага, санал бодлыг хуваалцахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө. Мөн КОВИД-19 цар тахлын үеэр харааны бэрхшээлтэй сурагчдад тулгарч буй асуудлуудыг ний нуугүй хуваалцсан юм. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 12th episode of #Untold podcast "Wonderful Children Captivated Me" is out now. Our guest is Ms. Enkhzul, a teacher at the 116th school - the only school for the visually impaired and blind children in Mongolia. Having worked both during the socialist and democratic periods, Enkhzul shared her insightful views full of contrasts. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
8/4/202144 minutes, 21 seconds
Episode Artwork

11. Санаа зовох зүйлгүйгээр чөлөөтэй харилцацгаая!/Let’s Remove Small Barriers of Communication!

UNTOLD подкастын 11-р дугаарын зочноор ЭМ АЙ Ю Дээд Сургуулийн 3-р курсын оюутан А.Лхамсүрэн оролцож байна. Энэхүү дугаарт тэрээр ахлах сургуулиа төгсөхөөр Баянхонгор аймгаас Улаанбаатарын 116-р сургуульд шилжин ирж суралцсан, тухайн үед тулгарч байсан саад бэрхшээлүүд, тэгш хүртээмжтэй нийгмийн талаарх өөрийн үзэл бодол, ирээдүйн хүсэл мөрөөдөл гэх мэт маш олон зүйлсийн талаар санал бодлоо бидэнтэй  хуваалцлаа. Ирээдүйд багш болохоор суралцаж буй Лхамсүрэндээ сурлагын өндөр амжилтыг хүсье. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 11th blog of #Untold podcast "Let’s Remove Small Barriers of Communication" is out now. Our guest is a third-year student at the Mongolian International University (MIU). From her home soum in Bayankhongor Province, Ms Lkhamsuren shares with us her experience of secondary and post-secondary schools, her dream of educating the young generation, and her thoughts on an inclusive society. We wish nothing but the best for her. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
7/26/202145 minutes, 12 seconds
Episode Artwork

10. Зүгээр л найз нь бай!/Don’t advise, just be a friend!

UNTOLD подкастын 10-р дугаарын зочноор Дэлхийн Монголчуудын Радио 88.3-ын хөтлөгч А.Хаш оролцож байна. А.Хаш хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзан найз шиг нь энгийн яриа өрнүүлэн сэтгэлийн дэм өгч нийгэмд эргэн ороход тусалдаг бидний дунд танигдаагүй хариу нэхдэггүй ачтангуудын нэг юм. Энэхүү дугаарт тэрээр өөрийн түүхийг хуваалцахаас гадна бусдад туслах нь хичнээн сайхан зүйл болохыг бидэнд хуваалцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэлзүйг дэмжлэг өнөөдрийн Монголын нийгэмд тулгамдсан асуудал болж байгаа ч тоохгүй орхигдуулдаг болохыг мэдлээ. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 10th episode of #Untold podcast "Don’t Advise, Just Be a Friend" is out now. Our guest Mr. Khash. A, a host of MGL Radio 88.3, is one of the hidden heroes among us. He has been visiting people with disabilities struggling with stress and depression and talking as if their one of his best friends. In this episode, he shares his story about why he first decided to visit people with disabilities and tells how amazing helping and talking with people is. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
7/5/202145 minutes, 29 seconds
Episode Artwork

9. Persons with disabilities in the city can be anonymous /Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хотод нуугдаж амьдардаг

Our 9th episode of #Untold podcast "Persons with disabilities in the city can be anonymous" is out now. We invited Annie Tulkin, the Founder and Director of Accessible College. In this episode she talked about the difference in people’s perception toward people with disabilities between Ulaanbaatar and the countryside, what are the missed opportunities for Ulaanbaatar amidst its rapid growth, and how we can raise awareness about people with disabilities in society. This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia. UNTOLD подкастын 9-р дугаарын зочноор Нээлттэй Коллежийн үүсгэн байгуулагч болон захирал Анне Тулкин оролцсон бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагаа блогпост болгон хүргэж байна. Энэхүү дугаарт, түүний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хандлага хот хөдөө орон нутагт хэрхэн ялгаатай байдаг, энэ хурдтай Улаанбаатар хотын хотжилтод бид юуг алдаад байгааг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг хандлага, ойлголтыг нийгэмд хэрхэн үр дүнтэйгээрээ хүргэх зэрэг олон асуудал хөндөн ярилцсаныг блогпостоороо дамжуулан хүргэж байна. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв.
6/10/202154 minutes, 54 seconds
Episode Artwork

8. Хүүхэд бүхэн сурах эрхтэй /Everyone Has the Right to Learn

UNTOLD подкастын 8-р дугаарын зочноор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 263-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхзул оролцлоо. Энэхүү сургуулийн өмнөх боловсрол #СӨБ буюу цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн хамруулах, багш сурган хүмүүжүүлэгчид хэрхэн бэлтгэлээ хангах, эцэг эхчүүд юун дээр анхаарах гэх мэт маш олон хэрэгтэй мэдээлэл хуваалцлаа. Хэрвээ та ч бас хүүхдээ СӨБ буюу цэцэрлэгт хамруулахыг хүсвэл заавал сонсоорой! Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 8th episode of #Untold podcast "Everyone Has the Right to Learn" is out now. In this episode, we invited Munkhzul.D, the Principal of the 263rd public kindergarten in Songinokhairkhan district of Ulaanbaatar. She touched on various crucial information about how to enroll children with disabilities in public kindergartens, what the parents should pay attention to, how staff members of the kindergarten get prepared for it. Also, she highlighted that every child with disabilities is different and has the right to learn. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
5/27/20211 hour, 9 minutes, 3 seconds
Episode Artwork

7. Ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе/Create Your Own Future

UNTOLD подкастын 7-р дугаарын зочноор Архангай аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоодын Зөвлөлийн Тэргүүн Г.Самбууданзан оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөдөө орон нутаг дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарах зүйлсийн талаар санал бодлоо солилцлоо. Мөн өөрийн спортоор хичээллэн паралимпт оролцож мөнгөн медал хүртсэн гэх олон талын сэдвээр ярилцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Our 7th episode of #Untold podcast "Create Your Own Future" is out now. This time, we invited Sambuudanzan. G, the President of the Federation of Association of People with Disabilities in Arkhangai aimag.This blogpost covers issues around PWD in the countryside, what they have been facing outside of UB, how it is like running an NGO in a rural area like Arkhangai aimag. Also, we share his story of becoming an inspiring athlete. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
5/20/20211 hour, 14 minutes, 53 seconds
Episode Artwork

6. ‘ЧАДАХГҮЙ’ гэж зогсохгүйгээр ‘ЮУ ЧАДАХ ВЭ’ дээр төвлөр / Do Not Stop At ‘CANNOT”, Focus On The ‘HOW’

UNTOLD подкастын 6-р дугаарын зочноор Сүжеташанд ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико оролцлоо. Энэхүү дугаарт Кимико багш маань хэрхэн анх сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт явуулах төрийн бус байгууллага байгуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн сургалт явуулдаг, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа юуг анхаарах зэрэг олон төрлийн сэдвийн талаар ярилцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. This is our 6th episode of the UNTOLD podcast. We invited Takahashi Kimiko, Director of ‘Sujatashand’ NGO. In this episode, we share her experience of running an NGO in Mongolia, specializing in the education of children with disabilities who cannot go to schools and kindergartens, her advice on how to teach her students with disabilities, and how to change the attitudes of their parents. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
5/14/20211 hour, 5 minutes, 9 seconds
Episode Artwork

5. Гурван хэмжээст хэвлэгчээр протез хийж буй инженер/ 3D Printing Makes Prosthetics Easier and Brings It Closer

UNTOLD подкастын 5-р дугаарын зочноор залуу механик инженер, зохион бүтээгч Д. Мандахнаран оролцлоо. Энэхүү дугаарт түүний 3D хэвлэгчээр анх протез гар хийх санаа болон яагаад хүүхдүүдэд протез гар хийж  өгөх болсон талаар ярилцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. This is our 5th episode of the UNTOLD podcast. We invited Mandakhnaran. D, a young mechanical engineer, and inventor. In this episode, he talked about how he first got the idea of making prosthetics by 3D printing and how he helps children uplifting their spirit with his prosthetic arms. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
5/5/202143 minutes, 42 seconds
Episode Artwork

4. Бие даан амьдрах тогтолцоог Монголд нэвтрүүлж буй залуу/ Introducing a New Idea: Independent Livelihood

UNTOLD подкастын 4-р дугаарын зочноор  Түгээмэл Хөгжил ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр оролцлоо. Энэхүү дугаарт Монголын хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвийг үүсгэн байгуулан энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа, ХБИ хэрхэн бие даан амьдардаг, мөн өөрийн хувийн туршлагыг бидэнд хуваалцлаа Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. This is our 4th episode of the UNTOLD podcast. We invited Undrakhbayar. Ch, Director of ‘Universal Progress’ NGO. In this episode, he talked about how he founded and keeps running the very first Mongolia independent living center, how people with disabilities can live independently. Also, he shared his experiences and stories with us. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
4/25/202158 minutes, 48 seconds
Episode Artwork

3. Нийслэл хотын маань гудамж хүүхдэд аюулгүй, эрүүл байгаасай гэж хүсдэг / My dream is safe, accessible streets

UNTOLD подкастын 3-р дугаарын зочноор Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б. Чулуундолгор оролцлоо.  Энэхүү дугаарт хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй болон бэлгийн боловсролын өнөөгийн нөхцөл байдал, KOВИД-19 цар тахал нөлөө болон өөрийн ээж болсон туршлага, хүсэл мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцлаа. Залруулга-> 33:55-34:27 хугацаанд тоо баримт дээр алдаа гарсан ба дараах залруулгыг хийж байна:  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8.3 тэрбум  төгрөг цугларсаны 60 орчим  хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зарцуулагдсан, харин үлдсэн санхүүжилт юунд зарцуулагдсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. This is our 3rd blog post of the UNTOLD podcast. We invited Mrs. Chuluundolgor. B, President of the Mongolian National Wheelchair Users’ Association.  In this episode, she talked about the current situation of reproductive and sexual knowledge of women with disabilities and the impacts of COVID-19 on PWD in Mongolia. Also, she shared her own motherhood stories and dreams with us. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
4/15/20211 hour, 5 minutes, 51 seconds
Episode Artwork

2. Баавгай олон янз байдгийн адилаар хүн ч олон янз/ We are different, but respect each other

UNTOLD подкастын 2-р дугаарын зочноор Дэлхийн Аутизмыг Таниулах өдөр 4-р сарын 2-ныг тохиолдуулан  Монгол Аутизмын Холбооны гүйцэтгэх захирал Л. Алтангэрэл оролцлоо. Тэрээр Аутизмын хүрээний эмгэгийн талаарх Монгол дахь өнөөгийн нөхцөл байдал болон аутизмыг хэрхэн анх өөрөө танин мэдсэн, цаашлаад Монголд Аутизмын Холбоо байгуулах болсон гэх мэт олон сэдвээр ярилцлаа. Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. This is our second blog post on the UNTOLD podcast. We invited Mrs.Altangerel. L, CEO of Autism Association of Mongolia as we celebrate World Autism Awareness Day on April 2 this year amidst the pandemic.  In this episode, she talked about the current situation of Autism in Mongolia and shared her experience of how she first learned about Autism and why she founded the Autism Association of Mongolia with other parents who had children with autism. This series of podcast and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.
4/1/20211 hour, 6 seconds
Episode Artwork

1. Ангараг гараг руу аялахыг хүсдэг нэгэн/ The one who wants to travel to Mars

Энэхүү подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв. Подкастын маань хамгийн анхны зочноор Ганбаатарын Баттулга оролцлоо. Тэрээр энэхүү дугаарт ослын дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулсан, Австралийн засгийн газрын тэтгэлэгт яаж тэнцсэн мөн Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эргэн тойронд тулгамдаад буй асуудлууд зэрэг олон сэдвээр ярилцлаа. This podcast is brought to you by Mongolian Institute for Innovative Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia. The very first guest of the UNTOLD podcast is Battulga Ganbaatar. In this episode, he talked about various topics ranging from how he dealt with post-accident depression, how he was selected as an awardee of the Australian Award Scholarship to the challenges that persons with disabilities face in Mongolia.
3/12/202152 minutes, 57 seconds