106: COP 28 ба Монгол талын оролцоо, зочин Ш.Цэрэндулам Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ.
Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан.
Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа.
See more
1/9/2024 • 41 minutes, 43 seconds 105: Электрон хог хаягдлын менежмент, зочин Г.Ану Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна.
Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа.
See more
12/12/2023 • 21 minutes, 23 seconds 104: E-Waste буюу Электрон хог хаягдал гэж юу вэ? Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин бол овсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна.
See more
11/20/2023 • 13 minutes, 57 seconds 103: Тал нутгийн хотоор алхах нь, зочин Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа.
See more
11/13/2023 • 49 minutes, 30 seconds 102: Үер ба Өндөр хүчдэл, зочин Э.Жавхлан 9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯
Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ.
Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа.
See more
9/19/2023 • 36 minutes, 36 seconds 101: Хөгжмийн боловсрол, Сити Поп - “Cipy Top Festival” "Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна.
Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна.
Initiated by: Cipy Top Festival Organisers
Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav
Illustration Art: Misheereh
See more
8/3/2023 • 23 minutes, 29 seconds 100: Хөгжмийг хүн бүрд, зочин Б.Өнөрзул (Jojo) Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.
See more
4/25/2023 • 29 minutes, 7 seconds 99: Эх дэлхийн цаг, зочин Б.Бүжинлхам, Б.Цэлмэг Жил бүрийн 3 сарын сүүлийн Бямба гаригт дэлхий нийтээрээ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийдээ амс хийх цагийг олгодог билээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн хамгийн том хөдөлгөөн Эх Дэлхийн цагийн талаар Б.Бүжинлхам, Б.Цэлмэг нартай ярилцлаа.
See more
3/22/2023 • 27 minutes, 58 seconds 98: Монгол бөхөн, зочин Б.Батсайхан Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан Бөхөнг бид онцолж байна. Зочиноор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай ярилцлаа.
See more
2/8/2023 • 24 minutes, 4 seconds 97: Өндөр уулын эзэн буюу миний цоохор найз, зочин Д.Гэрэлмаа Ээлжит байгаль хамгааллын дугаартаа бид цоохор ирвэсийг яагаад хамгаалах шаардлагатай талаар болон хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар ямар нөлөөллийн ажлууд хийдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Д.Гэрэлмаатай ярилцлаа.
See more
1/25/2023 • 32 minutes, 2 seconds 96: Тогтвортой эдийн засаг, зочин Д.Ачит-Эрдэнэ Ээлжит дугаартаа бид Тогтвортой эдийн засгийн талаар ярилцлаа. Зочиноор Монгол улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн Д.Ачит-Эрдэнэ захиралтай ярилцлаа.
See more
12/16/2022 • 42 minutes, 9 seconds 95: Винтэж соёл, зочин Г.Цэлмэн Сайн байцгаана уу, ээлжит дугаартаа бид Винтэж соёлыг дэлгэрүүлж буй залуусын төлөөлөл Г.Цэлмэнтэй ярилцлаа. Дэлхий нийтээрээ хуучин хувцасны талаарх үзэл бодлоо өөрчилж, өөр өөрсдийн гэсэн ялгарах байдал, амьдралын хэв маяг, үзэл бодлоо өмсөж буй хувцсаараа дамжуулж хэрхэн байгальд ээлтэй амьдарч болох талаар энэ дугаартаа онцлон ярилцлаа.
See more
11/20/2022 • 39 minutes, 28 seconds 94: Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зочин Г.Сарангэрэл Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр э рхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож буй ажил олгогчийн төлөөллийг онцолж байна. Үйлчилгээний соёлын стандартыг ая тухтай дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, өсөн хөгжиж буй CU компанийн захиргаа, хүний нөөцийн бодлого, чиглэл, ашигладаг арга барил зэргийн талаар Г.Сарангэрэлтэй бид ярилцлаа.
See more
7/5/2022 • 39 minutes, 16 seconds 93: Soft Skill яагаад чухал вэ? зочин, О.Энхзул Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд бид ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай өсөн нэмэгдэж буй ур чадваруудын нэг болох Soft Skill буюу зөөлөн ур чадварын талаар ярилцлаа. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, үүнийг хэрхэн яаж үнэлж, хөгжүүлэх боломжууд байдаг талаар Эдүкэйтид энтерпрайзын үүсгэн байгуулагч О.Энхзултай ярилцлаа.
See more
5/20/2022 • 36 minutes, 15 seconds 92: Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, зочин Б.Тамир Ээлжит дугаартаа бид Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт"-ийн талаар Лоринет сангийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамиртай ярилцлаа. Тус дугаараас хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд залуустай холбоотой олон талт асуудлуудад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийн онцлог, шаардагдах ур чадваруудын талаар хийсэн судалгааны голлох үр дүнг энэ дугаарыг сонссоноор мэдэж авах болно.
Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
See more
3/23/2022 • 55 minutes, 55 seconds 91: Цахим шилжилт ба дижитал ур чадвар, зочин З.Гантогоо Ээлжит дугаартаа бид Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Цахим шилжилт ба дижитал ур чадвар"-ын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.
See more
2/25/2022 • 37 minutes, 28 seconds 90: COP26 юу болоод өнгөрөв? зочин А.Энхбат Сайн байцгаана уу, 2022 оны эхний дугаартаа бид өнгөрсөн оны 11 сард Шотландын Глазго хотноо болсон COP26 хуралд Монгол улсаа төлөөлөн яваад ирсэн БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбаттай ярилцлаа. Тус дугаартаа COP26 бага хурлын эргэн тойронд яригдсан UNFCCC, NDC, хүлэмжийн хийн шингээлт, нет зеро, хүлэмжийн хийг бууруулах санхүүжилтийн асуудал гэж юу болох түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан хэрхэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах зорилго тавьж буй талаар энэ удаагийн дугаараас хүлээж авч сонсоорой.
See more
1/3/2022 • 39 minutes, 51 seconds 89: The New Map: Energy, Climate, and the Clash of Nations “Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Баттулга, П.Баасан, З. Хишигсайхан, Б.Базаррагчаа нар тус номыг тоймлон та бүхэнд хүргэж байна.
See more
12/13/2021 • 1 hour, 18 minutes, 14 seconds 88: Хариуцлагатай бизнес, зочин В.Уянга Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэг чдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа.
See more
12/1/2021 • 48 minutes, 20 seconds 87: Circular Economy буюу Тойргон эдийн засаг, зочин Э.Өнөрбат Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргон эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа.
See more
11/27/2021 • 37 minutes, 6 seconds 86: Хот төлөвлөлт ба иргэдийн оролцоо, зочин Г.Лувсанжамц Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо.
See more
11/10/2021 • 39 minutes, 29 seconds 85: Бэрх биш ээлтэй аяны талаар, зочин Э.Тамир Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлага харилцааг сайжруулах үүднээс олон нийтэд хүртээмжтэй, зөв мэдээлэл түгээх зорилготой Бэрх биш ээлтэй аяныг онцолж байна. Энэ удаагийн зочноор тус аяныг санаачлагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа. “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё.
See more
10/18/2021 • 32 minutes, 27 seconds 84: Одны аялал жуулчлал, зочин Б.Энхтүвшин Яагаад Улаанбаатар хотод хөдөө харагддаг шиг од харагддаггүй вэ? Их хотын гэрэлтүүлгээс үүдэж бидний дээгүүр гэрлэн манан үүсэж өөрсдийн мэдэлгүй байгалиасаа алсарч буй энэ орон зайг танин мэдэхүй, оддын аяллаар ойртуулж өгч буй Б.Энхтүвшинтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа.
Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
See more
8/31/2021 • 42 minutes, 53 seconds 83: Хүн ба Байгалийн харилцан хамаарал, зочин PhD Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа Та байгалиас юу мэдэрдэг вэ? УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТДЫН гоо үзэсгэлэн таны тархи оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бол? Эдгээр асуултад хариулт олох зорилгоор Япон улсын Тояама их сургуульд нейросайнс-тархи судлалын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан залуу хосууд Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа нартай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
See more
8/9/2021 • 46 minutes, 10 seconds 82: Хүнсний Тогтвортой Тогтолцоо, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна.
#FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems
See more
7/10/2021 • 39 minutes, 33 seconds 81: Дугуйчдын дуу хоолой, зочин О.Удвал Ээлжит дугаартаа бид хотуудын дугуйн замын талаар ярилцлаа. Зочиноор Английн Лийдсийн их сургуульд тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан, дугуйн спорт сонирхогч О.Удвал оролцлоо. Түүнчлэн АНУ, Англи, Япон, Унгар, Итали улсуудад дугуйн зам хэр хүртээмжтэй, аюулгүй байдаг талаарх дугуйчдын сэтгэгдлийг та энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой.
О.Удвалын Тээврийн тогтвортой байдлын талаарх нийтлэлүүдийг http://jargaldefacto.com/ вебсайтаар орж уншаарай.
See more
7/8/2021 • 42 minutes, 28 seconds 80: Хариуцлагатай хөрөнгө оруулалт, зочин Б.Хулан Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа.
Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
See more
6/28/2021 • 39 minutes, 33 seconds 79: Текстилийн салбарын ногоон зээл, зочин Э.Нандин-Эрдэнэ Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо.
See more
6/2/2021 • 31 minutes, 49 seconds 78: Агаарын бохирдол ба аз жаргал, зочин С.Чимэдрэгзэн Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа.
Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
See more
5/31/2021 • 32 minutes, 52 seconds 77: Уур амьсгалын өөрчлөлт ба 1.5 хэмийн зорилт, зочин Ц.Гэрэлт-Од Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын Парисын хэлэлцээрийн "NDC" үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын Үндэсний зөвлөх Ц.Гэрэлт-Одтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
See more
5/20/2021 • 45 minutes, 56 seconds 76: Уур амьсгалын өөрчлөлт ба веганизм, зочин Ц.Ананд Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандтай ярилцсан дугаа рыг хүлээн авна уу.
See more
5/19/2021 • 41 minutes, 53 seconds 75: Малчид тогтвортой үйлдвэрлэлд Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн "Байгальд ээлтэй ноолуур" төслийн менежер Ж.Чанцаллхам, Баянхонгор аймгийн Өгөөж, Баян өлзийт гол хоршооны дарга Г.Энхтайван нар оролцлоо.
Та бүхэн подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
See more
4/16/2021 • 1 hour, 12 minutes, 13 seconds 74: Ногоон барилга, зочин Ж.Номиндарь Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон баталгаажуулалтын үе шат, ногоон барилгын ирээдүйн чиг хандлага, сайн жишээнүүдийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг мэдэж авах болно.
See more
3/15/2021 • 47 minutes, 48 seconds 73: Сэргээгдэх эрчим хүч ба эмэгтэйчүүд Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу (Science, technology, engineering, and mathematics)-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн Банкны Зүүн Өмнөд Азийн Эрчим Хүчний хэлтэсийн мэргэжилтэн А.Баярмаа, Ультрасоник ХХК-ний ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Үемаа, СЭХҮХолбооны хөтөлбөр хариуцсан захирал Л.Баярмаа нарын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
See more
3/8/2021 • 37 minutes, 53 seconds 72: Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, зочин Н.Эрдэнэсайхан Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэсайхантай ярилцлаа.
Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой.
See more
12/8/2020 • 33 minutes, 12 seconds 71: COVID-19 Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдэл, зочин A.Aмарбаяр Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чухалчилсан хөгжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар та энэ дугаараас сонсоорой.
See more
12/6/2020 • 34 minutes, 41 seconds 70: Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ? зочин З.Энхмөнх (Күш) Хөл хорионы үеийн дугаараараа бид "Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ" талаар АНУ-ын "Дасгал хөдөлгөөний зөвлөл"-ийн оюутан, дасгалжуулагч З.Энхмөнхтэй (Күш) ярилцлаа.
Энэ дугаараар, зочин маань сүүлийн арав гаруй жил тогтмол дасгал хийхдээ юу ойлгож мэдсэн, цаашлаад "Хүмүүс яагаад тогтмол дасгал хийж чаддаггүй" "Ямар төрлийн дасгал бидэнд хэрэгтэй" болон "Өөрийгөө таньж мэдэх нь тогтмол дасгал хийхэд яагаад хэрэгтэй" зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.
01:15-05:09 Сүүлийн арван жил дасгал хийхдээ Күш юу ойлгов?
05:10-13:17 Дотоод, гадаад үнэ цэн гэж юу вэ?
13:18-19:49 Биеийн онцлогоосоо хамаараад ямар дасгал хийх хэрэгтэй вэ?
19:50-25:52 Дасгалын үндсэн дөрвөн шат, өдөр оройн дасгалын ялгаа онцлог
25:53-34:39 Амралт, нойрын талаар
34:40-38:59 Хүний биеийн жин ба бусад хэмжүүрийн талаар
38:58-39:15 Зулаагийн арьс хэрхэн толийсон нууц
43:28- 46:45 Дасгал хөдөлгөөн хиймээр байгаа хүн юунаас эхлэх вэ?
46:46-54:33 Спортын төв, фитнессийн хүрэлцээний талаар
54:34-1:01:30 Дасгал хийх хувцас, орчин бас бус зүйлсийн талаар
See more
11/28/2020 • 1 hour, 2 minutes, 33 seconds 69: Солонгон бүрхүүл: Нийгмийн асуудалд бүтээлчээр хандах нь Солонгон Бүрхүүл бол нийгмийн асуудалд бүтээлчээр хандаж өнгө нэмэхээр нэгдсэн стрийт артистууд, дизайнерууд, архитекторууд, тайпо артистуудаас бүрдсэн сайн дурын залуус билээ.
Эдгээр залуус өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө чиглүүлэг дээр үндэслэн орон нутгийн сургуулиудын ханан дээр утга агууламж бүхий зураг зурцгаасан бол архитекторууд нь Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашааны загварыг жигдрүүлэх ажлын эхлэлийг тавиад ирцгээсэн уран бүтээлчидтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа.
See more
10/12/2020 • 46 minutes, 25 seconds 68: Жорлонгоо өөрчилье, зочин Ц.Оюунгэрэл Ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргүүлээд 5.5 ам.долларын үр өгөөжийг авчирдаг. Модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг ч үүнийг хэрхэн шийдэж өөрчлөх тухай энэ удаагийн дугаартаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
See more
9/28/2020 • 30 minutes, 27 seconds 67: Тогтвортой Ноос, Ноолуур Хэрэгчлэгчдийн Судалгааны Үр Дүн Ээлжит дугаартаа бид Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний та лаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа. Зочноор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн болон VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун нар оролцлоо.
See more
9/24/2020 • 42 minutes, 12 seconds 66: Ногоон Санхүүжилт, зочин УАНС-ийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун Ээлжит дугаартаа бид Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ярилцлаа. Ногоон санхүүжилт нь хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
See more
8/23/2020 • 51 minutes, 53 seconds 65: Тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагууд Энэ удаагийн дугаараар бид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагын талаар ярилцлаа. Зочноор AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, ”Тогтвортой ноолуур Холбоо”-ны Баянхонгор аймаг дах хоршоодын төлөөлөл буюу Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Түйн хишиг хоршооны тэргүүлэгч гишүүн Т.Гүндоо нар оролцлоо.
See more
7/8/2020 • 21 minutes, 2 seconds 64: Хэт холын зайн гүйлт: зочин Б.Буджаргал (дэлхийн 4 удаагийн аварга) Урин цаг ирж гадаа гүйхэд тун тохиромжтой цаг үе иржээ. Энэ удаагийн дугаараар хэт холын зайн гүйлт буюу олон өдрийн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Буджаатай ярилцлаа. Тэрээр 2008 оноос эхлэн гүйлтийн спортоор тогтмол хичээллэж, хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан 6 хоног, 10 хоног тасралтгүй үргэлжилдэг тэмцээнүүдэд түрүүлж АНУ-ийн Wall Street Journal дээр онцлогдож байжээ. Дэлхийн хэт холын зайн гүйлтийн 40 жилийн турш эвдэгдээгүй рекордыг эвдэхээр зорьж буй тамирчин хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийж, амарч, нөхөн сэргэдэг талаар бид хөөрөлдлөө.
See more
7/4/2020 • 39 minutes, 44 seconds 63: Монголын Ногоон нам, зочин О.Бум-Ялагч Энэ удаагийн дугаарт ногоон намын байгаль орчны чиглэлээрх баримталдаг бодлого болон биофизик, аялал жуулчлалаар суралцсан түүхийнх нь талаар Монголын анхны ногоон намын даргаар өдгөө ажиллаж буй О.Бум-Ялагчтай ярилцлаа. Тэрбээр Герман улсад кибернетикийн мэргэжлээр, мөн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж, хожим НҮБ-н ЮНЕСКО-ийн хөтөлбөрийн төлөөлөгчөөр ажиллаж Богдхан уулыг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэх, Хархорин хотыг Дэлхийн өвд оруулах ажлыг тус тус удирдан ажиллаж байсан юм.
See more
6/19/2020 • 33 minutes, 23 seconds 62: Sustainable Sport - зочин, Х.Номинзул, Э.Гуамарал Ээлжит дугаараараа бид "Олон улсын олимпын хороо" олимпын наадам болон спортоор дамжуулан хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хэрхэн, яаж хүргэж буй зорилго, зорилтууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлгөөнүүдийн талаар Behind The Sports podcast-ын Х.Номинзул (Master of Sport Management from SNU), Э.Гуамарал (Pursuing master’s degree in Sports management from University of Tsukuba) нартай ярилцлаа.
Та бүхэн өөрт тохирох бүхий л подкастын платформуудаар хүлээн авч сонсоорой.
See more
5/31/2020 • 55 minutes, 31 seconds 61: COVID-19 нийгэмд үзүүлж буй нөлөөллүүд Дэлхий нийтийн хэмжээнд нүүрлээд буй COVID-19 цар тахал нь эдийн засгийн нөхцөл байдал болон байгаль орчин, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй талаар хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
1:15 Зочны танилцуулга
1:16- 21:00 Коронавирусын МУ-ын эдийн засаг дахь нөлөө, авч буй арга хэмжээнүүд зөв эсэх талаар
21:12-34:10 Эдийн засаг цаашид хэрхэх талаар
34:11-40:46 Амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, байгаль орчин дахь нөлөө
See more
4/18/2020 • 40 minutes, 46 seconds 60: Мэдээлэл технологийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь, зочин Хараагүй хүмүүсийн инноваци технологийн төв М.Цэнгэл, Бидний Дэм ТББ IT-н салбарын хүч бидэнд маш олон боломжуудыг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээлэл технологийн салбар манайд хэр хүртээмжтэй байдаг бол? эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? зэрэг асуултад хариулт, шийдэл олохыг зорьсон Дэм-Брайль төсөл амжилттай хэрэгжээд дууслаа. Төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд бидний адил компьютерын үйлдэл, дэлгэцийг Монгол хэл дээр болон брайль үсэг рүү хөрвүүлэх програмын хөгжүүлэлтийн ажлыг М.Цэнгэл ахтай хамтран хэрхэн яаж хийсэн талаарх сонин содон мэдээллийг та энэ дугаараас мэдэх болно.
See more
3/29/2020 • 44 minutes, 59 seconds 59: Ой ба биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэ Олон улсын ойн өдөрт зориулсан ээлжит дугаараа та бүхэнд хүргэж байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг "Ой ба Биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэтэй" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ удаагийн дугаарт НҮБ-ХХААБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болон хэрэгжүүлж буй ойн төслийн талаар болон Монгол улсын ойн салба рын бодлого, зохицуулалт түүнд шаардлагатай санхүүжилт, ой хээрийн түймрээс хэрхэн яаж сэргийлэх талаар ярилцлаа. Зочноор БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, НҮБ ХХААБ-ын ойн төсөл хариуцсан зохицуулагч Ц.Солонго, олон нийттэй харилцах ажилтан Ч.Цэлмэг нартай ярилцлаа.
See more
3/20/2020 • 38 minutes, 22 seconds 58: Эмэгтэйчүүд ба байгаль хамгаалал Энэ удаагийн дугаартаа хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоо болон салбар шинжлэх ухааны онолд үүнийг хэрхэн авч үздэг талаар ярилцлаа. Түүнчлэн олон улсын төдийгүй Монгол улсад байгаль хамгаалалд эмэгтэйчүүд хэрхэн оролцож, хувь нэмрээ оруулж буй сайн жишээнүүдийг бид онцоллоо.
See more
3/12/2020 • 24 minutes, 55 seconds 57: Тогтвортой ноос, ноолуурын салбар ба түүнд баримтлах санхүүжилтийн бодлого, STeP EcoLab-У.Сарангоо, ТоС холбоо Э.Нандин-Эрдэнэ Дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг Монголын ноос ноолуурын салбарт хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийн олон талт хамтын ажиллагааг сайжруулахаар хийгдэж буй ажлуудыг бид онцолж байна. Энэ удаагийн зочноор STeP EcoLab төслийн менежер У.Сарангоо болон ТоС холбооны төсөл, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э. Нандин-Эрдэнэтэй тогтвортой ноос, ноолуур гэж юу вэ, түүхий эд үйлдвэрлэлийн үе шат бүрт үүнийг хэрхэн шингээж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх боломжуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
See more
3/6/2020 • 44 minutes, 33 seconds 56: Гүйлтийн дараа хэрхэн нөхөн сэргэх вэ? зочин Д.Ганбат Энэ удаагийн дугаартаа бид гүйлтийн дараа хэрхэн нөхөн сэргэх талаар хэт холын зайн марафоны олон улсын хэмжээний мастер Гамбаа ахтай ярилцлаа. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд гүйлтэд дурлан идэвхтэй хичээллэн дотоод, гадаадын олон тэмцээнүүдээс хуримтлуулсан мэдлэг, мэдээллүүдээ бидэнтэй хуваалцлаа. Залуу үе болон дунд, ахмад үеийнхэндээ амьдралын зөв хэмнэлийг гүйлтээр дамжуулан өөрөөрөө үлгэрлэж буй Гамбаа ахын цаашид оролцох бүх тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье.
See more
2/27/2020 • 1 hour, 18 minutes 55: 2019 оны онцлох үйл явдлууд юу байв? Өглөөний мэнд, Ээлжит дугаараараа бид 2019 онд Монголд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн тухай тоймлон бэлтгэлээ.
See more
2/12/2020 • 36 minutes, 37 seconds 54: Гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудаас: Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга, Б.Билэгт Ээлжит дугаараараа гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудыг хуваалцаж байна. Улаанбаатар, Ахиллис, Москва, Бээжин, Грекийн 42 км бүтэн марафон болон Богдхан уулын трэйль 64км, 12/24 цагийн холын зайн гүйлтэд оролцсон Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга, Б.Билэгт нар хэрхэн яаж тэмцээнээ амжилттай дуусгасан туршлагууд болон өөрсдийн бэлтгэл сургуулилтын талаар ярилцлаа.
See more
1/21/2020 • 1 hour, 43 minutes 53: Тогтвортой хөгжил дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага 2030 он хүртэл хаашаа чиглэж байгаа вэ, улс орнууд эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбараа хамтад нь цогцлоохын тулд төр болон хувийн хэвшлийнхэн хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа.
See more
1/12/2020 • 14 minutes, 5 seconds Ээлжит дугаараараа ус дахин ашиглалтын талаар ярилцлаа.
See more
12/27/2019 • 12 minutes, 48 seconds 51: Хариуцлагатай аялал жуулчлал Ирэх жилүүдэд аялал жуулчлалын хандлага хаашаа чиглэх вэ? Уламжлалт аялал жуулчлал нь эдийн засгийн үр өгөөж, ирсэн жуулчдын тоогоор хэмжигддэг бол тогтвортой аялал жуулчлал нь илүүтэй байгалийн тэнцвэрт байдал, түүх соёлын өв, нутгийн уугуул иргэдийг дэмждэг зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэ удаагийн дугаараас мэдэж авах болно.
See more
11/13/2019 • 18 minutes, 36 seconds 50: Хог хаягдлын менежмент, зочин Н.Мөнхбаяр Ээлжит дугаараараа хог хаягдлын менежментийн талаар Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн хог хаягдлын асуудал хариуцсан ажилтан Н.Мөнхбаяртай ярилцлаа.
See more
10/23/2019 • 18 minutes, 15 seconds 49: Замын хөдөлгөөний аюулгүй байдал Ээлжит дугаараараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэмжих үзүүлэлтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн тусгасан байдаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байдаг болон энэ талаар Монголд хийгдэж байгаа ажлуудаас жишээ аван ярилцлаа.
See more
8/29/2019 • 16 minutes, 57 seconds 48: Эдийн засгийн тогтвортой хөгжил, МУИС Эдийн засгийн хүрээлэн Х.Цэвэлмаа МУИС Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаатай Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төслийн оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжлийн хандлагын талаар ярилцлаа.
See more
6/14/2019 • 19 minutes, 56 seconds 47: Унадаг дугуй ба Улаанбаатар Унадаг дугуйг өдөр тутамдаа ашиглахын ач тус, үүний тулд хэрхэн дугуйгаа зөв сонгож тоноглон, аюулгүй зорчих вэ, Улаанбаатар хотоо дугуйчдад ээлтэй болгохын тулд иргэд бид юуг анхаарвал зохилтой вэ зэргийн талаар унадаг дугуйны хорхойтон Тэнгистэй ярилцлаа.
See more
5/28/2019 • 48 minutes, 24 seconds 46: Баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэх вэ? Ээлжит дугаараараа баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэж болох талаар ярилцлаа.
Та iOs болон Android утсаараа өөрийн хэрэглэдэг аппаар сонсоорой.
See more
5/11/2019 • 17 minutes, 50 seconds 45: Хотын байгаль орчны асуудалд бүтээлчээр хандах нь, тогтвортой хөгжил-байгаль орчны зөвлөх Э.Золзаяа Машинд бус иргэдэд зориулсан хотыг бий болгохын тулд залуус хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ, Хотын байгаль орчинтой холбогдох асуудлын нэг бол олон нийтийн гудамж талбай билээ. Тэгвэл бүтээлч байдлаар дамжуулан архитектор, дизайнерууд олон нийтийн жишиг талбайг бүтээхээр зорьж буй "Би+д өөрөөсөө эхэлье" сайн дурын төслийн санаачлагч тогтвортой хөгжил байгаль орчны зөвлөх Э.Золзаяатай энэ удаагийн дугаараар ярилцлаа.
See more
5/5/2019 • 28 minutes, 17 seconds 44: Эко дизайн, зочин Брэйнсторм ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяр Эко дизайн гэж юу вэ? Дизайны салбарт бус бусад салбарт үүнийг хэрхэн шинэлэг шийдэл болгон ашиглаж буй талаар бид энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. "World Industrial Eco Design" буюу олон улсын шилдэг дизайнерууд хүрээлэн буй орчинд хэрхэн ээлтэй дизайн гаргаж, инженерчлэл дэд бүтцийн шийдлийг бүтээж буй туршлагаа хуваалцдаг олон улсын хуралд оролцоод ирсэн "Брэйнсторм" брэндинг хөгжүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяртай ярилцлаа.
See more
43: Тогтвортой худалдан авалт Тогтвортой худалдан авалт буюу ханган нийлүүлэлт хэмээх ойлголт, түүний ач холбогдол, хэрэгжүүлэлт нь олон улс болон Монголд хэрхэн нэвтрээд буй тухай шинэ дугаартаа ярилцлаа.
See more
4/13/2019 • 19 minutes, 20 seconds 42: Биологийн олон янз байдлын санхүүжилт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БИОФИН төслийн үндэсний тэргүүн зөвлөх Б.Чимэд-Очир БИОФИН нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс удирдан зохицуулж буй дэлхийн 35 оронд хэрэгждэг олон улсын түншлэл юм. Монгол улсад 2016 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд шаардлагатай: санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг олох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ирээдүйд гарах илүү зардлаас зайлсхийх, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулахад хийгдсэн үнэлгээний ажлуудын үр дүн, шийдлийн талаар БИОФИН төслийн үндэсний тэргүүлэх зөвлөх Б.Чимэд-Очиртой гуайтай ярилцлаа. Тэрээр Монгол улс дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн захирлын албыг 20 гаруй жил хашсан арвин туршлагатай бөгөөд бидний биологийн олон янз байдлын санхүүжилтийн талаар ярилцсан ээлжит дугаарыг сонсоорой.
See more
4/3/2019 • 27 minutes, 45 seconds 41: Global Energy Transition & Phasing Out Coal in Mongolia Scroll for English
2018 оны 11 сард Эсгий Хот / Felt City подкасттай хамтран University of British Columbia-гийн профессор Julian Dierkes-ийн эрхэлдэг Mongolia Focus http://blogs.ubc.ca/mongolia блогт монгол подкастуудын талаар нийтлэл бичиж байсан билээ.
Тэгвэл профессор Julian Dierkes маань өөрийн сургуулийн докторын зэрэгт суралцаж буй оюутан, “Total Transition" номын зохиогч Sandeep Pai-тай хамт дэлхий дахинд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих үйл явц хэрхэн явагдаж буй болоод 2040 он гэхэд Монгол улс нүүрс ашиглахаа болих боломжтой эсэх талаар ярилцсанаа манай сонсогчидтой хуваалцахыг хүссэн юм. Манай 2 дахь англи дугаарыг өөрийн хэрэглэдэг апп-аар хүлээн аван сонсоорой.
In October 2018, the Intergovernmental Panel on Climate Change special report “on the impacts of global warming of 1.5 °C” [https://www.ipcc.ch/sr15/] made headlines globally. The report claimed that time is running out for us to save the world from the catastrophic impacts of climate change and called for urgent action to phase out coal within the next few decades. More recently, in Germany, a large industrialized country, a government-appointed coal commission recommended a complete phase-out of the coal industry in the country in the next 20 years [https://www.cnbc.com/2019/01/26/germany-to-phase-out-coal-by-2038-in-move-away-from-fossil-fuels.html]. As the global chorus for coal phase out grows, this episode explores the challenges and opportunities for a total phase out of coal in Mongolia, a country dependent on this fuel for both energy and revenues.
To explore the issue of a possible coal phase out in the Mongolian context, this episode features two guests: Dr. Julian Dierkes, @jdierkes, Associate Professor at the University of British Columbia & Mongolia expert, and Sandeep Pai, @paisandy, coal researcher & author of the book “Total Transition.” During their conversation, the guests also presented a vision for a coal-free Mongolia by the year 2040.
See more
4/3/2019 • 32 minutes, 27 seconds Өмнө нь хөндөн ярилцаж байсан дуу шуугианы бохирдлын нэгэн адил төдийлөн анзаарагддаггүй ч биднийг хүрээлсээр буй бохирдлын нэг төрөл- гэрлийн бохирдол буюу илүүдэл гэрлийн хэрэглээний талаар энэ удаад ярилцлаа. Хэт их гэрлийн хэрэглээ яагаад бий болоод буй, гэрлийн бохирдлын экологи, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учруулах нөлөөлөл, эдийн засгийн зардлын тооцоолол, гадны улс орнуудад авч буй арга хэмжээнүүд зэргийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
See more
3/26/2019 • 21 minutes, 20 seconds 39: Зөгийн аж ахуй, "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Томоко Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж авах болно. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн "Михачи" компани нь өдгөө 300 гаруй бүл зөгийтэй бөгөөд жилд 10-аад тонн зөгийн бал хурааж, 6 нэр төрөл, савлагааны олон сонголттойгоор олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж Япон улс болон дэлхийн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.
See more
3/19/2019 • 36 minutes, 44 seconds 38: Мэргэжлийн боловсролын салбарын тогтвортой хөгжил, М.Ариунтунгалаг Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой болсноор ядуурал болон тэгш бус байдал буурах олон талын ач тустай билээ. Сонирхуулахад боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын 1 ам.долларт нөхөгдөх мөнгөн дүн эргүүлээд 8 ам.долларын үр ашгийг бидэнд авчирдаг. Энэ удаагийн дугаараар "Оюу толгой" компанийн мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар сургалтын мэргэжилтэн М.Ариунтунгалагтай ярилцсаныг хүлээн авна уу.
See more
2/28/2019 • 20 minutes, 2 seconds 37: Waste in Mongolia's non-urban areas, Greg Zegas For our first English-language episode, we talked with Greg Zegas, an expat and hiking enthusiast living in Ulaanbaatar, Mongolia about waste issues and their impacts in Mongolia's non-urban areas, waste-related ideologies & management best practices applied internationally, and how they could be applied in Mongolia's context. Also, we highly recommend you to check out "Leave No Trace" article written by Greg.
See more
2/17/2019 • 28 minutes, 38 seconds 36: Эко шошго буюу Eco labeling Эко шошго/Eco labels-ийн талаар энэ удаа ярилцлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгальд ээлтэйг хэрэглэгчид таниулдаг эко шошго нь олон талын ашиг тустай бөгөөд олон улс болоод Монголд нэвтрээд чамгүй хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэлээ.
See more
2/2/2019 • 19 minutes, 47 seconds 35: Тогтвортой хөгжил, байгаль орчны онцлох үйл явдлууд 2018 онд Монголд 2018 он өндөрлөж шинэ онтой золгох мөч дөхөж буйтай холбогдуулан хөтлөгч бидний зүгээс энэ оны сүүлийн дугаартаа 2018 онд манай оронд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн талаар тоймлон бэлтгэж хүргэлээ.
See more
12/27/2018 • 28 minutes, 23 seconds 34: Агаарын бохирдолд өртөлтөөс хамгаалах арга замууд Хүйтний эрч чангарч, утаа өтгөрсөн энэ өдрүүдэд бид агаарын бохирдлоос өөрийгөө болоод бусдыг хэрхэн хамгаалж чадах вэ? Энэ талаар бид шинэ дугаартаа ярилцлаа.
Гэрэл зургийг ©Мөнгөнхишиг Батбаатар
See more
12/21/2018 • 40 minutes, 57 seconds 33: Өмнийн говийн биологийн олон янз байдлын судалгаа хамгаалал, Т.Самданжигмэд Монгол улсын 1993 онд нэгдэн орсон НҮБ-ийн Биологийн олон янз байдлын конвенцийн 14 дэх удаагийн талуудын бага хурал Египет улсад энэ 11 сарын 13-наас 29-ний өдрүүдэд болж байгааг тохиолдуулан Өмнийн говийн биологийн олон байдлыг судалж, хамгаалах талаар "Оюу толгой" компанийн авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар ахлах мэргэжилтэн Т.Самданжигмэдтэй ярилцсаныг хүлээн авна уу.
See more
11/27/2018 • 29 minutes, 32 seconds 32: Бидэн дээр туссан сүүдэр үзэсгэлэн, гэрэл зурагчин Б.Тамир, Монголын Урлагийн Зөвлөл Б.Батгэрэл Гэрэл зурагчин, график дизайнер Tamir Bayarsaikhan-ын анхны бие даасан үзэсгэлэн Бидэн дээр туссан сүүдэр / Shadow on us -Гэрэл зургийн үзэсгэлэн энэ 11 сарын 23-ныг хүртэл MN17 Art Gallery-д олон нийтэд толилуулагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлч Б.Тамир, Arts Council of Mongolia-н хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэл нартай ярилцсаныг хүлээн авна уу. Уулархаг бүс нутаг тогтвортой хөгжилтэй ямар уялдаа холбоотой вэ, Швейцарийн хамгийн уулархаг хэсэгт 3 сар байрлан уран бүтээл туурвих ямар байдаг, хүмүүс бидний байгаль дэлхийд үлдээж буй ул мөр юунд хөтөлж байна вэ? энэ болоод бусад олон зүйлийн талаар бид хөөрөлдлөө. Үзэсгэлэнг амжаад үзээрэй!
See more
11/17/2018 • 58 minutes, 49 seconds 31: Органик цай, High Garden Mongolia-н үүсгэн байгуулагч Морри Энэ удаагийн дугаараар цөлжиж буй говийн бүс нутагт цайны ургамлууд тариалж, цайны соёлоор дамжуулан зөв зохистой хэрэглээг хэрэглэгчдэд хүргэж буй Highgarden Mongolia-н үүсгэн байгуулагч Морритой ярилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, уламжлалт соёл ахуйтай салшгүй холбогдсон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол яах аргагүй цай билээ. Тэгвэл цайны хариуцлагатай хэрэглээ, тариалалт гэж юу болох нэн ховор цайны ург амлуудыг Монголдоо хэрхэн тарьж, нутагшуулж буй талаар энэ дугаарыг сонссоноор та мэдэж авах болно.
See more
11/11/2018 • 1 hour, 57 seconds 30: Дуу шуугианы бохирдол Дуу шуугианы бохирдлын сэдвийг хөндөж ярилцлаа. Орчин цагийн тахал гэгддэг дуу шуугианы бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэр шалтгаантай байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Хотын зарим хэсэгт дуу шуугианы хэмжилт хийсэн үр дүнгээ мөн хуваалцлаа.
See more
29: Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй хот вэ? Бид подкастынхаа ээлжит дугаараар Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгийг даган сонирхогчдын гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон. Гүйлт нь хамгийн энгийн, хямд төсөр, эрүүл мэндэд олон талын ашиг тустай спорт юм. Тэгвэл гүйлт сонирхогчдод ээлтэй, таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар хүчин зүйлс чухал байдаг, Улаанбаатар хот нь гүйгчдэд ээлтэй байж чаддаг эсэх, юун дээр дутагдалтай бас ололттой байдаг талаар бид ярилцлаа.
See more
9/25/2018 • 36 minutes, 4 seconds 28: Уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээ, Н.Эрдэнэбаяр "Дэлхийн усны долоо хоног"-ийг тохиолдуулан уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээний талаар "Оюу толгой" төслийн байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Төслийн усны нөөц, ашиглалтын хэмжээ, усны талаар авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээнүүд тэр дундаа ус дахин ашиглалтын сайн туршлага, хамтын оролцоот хөтөлбөрүүдийн талаархи мэдээллүүдийг та энэ дугаараас хүлээн авч сонсоорой.
See more
9/6/2018 • 18 minutes, 7 seconds 27: Эрүүл хүнс ба ногоон бизнес, Green Lips-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн навчит ногоог органик үрээр монгол хөрсөнд тарьж ургуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь нийлүүлдэг Green Lips компанийг бид энэ дугаараараа онцолж байна.
See more
8/14/2018 • 39 minutes, 17 seconds 26: Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ Хариуцлагатай хэрэглээтэй уялдаад охид бүсгүйчүүд хүртэл хэвшсэн хэрэглээгээ өөрчлөх цаг үе бидэнд ирээд байна. Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох “menstrual cup” буюу сарын тэмдэгний аяганы талаар ярилцлаа. Тэгвэл menstrual cup гэж юу вэ, энэ нь ямар материалаар хийгддэг болох, анхны бүтээгдэхүүн нь хэрхэн яаж үүссэн бэ, энэ нь эргээд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт ямар ач тус давуу талтай бүтээгдэхүүн болж байгаа талаар та энэ удаагийн дугаараар олж мэдэх болно.
See more
8/6/2018 • 26 minutes, 40 seconds 25: Street art ба хамтын оролцоо, уран бүтээлч Heesco - Х.Хоснаран Уран бүтээлчид нийгэм болон байгаль орчны асуудлуудад хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгвэл “Street artist” буюу туурган дээрх урлаг бүтээгч Х.Хоснаран (Heesco)-той амьдрал уран бүтээлийнх нь талаар энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр нийгмийн олон талт асуудлуудыг ханан дээр зураглаж бүтээлээ туурвидаг бөгөөд уран бүтээл нь Австрали улсаар зогсохгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг чимдэг. Түүний НҮБ-н тогтвортой хөгжлийн зорилтуудын ханан дээрх бүтээл, Австралийн Мельбурн хотноо #МаскааЗүү гэсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хөндсөн бүтээлүүдээ хэрхэн яаж туурвисныг энэ удаагийн дугаараас сонсоорой.
See more
7/21/2018 • 47 minutes, 41 seconds 24: Хамтын оффис ба тогтвортой хөгжил, Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Манда Сая хныг хүртэл хамтын оффис гэдэг манай хотын хувьд харьцангуй шинэ үзэгдэл байсан бол өдгөө олон тооны хамтын оффис Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж, шинэ тутам нээгдсээр байгаа билээ. Хамтын оффисын хэрэглээг Монголдоо анхлан таниулж, ажлын орон зайны менежмент, ажиллах хэв маяг, соёлд шинэлэг өөрчлөлт авчирсан Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Мандатай энэ дугаарт ярилцлаа. Хамтын оффис юу санал болгодог вэ, ямар хүмүүс ийм ажлын орчинд татагддаг вэ, олон салбарын бүтээлч хүмүүс нэг дор цугларснаар хэрхэн шинэ санаа, ажил ундран гардаг вэ? Эдгээр асуултад та хариулт олж авах болно. Enjoy! :)
See more
7/7/2018 • 28 minutes, 44 seconds 23: Цахилгаан машин, "Глобал Моторс ХХК"-ийн менежер Б.Очирхүү Энэ удаагийн дугаараар монголд анх удаа цахилгаан машины түргэн цэнэглэгч станц байршуулаад байгаа "Глобал моторс ХХК"-ний менежер Б.Очирхүүтэй цахилгаан машины талаар ярилцлаа. Бид цахилгаан машин гэхээр л Элон Маскын "Тесла Моторс"-н өртөг өндөртэй машинаар төсөөлдөг. Тэгвэл энэ дугаараас цахилгаан машин нь үнэтэй юу, манай улсад энэ нь хэр зохимжтой хэрэглээ вэ, цэнэглэх станц байгаа юу, дизель хөдөлгүүрт машинаас юугаараа давуу талтай вэ зэрэг асуултуудад та хариулт олно. Түүнчлэн манай улсад цахилгаан машины эдлэх боломжтой төрөл бүрийн татварын хөнгөлөлт, боломжуудын талаар мэдэхээс гадна нэг удаагийн бүтэн цэнэглэлт буюу 2500 төгрөгөөр 100 гаруй км зам туулах боломжтой зэрэг цахилгаан машиныг тойрсон олон сонирхолтой сэдвүүдийн талаар мэдэж авах болно. Сонирхуулахад нийслэлийн хэмжээнд цахилгаан машины түргэн цэнэглэгч станцыг 21 цэгт байршуулах төслийн ажил эхлээд явж байгааг давхар дуулгахад таатай байна.
See more
6/25/2018 • 26 minutes, 26 seconds 22: Design Thinking ба материал судлалын талаар, дизайнер А.Болор Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дизайнер А. Болорын олон бүтээл, төслүүд энэ асуултад гайхалтай хариулт өгч чадсан. Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургуульд хувцас загвар, эд материалын дизайнаар бакалаврт суралцаж байх үеэсээ л тэрбээр хог хаягдалгүй загвар бүтээх арга шийдлийг эрэлхийлж, бүтээлүүдээ туурвиж явсан. Улмаар материал судлалаар магистрын зэргээ Англид хамгаалсан бөгөөд олон салбарын мэргэжилтнүүдтэй хамтран уран бүтээлээ амжилттай туурвиж, Сидней, Лондон, Дубай, Шанхай, Милан, Айндховен хотуудад тус тус үзэсгэлэнгээ гаргаад буй. Дэлгэрэнгүйг https://www.boloramgalan.com хуудаснаас сонирхоорой.
See more
5/14/2018 • 35 minutes, 33 seconds 21: Хөрсний бохирдол, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр Энэ удаагийн дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ)-ийн Хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батдэлгэр бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцон хөрсний бохирдлын тухай ярилцлаа. Хөрсний бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэртэй байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Сонирхуулахад, ариун цэврийн байгууламжид 1 долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндt; зарцуулах зардлыг 5.5-8 доллараар хэмнэж болох тооцоолол байдаг.
See more
5/4/2018 • 31 minutes, 43 seconds 20: Байгальд ээлтэй интериор дизайн, "Eden Design" компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжин Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. Ц.Энхжин нь Англи, Италийн их сургуулиудад интериор болон бүтээгдэхүүний дизайнаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “Eden Design” компаниа байгуулан салбартаа амжилттай ажиллаж яваа. Үүний зэрэгцээ олон улсын миссийн тэмцээнүүдэд олон удаа оролцож байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Хятадын Саньяа хотноо болсон Дэлхийн Миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлсөн. Тэмцээний хамгийн чухал шалгуур болох Beauty with a purpose буюу "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд Ц.Энхжин хөрсний бохирдлыг багасгах эко төслөөрөө оролцон 130 гаруй оролцогчоос шилдэг 20-д шалгарсан юм. Энэ дугаарыг сонссоноор та дизайныг хэрхэн байгаль хамгаалал, нийгмийн хариуцлагатай уялдуулж болох, Дэлхийн миссийн тэмцээн нь хэрхэн улс орнуудын чухал асуудлуудыг хөндөх нэгэн талбар болж болдог, хөрсний бохирдлыг шийдэх ямар арга замууд байгаа тухай мэдээллүүдийг олж авах болно.
See more
4/22/2018 • 35 minutes, 4 seconds 19: Органик мөөгний тариалалт ба хэрэглээ, "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгу улагч С.Мөнхжаргал Ээлжит дугаарт маань "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Зочин маань органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг шинэлэг ногоон бизнесийг эрхэлдэг. Мөн "Шарк танк" нэвтрүүлгийн амжилттай оролцогчдын нэг билээ. Та мөөгөнд дуртай юу? Мөөг яаж ургадаг юм бол гэж гайхаж байсан уу? Дэлбэнх мөөг гэж дуулж байсан уу? Тэгвэл энэ дугаарыг сонссоноор та мөөгний хэрэглээ, ач тус, төрөл сорт, органик тариалалт, хөдөө аж ахуйн салбарт гарааны бизнес эрхлэх туршлагын талаар олон сонирхолтой мэдээллийг авах болно. Тухлан сонсоорой.
See more
4/15/2018 • 33 minutes, 58 seconds 18: Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд, судлаач Г.Зоригтбаатар Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Улаанбаатар хотын хүн амын зүрх судасны тогтолцо оны өвчлөл, нас баралтад хэт халалтын нөлөөллийг судлах нь” сэдвээр судалгаа хийсэн. Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий орнуудын нэг. Агаарын хэм нэмэгдэж, хэт халалт болохын хэрээр өвчин эмгэгт өртөх, улмаар нас барах явдал ихэсдэг болов уу яадаг бол, энэ асуултад та энэ дугаарыг сонссоноор хариу авах болно.
See more
4/7/2018 • 27 minutes, 6 seconds 17: Тогтвортой хөгжилд дизайнеруудын оролцоо, зочид Н.Идо, Б.Анхбаяр, Ц.Тамир Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээснээ нийтэд нээлттэй толилуулаад байгаа билээ. Ээлжит дугаартаа бид эдгээр дизайнеруудын төлөөлөл болгон Н.Идо, Б.Анхбаяр(Асо)болон Ц.Тамир нарыг урьж оролцууллаа. Энэ дугаарыг сонссоноор та “Бид Монгол Агуулга”-ын дизайнерууд нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход хувь нэмрээ хэрхэн оруулсаар ирсэн, байгаль орчин, хотжилтын олон асуудлуудын талаар ямар бодолтой байдаг, мөн LEAD Mongolia хөтөлбөрийн “БИ+Д” төслийн хүрээнд байгаль орчны асуудлуудад олны анхаарлыг хандуулах тухай хэрхэн бодож сэтгэж ажилласан тухай мэдэж авах болно.
Жич: 4 сарын 5-наас өмнө Шангрилад очиж үзэсгэлэнгээ үзэхээ мартуузай.
See more
3/31/2018 • 58 minutes, 13 seconds 16: Био бордооны тухай, зочин Б.Ууганбаяр Өмнөх дугаарт бид байгальд ээлтэй тариалалтын тухай ярилцсан бол энэ удаад байгалийн гаралтай буюу био бордооны талаар биотехнологич Б.Ууганбаяртай ярилцлаа. Зочин маань Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д биологийн шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалсан, тахианы сангаснаас гаргаж авсан бионүүрс ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх сэдвээр судалгаа хийсэн, 2014 оноос гэрийн нөхцөлд хүнсний хаягдал, чийгийн улаан хорхой ашиглан бордоо хийх талаар бие даан туршиж, судалж байгаа арвин туршлагатай билээ. Энэ дугаарыг сонссоноор та химийн болон био бордоо нь орц найрлага, хөрсний үржил шимийг дэмжих арга зам, байгальд учруулах нөлөөллөөр хэрхэн ялгагддаг, байгалийн нөөц баялаг болон хүнс, ахуйн хог хаягдлыг ашиглан био бордоо хийх ямар боломж байдаг, гадаадад газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд био бордооны талаар ямар сайн туршлагууд байдаг, сонирхолтой ямар судалгаанууд хийгдэж байгаа талаар мэдэж авах болно.
See more
3/25/2018 • 32 minutes, 13 seconds 15: Байгальд ээлтэй тариалалт буюу Natural planting, зочин Д.Мөнх-Очир Ээлжит дугаарт маань "Ногоон говь тал" нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнх-Очир оролцож байгальд ээлтэй тариалалтын талаар ярилцлаа. Химийн бордоо ашиглалгүй, байгалийн нөөц бололцоог ашиглан хүлэмжийн нөхцөлд болон гадаа талбайд хэрхэн тариалалт хийж болох тухай болон эрүүл хүнсний нийлүүлэлтэнд фермерийн жижиг аж ахуйнууд ямар үүрэгтэй талаар мэдэж авахыг хүсвэл та заавал сонсоорой.
See more
3/18/2018 • 38 minutes, 28 seconds 14 Тусгай дугаар: Darren Aronofsky- Mother!(2017)киноны тухай, зочид О.Жаргалт, Г.Ундрах, Ч.Төгөлдөр 2017 оны 9 сард нээлтээ хийсэн АНУ-ын найруулагч Darren Aronofsky-н Mother! буюу Эх! киног та үзэж амжсан уу? Ямар утга учиртай кино болох талаар нь эргэцүүлж гайхаж байсан уу? Хэрэв тийм бол энэхүү кино нь байгаль орчны асуудлуудтай хэрхэн холбогддог болон кино найруулагч, жүжигчид, киноны эргэн тойрон дахь сонин хачны талаар бид энэ дугаартаа бид ярилцлаа. "Кино клуб"-ын зохион байгуулагчдын нэг О.Жаргалт болон кинонд хайртай Г.Ундрах, Ч.Төгөлдөр нар зочноор оролцож киноны талаар өөрсдийн сэтгэгдэл, кино бүтсэн түүх, үйл явцын тухай, илэрхийлэх гэсэн санаагаа найруулагч ямар элемент, бэлгэ тэмдгүүдээр төлөөлүүлсэн байж болох тухай болон байгаль орчны асуудлыг хэрхэн шинэлгээр энэ кинонд тусган харуулж чадсан тухай бодлоо хуваалцсан юм. Хамгийн олон зочинтой, тиймдээ ч хамгийн сонирхолтой, хөгжилтэй дугааруудын нэг боллоо гэж бид итгэж байна.
See more
3/11/2018 • 1 hour, 9 minutes, 58 seconds 13: Уур амьсгалын ногоон сан, Хас Банк Б.Ананд Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь конвенцийн дагуу байгуулагдсан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Энэ удаагийн дугаарт ХасБанкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Ананд оролцож уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааны тухай, ХасБанк нь хэрхэн энэхүү сангийн Монгол улс дахь анхны магадлан итгэмжлэгдсэн байгууллага болоод буй, үүний дагуу уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах ямар төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж буй тухай ярилцлаа. Хэрэв та уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, ногоон бизнесийн талаар санаа тавьж, сонирхдог бол заавал сонсоорой.
See more
3/6/2018 • 46 minutes, 31 seconds 12: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, ОБЕГ Д. Баасансүрэн Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д. Баасансүрэн зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах талаар авч буй арга хэмжээний нэг гол чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй юм. НҮБ-аас баталсан даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт онцлон тусгасан уур амьсгалын өөрчлөлт гэж чухам юу болох, дэлхий дахин болон Монгол орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, ялангуяа байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн давтамж, түүнээс учрах эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж буй, үүний тулд улс орнууд, иргэд бид хэрхэх учиртай талаархи мэдээллийг сонирхон сонсоорой.
See more
2/21/2018 • 43 minutes, 10 seconds 11: Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, "My Club"-н үүсгэн байгуулагч Д.Сэр дарам Энэ дугаарт ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш, Монгол орныг ойжуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “My Club”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам оролцлоо. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш “My Club” нь байгалиа гэсэн сэтгэлтэй олон мянган залуусыг нэгтгэж Монгол улсын нийт 13 байршилд ойн зурвас бий болгожээ. Үүний нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд тэнд залуучуудын тарьж ургуулсан 65,000 ой мод бүхий талбайд элсний карьерийн зөвшөөрөл давхардаж олгогдсон гэсэн үндэслэлээр маргаан үүсэж, шүүхийн шатанд байгаа билээ. Сэрдарам багш бидэнтэй ярилцахдаа дараах чухал зөвлөгөөнүүдийг хүргэлээ: Байгаль хамгаалал нь даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилготой нягт уялдахаас гадна эх орондоо хайртай хүн бүрийн үүрэг мөн. Байгаль экологийн асуудалд түрхэн зуур шуугиад өнгөрөх биш байнга анхаарал тавьж байх ёстой. Монгол орон маань бусад улс оронтой харьцуулахад экологийн эмзэг байдлаараа өндөр, тиймдээ ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд хурцаар нэрвэгдэж буй тул хүн бүрийн оролцоо онц чухал бөгөөд байгалиа хамгаалж ирсэн арвин зан заншил соёлоо дахин сэргээж бодит үйлдлээр бататгах хэрэгтэй. Нэгэнтээ байсан Ойн яам, Залуу байгалчдын станц үгүй болсон ч гэлээ “Миний Клуб” шиг залуучуудын, өөрсдийн хамтын хүчээр бид байгалийн гоо үзэсгэлэнг бий болгож байдаг, экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг ойн нөөцөө нийт газар нутгийн 20-30 хувьд хүртэл ч өсгөн нэмэгдүүлэх боломжтой.
See more
1/20/2018 • 39 minutes, 44 seconds 10: Дотоод орчны агаарын бохирдол, химич Б.Алтангадас Энэ удаагийн дугаарт "Ногоон титэм" компанийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас оролцон дотоод орчны агаарын бохирдол, эх үүсвэр, түүний эрсдэлээс хамгаалах арга замууд, агаарын бохирдлыг бууруулахад судлаачид болон иргэд хэрхэн оролцож буй талаар бидэнтэй ярилцлаа. Агаар шүүгч үнэтэй байх тусмаа сайн шүүдэг эсэх, маскны чанарын хэмжилт, машин доторх агаарын бохирдлын талаарх судалгаа, шийдэл, агаарын бохирдлоос хамгаалахын тулд гэр, ажил, машин, гадуур байхдаа юунд анхаарах хэрэгтэй тухай та сонсоорой. Агааржуулагч болон үнэр дарагчийн ялгаа, агаарыг ионжуулах чийгшүүлэхийн ач холбогдол, удаан задардаг органик бохирдуулагчдын хэмжилт Монголд хэзээнээс хийгдэж эхэлсэн зэрэг мэдээллүүдийг та олж авах болно.
See more
1/11/2018 • 54 minutes, 23 seconds 9: Шувуу ажиглах нь, зочин Жаргал Энэ дугаарт шувуу ажиглагч, сонирхогч, гэрэл зурагчин Жаргал зочноор оролцлоо. Зочин Жаргал маань Jargal's Bird Photo фэйсбүүк хуудсаар болон https://www.flickr.com/photos/jargals004/фликр хаягаараа дамжуулан дурандаа буулгасан шувуудын зургуудаа хуваалцдаг бөгөөд бидэнтэй шувуу ажиглахуйн үүсэл хөгжил, ач холбогдол, шувуу ажиглагч хүний онцлог, Монгол орны шувууд, шувуу сонирхогч хамт олны тухай мөн хүний үйл ажиллагаа шувуудын амьдрах орчин, үржилд хэрхэн нөлөөлдөг талаар зэрэг олон сэдвээр ярилцлаа.
See more
1/3/2018 • 1 hour, 9 minutes, 53 seconds 8: Тээврийн тогтвортой байдал, зочин О.Удвал Энэ удаагийн дугаарт Английн University of Leeds-т тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан О.Удвал зочноор оролцон бидэнтэй нийтийн болон хувийн тээвэр нь тогтвортой хөгжилтэй уялдан хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй тухай, Улаанбаатар хотын тээврийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, төлөвлөгөө, тээврийн олон янз байдал болон автомашингүй гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг сэдвүүдийн талаар ярилцлаа.
See more
12/27/2017 • 1 hour, 2 minutes, 55 seconds 7: Сэргээгдэх эрчим хүч, зочин Эмма Энэ удаагийн дугаарт Сэргээгдэх эрчим хүчний тухай СЭХ-ний инженер Эмматай ярилцлаа.
02:50 - 08:40 Сэргээгдэх Эрчим Хүчний талаар ерөнхий ойлголт мэдээлэл, Монгол Улсын СЭХ-ний нөөц баялаг,
08:45 - 11:30 МУ-д СЭХ-ний байгууллагууд болон хэрэгжиж буй төслүүд,
11:45 - 16:00 СЭХ-ний ач холбогдол, эерэг болон сөрөг тал
16:10 - 19:10 СЭХ-ний салбарын нөөц боломж,
19:15 - 25:15 СЭХ-ний ирээдүйн чиг хандлага,
25:18 - 28:20 СЭХ-ний Хүрээлэн Буй Орчинд үзүүлэх нөлөө, хаягдлыг дахин ашиглах боломж,
28:25 - 31:05 СЭХ-ний салбарын оюутан залууст хандах зөвлөгөө,
31:15 - 35:15 СЭХ нь өдөр тутмын хэрэглээтэй хэрхэн холбогдох вэ? зэрэг сэдвүүдийн талаар тус тус ярилцлаа.
See more
12/4/2017 • 35 minutes, 43 seconds 6: Apple компанийн нийгмийн хариуцлага, зочин Г.Эрдэнэбаатар Энэ удаагийн дугаарт Apple компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авч буй тухай зочин Эрдэнэбаатартай ярилцлаа. Эхний 2 минут ерөнхий танилцуулга, цаашлаад 02:05-04:55-д IT салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, баримтлах чиг хандлага, 04:56-аас Apple-ийн товч танилцуулга, байгаль орчинд хандсан үйл ажиллагааны ерөнхий хүрээ, 07:16- аас Apple-ийн бүтээгдэхүүнүүд, үйлдвэрлэлийн үе шат, ашиглагддаг түүхий эд, Хятад дахь үйлдвэрүүд дэх ажиллах нөхцөл, үүний хүрээнд авч буй арга хэмжээнүүд, 15:22-аас iPhone 6 утсыг эд ангиар нь задлагч LIAM роботын тухай, бүтээгдэхүүнийг задлан түүхий эдийг ангилан ялгах арга технологийн хөгжил, бүтээгдэхүүндээ ашиглах ховор металлыг шинээр олборлолгүйгээр дахин сэргээн ашиглах санаачилга, бусад эко санаачлагууд нь өрсөлдөгчдөд үлгэр жишээ болж буй талаар, 31:20-аас Apple-н бүтээгдэхүүнийг засварлах боломж, электрон хог хаягдлын хөнөөлийг буруулах iFix санаачилга хэрхэн өргөжсөн тухай, 49 минутаас хойш шинэ төв оффис болох Apple Park 2-н тухай тус тус ярилцлаа. Дэлгэрэнгүй эх сурвалжийг блогоос үзнэ үү.
https://sustainablemongolia.wordpress.com/2017/11/09/podcast-6-apple-csr/
See more
11/15/2017 • 55 minutes, 31 seconds 5: Агаарын бохирдол, зочин Л.Дэлгэрзул УБ-ын агаарын бохирдол, түүний эх үүсвэр, холбогдох судалгаа, төслүүд болон бохирдлоос хамгаалах арга замуудын талаар судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа.
See more
10/22/2017 • 42 minutes, 41 seconds 4: Натурал саван гэж юу вэ? Зочин Пуба Натурал саван гэж юу болох, жирийн савангаас найрлага болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэрхэн ялгардаг талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт химийн инженер мэргэжилтэй Пуба оролцлоо. Зочин маань Монголд элбэг байдаг түүхий эдүүдийг ашиглан саван хийх арвин туршлагатай.
See more
10/8/2017 • 33 minutes, 45 seconds Байгаль орчны сэдэвт ногоон кинонуудын талаар ярилцлаа. Home, Human, Avatar, Planet Earth...
http://bit.ly/2zjdcqH
See more
9/25/2017 • 31 minutes, 53 seconds 2: Кофе ба уур амьсгалын өөрчлөлт Энэ дугаарт та бидний амьдралын нэг хэсэг болсон кофенд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.
http://bit.ly/2yl4JoC
See more
9/10/2017 • 34 minutes, 13 seconds Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдвүүдийн талаар ярилцах подкастынхаа эхний дугаарт тогтвортой хөгжлийн тухай ойлголт, НҮБ-ээс баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээний нэг шийдэл болдог ногоон бизнесийн талаар ярилцлаа.
https://sustainablemongolia.wordpress.com/2017/09/11/sustainable-mongol-podcast-1/
See more
9/10/2017 • 20 minutes, 20 seconds