S3E01 Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс
“Иргэний эрх зүй” подкастын шинэ улирлын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөтлөгчөөр "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирмийн хуульч У.Азжаргал, зочноор ХБНГУ-ын Бавари муж улсын Регенсбург хотын их сургуулийн төгсөгч, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Нямбаатар нар оролцлоо.
Тэд “Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс” сэдвийн хүрээнд Иргэний хуулийг түүхчилсэн болон харьцуулсан эрх зүйгээр судлах хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Иргэний хуульд туссан онолын зөрүүтэй зохицуулалт болон хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх боломж зэрэг агуулгын хүрээнд ярилцлаа.
S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна.
2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүний хамгийн том төлөөлөл нь МИК ХХК-с гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгох үнэт цаас юм.
Энэ удаагийн дугаарт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай ойлголт, ач холбогдол болон зах зээлд үзүүлж буй нөлөө, мөн хэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжтой зэрэг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, тус чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулагч Юнайтэд эйр Файнанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Маргад-Эрдэнэ нар оролцож, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
12/15/2022 • 31 minutes, 39 seconds S2E9 Гэр бүлийн эрх зүй дэх гэрээ
Энэ дугаарын зочноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Б.Уянга, хөтлөгчөөр Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Э.Энхцэцэг нар тус тус оролцож "Гэр бүлийн эрх зүй дэх гэрээ" сэдвээр ярилцлаа. Агуулгын хүрээнд гэрлэлтийн гэрээ, тэжээн тэтгэх тухай гэрээ болон хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ, түүний ач холбогдол, хэлбэр, агуулгад тавигдах шаардлага, зохицуулах харилцааны онцлог, практикт тулгарч буй анхаарах асуудлууд зэргийг хөндөж ярилцав.
12/3/2022 • 31 minutes, 49 seconds S2E8 Хөдөлмөрийн маргааны эрх зүйн зохицуулалт ба түүнд тулгамдаж буй асуудал
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.
Энэ дугаарын зочноор MN Partners хуулийн фирмийн захирал Ц.Мөнхбат, хөтлөгчөөр Отгонтэнгэр Их Сургуулийн Хөдөлмөрийн эрх зүйн багш А.Ургамалцэцэг нар тус тус оролцлоо.
Сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон хөдөлмөрийн эрхийн маргааны эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо, тулгамдаж буй асуудлуудын тухай өмгөөлөгчид байр сууриа илэрхийллээ.
11/24/2022 • 37 minutes, 43 seconds S2E5 Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал
Дамп уурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал сэдвээр Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын хөтлөгчөөр Дампуурлын эрх зүй судлаач, хуульч-өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг, зочноор Дампуурлын хэрэг гүйцэтгэгч, хуульч-өмгөөлөгч А.Энхболд нар тус тус оролцлоо.
9/23/2022 • 22 minutes, 24 seconds S2E3 Виртуал хөрөнгийн зохицуулалт, үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн асуудал
"Иргэний эрх зүйн подкаст"-ын ээлжит дугаарт Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Өмгөөлөгч Э.Энхцэцэг, зочиноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Гүйцэтгэх захирал, Өмгөөлөгч Б.Наранцэцэг нар оролцлоо.
Энэхүү дугаарт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, виртуал хөрөнгийн ойлголт, үйлчилгээ үзүүлэгчид хамаарах шаардлага, үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн шалгуур, харилцагчийн эрсдэл, байгуулах гэрээний төрөл, үүсэх үр дагавар, эрсдэл, хохирлын асуудлыг хөндөж ярилцлаа.
7/7/2022 • 39 minutes, 28 seconds S2E2 Иргэний процессын эрх зүйн зарим асуудал
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.
Энэхүү дугаарын зочин хөтлөгчөөр Монгол Элч Консалтинг ХХН-н гишүүн, хуульч Ж.Жадамба, зочиноор СЭЗИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) С.Энхбаяр нар оролцож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүгчээс татгалзан гарах хүсэлт шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох зэрэг асуудлыг хөндөж сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
3/17/2022 • 33 minutes, 48 seconds S2E1 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхаарвал зохих зарим асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо "Иргэний эрх зүй" подкастын шинэ оны эхний дугаарыг та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан батлагдан гарах салбар журмууд, ажил олгогчийн зүгээс байгууллагынхаа эрх зүйн орчныг бэлтгэхтэй холбоотой товч мэдээллийг өгөхийг зорьж Өмгөөллийн Анта энд Партнерс ХХН-ийн Өмгөөлөгч М.Энхжинтэй яриа өрнүүллээ
1/31/2022 • 22 minutes, 54 seconds Ep-16 Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо "Иргэний эрх зүй" подкастын шинэ дугаарыг Хөдөлмөрийн эрх зүйн дэд хороотой хамтран та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарт 1991, 1999 оны Хөдөлмөрийн хуулийн эхийг бичсэн Балдангийн Уранцэцэг профессортой УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн явц, хуулийн төсөл, ажлын хэсгийн санал, онцлох зохицуулалтын тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Ep-2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаарыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүргэж байна.
Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хууль зүйн магистр (Нагояа Их сургууль) Б. Хонгорзул, зочноор Улсын Дээд Шүүхэд 25 жил шүүгчээр ажилласан, Шихихутаг Хууль зүйн их сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн багш, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч А.Доржготов хуульч нар оролцов.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүгчийн оролцоо, нотлох баримт хийгээд нотолгооны асуудлууд, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэх үндэслэлийн талаар болон шүүгчийн ёс зүйн асуудлуудыг энэ дугаар хөндлөө.
2/3/2020 • 43 minutes, 2 seconds Ep-1 Шинэ орон сууцны талбайн маргаан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэг лээ
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны анхны подкастын дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.
Анхны дугаараар “Шинэ орон сууцны талбайн маргаан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ” сэдвээр зочин хөтлөгч-өмгөөлөгч Ж.Ундармаа Монгол Улсын Их Сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн багш доктор Т.Мэндсайхан болон өмгөөлөгч Ч.Өнөржаргал нартай сонирхолтой ярилцлага хийсэн.
Энэхүү подкастын хийхэд бодитой дэмжлэг үзүүлсэн өмгөөлийн MDSKhanlex нөхөрлөлийн IGeree төслийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.
Подкастын дараагийн дугаараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцах болно.
Нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
12/24/2019 • 41 minutes, 26 seconds