Б.Хүрэлбаатар: Тоглоомд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи #152
“Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ.
🎉 Энэ удаагийн уулзалтаа гарааны бизнес түлхүү сонирхож, өөрийн карьераа дөнгөж эхлүүлж яваа, эсвэл олон жил корпорацын соёлд идэгдсэн мэргэжилтнүүдэд илүү зориулан 2022 онд Microsoft For Startups -д тэнцэж 100 мянган ам.долларын технологийн грант, 2023 онд Төв Азийн орнуудаас шилдэг 15-т шалгарч Google For Startups-с 350 мянган ам.долларын грант аваад буй Монголын цорын ганц стартап болох Метаког стартапын үүсгэн байгуулагч Б.Хүрэлбаатар-г зочноор урьсан юм.
🔸 Ингээд түүний эвентийн үеэр өөрийнхөө ажил, карьерын туршлагаас хуваалцсан ярилцлагаас зарим хэсгийг сонсогчдодоо зориулан аудио хэлбэрээр хүргэж байна.
12/17/2023 • 41 minutes, 47 seconds В.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150
Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо.
Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
-
1:54 Танд эх орон байгаа юу?
8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм
17:20 Social entrepreneur болсон шалтгаан
24:01 Нийгмийн түүчээ байх талаар
27:20 Өөртөө үнэнч байх
34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна
43:39 Залуучуудын оролцоо муу байна
50:00 Ментортой байхын давуу тал
1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах
1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл
1:26:35 Даун бол өвчин биш хам шинж
1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн
1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш
1:46:20 Нийгмийн хандлага
1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ
———
Сэхээтэн подкастын тухайд:
Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна.
Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ.
"Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
12/4/2023 • 1 hour, 53 minutes, 18 seconds Ц. Ууганбаяр: Хүн өөрийнхөө төлөө ажиллавал хамгийн их зовдог #151
Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо.
Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
11/26/2023 • 1 hour, 34 minutes, 7 seconds Н.Ананд: Зургаан жилийн дараа биеллээ олсон бизнес - unnu.news
Медиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой.
🎧seheeten podcast:
2017 оноос хойш зургаан жилийн турш бид “Нямын найм”, “Тайвантай хамт - номын хэлэлцүүлэг”, зочинтой ярилцлага, хөтлөгчдийн соло дугаар зэрэг олон төрлийн аудио-төвтэй контентууд бүтээж монголын хамгийн том подкаст коммунитиг бүтээж байна.
"Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ аудио таталттай болоод бай на.
11/23/2023 • 1 hour, 34 minutes, 2 seconds Э.Анударь: Ажлын орчинд тэнцвэртэй харилцаа хамгийн чухал #148
Энэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо.
Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай.
Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
10/22/2023 • 1 hour, 40 minutes, 3 seconds Үл хөдлөхөөс мөнгө олох арга | #147
Энэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо.
Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
10/9/2023 • 1 hour, 32 minutes, 42 seconds Г.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146
Энэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо.
Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️
-
Зочин Г.Бөридэм:
Facebook: https://www.facebook.com/buriihooliganz
Instagram: https://www.instagram.com/buriiiii/
Хамтран хөтлөгч Б.Тайван:
Instagram: https://www.instagram.com/taivanbayas/
Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх:
iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast
Бидэнтэй холбогдох хаяг:
Instagram: https://www.instagram.com/seheeten.po...
Website: https://www.seheeten.me
———
Сэхээтэн подкастын тухайд:
Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна.
Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ.
"Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
9/24/2023 • 1 hour, 17 minutes, 31 seconds Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов #145
Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Нягтлав подкастын хөтлөгч, Англи улсын “University college London”-ийн “Public Policy Innovation” хөтөлбөрийг Чевнингийн тэтгэлгээр саяхан суралцаж төгссөн найз Б.Бат-Оргил маань оролцлоо.
Сонсогч та бүхэн түүний Англи улсад суралцсан туршлага, мөн хувь хүн, нөхөрлөлийн хүрээн дэх бидний үзэл бодол, нийгмийг харах өнцөг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
“Seheeten” подкастын 145-р дугаарыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нар хамтран хүргэлээ.
8/30/2023 • 1 hour, 37 minutes, 26 seconds Н.Урин: Эмзэг байдлын хүч нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэлтэй #144
Энэхүү дугаарын зочноор санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин оролцлоо.
Сонсогч та бүхэн түүний дуртай зүйлээ хүссэн цагтаа хийдэг амьдралын хэв маяг, сэтгэл гутрал болон мэдрэмжээ илэрхийлэх арга зам, хамгийн гол нь хэрхэн өөртөө үнэнчээр эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зэрэг олон сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл энэ дугаартай байгаарай.
8/20/2023 • 1 hour, 34 minutes, 26 seconds Ц.Алтансор: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгосон цагаас өөрийгөө ээж гэж мэдрэх болсон #143
Энэхүү дугаарын зочноор 16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 18 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Алтансор оролцлоо.
МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна.
Сонсогч та бүхэн түүний ажил мэргэжлийн туршлага, боловсролын талаарх ойлголт болон эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хэрхэн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ямар хүн болохыг нь шийддэг зэрэг сэтгэл зүйн боловсролтой холбоотой олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл уг дугаартай хамт байгаарай.
8/13/2023 • 1 hour, 44 minutes, 27 seconds Дэлхийн топ баячуудын хувийн онгоцны нисгэгч Монгол залуу #142
Энэхүү дугаарын зочноор АНУ дахь нисэх онгоцны үйлчилгээ үзүүлэгч компанид хувийн нисэх онгоцны нисгэгчээр ажилладаг Монгол залуу У.Эрдэнэ оролцлоо.
Тэрээр хэрхэн Монголоос Америкт очиж суралцсан, яагаад онгоцны нисгэгч мэргэжлийг сонгож хувийн онгоцны нисгэгчээр ажиллах болсон зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа.
Зочин У.Эрдэнэ:
https://www.instagram.com/aiden_boiii/
Хамтран хөтлөгч Б.Тайван:
Instagram: https://www.instagram.com/taivanbayas/
8/7/2023 • 45 minutes, 5 seconds Б.Тэмүүлэн: MCS яагаад банкны салбар руу оров? #140
Энэхүү дугаарын зочноор Simple аппликейшн буюу Ашид Капитал ББСБ ХХК-ны үүсгэн байгуулагч, M банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн оролцлоо.
Тэрээр өөрийн карьер хөгжлийн туршлага, хэрхэн баг хамт олныг удирдаж төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, м банкийг зах зээлд нэвтрүүлсэн шалтгаан зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа.
6/30/2023 • 1 hour, 15 minutes, 47 seconds Д.Нямсамбуу: Шашин шүтсэн ёс суртахуун хаана байна? #139
Подкастын 139-р дугаарт Энэтхэг улсын Брайбүн хийдэд 10 гаруй жил шавилж, дараа нь Шашин судлалаар Английн Сандерландын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Жавз андамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу оролцлоо.
Энэхүү ярилцлагаар бурхны шашны сургаал номлол, монгол дахь буддизмын нөхцөл байдлын талаар хөндөх болно.
6/22/2023 • 59 minutes, 28 seconds Б.Наранцацралт: Дипломгүй "сэхээтэн" байж болох уу? #141
Бидний энэ удаагийн онцлох сэхээтэн бол Pinecone Academy-ийн мастер багш, Pinecone Studio-ийн хөгжүүлэгч Б.Наранцацралт.
Хэдий тэрээр өөртөө гаднын байгууллагуудад зайнаас ажиллаж хэдэн мянган долларын цалинтай ажиллах боломжийг нээж өгсөн ч өнөөдөр аз жаргалтайгаар "буцааж өгөх" үйлийн төлөө явж байна.
Нийгэмдээ хэрэгтэй, хүүхэд залуусын ирээдүйг боломжоор дүүрэн болгож өгөх ажлын төлөө явж байгаа түүнд их сургуулийн диплом хэрэг болоогүй.
6/20/2023 • 57 minutes, 53 seconds М.Батмөнх: Биотехнологийн хөгжил биднийг аврах уу? #138
Энэхүү дугаарын онцлох зочноор Биотехнологийн чиглэлээр 10 гаруй жил судалгаа хийж яваа М.Батмөнхийг урьж оролцууллаа.
Бидний яриа ашигтай бактерийн ач тус, тэдгээрийн биед үзүүлэх нөлөө, өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх навчит ногооны тариалалт, органик хүнсний талаарх ойлголтыг маш энгийн үгээр сонсогч та бүхэндээ хүргэхийг зорисон.
6/17/2023 • 1 hour, 5 minutes, 58 seconds О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сан ба хөгжлийн гацаа #137
Unlock” п одкастын үүсгэн байгуулагч, Ховдоос Харвард хүрсэн түүхээрээ та бидний танил болсон О.Батнайрамдалыг урьж оролцууллаа.
Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй боловсролын зээлийн сангийн асуудал болон хөгжлийн гацаа болсон асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвийг хөндлөө. Мэдээж улс төрийн албан тушаал хашиж буй түүнээс улс төртэй холбоотой “халуу дүүгсэн” асуултуудад хариулт сонслоо.
5/23/2023 • 1 hour, 5 minutes, 37 seconds Сэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136
Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай.
Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо.
“Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1
———
Зочин Э.Энхцацралт (Tsatsa)
Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e
Gegeemor Setgelzui
Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui
Website: http://gegeemor.com/
Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd):
Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari
Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum)
Instagram: https://instagram.com/globalshapersub
Website: https://globalshapers.mn
Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх:
iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast
Бидэнтэй холбогдох хаяг:
Instagram: https://www.instagram.com/seheeten.po...
Website: https://www.seheeten.mn/
———
Сэхээтэн подкастын тухайд:
Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна.
Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ.
"Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
5/4/2023 • 2 hours, 7 minutes, 58 seconds Tuvshintyy: 2023 онд контент бүтээгч яаж амьдраад байна аа? #135
Өнөөдрийн А.Түвшинтөрийг бүтээлцсэн хүнд хэцүү, адармаатай сорилт бүртэй нүүр тулгарч ирсэн түүний амьдралын замаар хамтдаа аялцгаая.
Подкастынхаа 135-р дугаарт чөлөөт уран бүтээлч, контент бүтээгч, "Гөлгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөр оролцлоо.
Контент бүтээгч байснаар бий болсон давуу тал, маркетингийн боломжийн талаараа бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд өөртөө ажлын хуваарийг бий болгож, бусдаас "хамааралгүй" ажилласан түүний амьдралын хэв маягийн онцлог юу байв?
---
Сэхээтэн подкастын тухайд:
Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч танд хүргэж байна.
Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ.
"Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Сэхээтэн Подкастын бүх дугаарыг:
iOS/Android/Web дээр сонсох: www.seheeten.mn
Бидэнтэй холбогдох хаяг:
Instagram: https://www.instagram.com/seheeten.media
Website: https://www.seheeten.mn/
Зочин А.Түвшинтөр
Instragram: https://www.instagram.com/tuvshintyy/
Хамтран хөтлөгч Б.Тайван:
Instagram: https://www.instagram.com/taivanaab/
4/7/2023 • 1 hour, 40 minutes, 29 seconds Энхийг сахиулагчдаас суралцах зүйлс— Э.Эрдэнэ #134
НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Мото буудлагын 2-р батальоны офицер, Оксфордын их сургуулийн төгсөгч Э.Эрдэнэ энэхүү дугаарт маань оролцож энхийг сахиулах ажиллагааны тухай туршлагаа хуваалцаж ярилцлаа.
Энэхүү дугаарыг Монгол улсаас гадаадад энхийг сахиулж буй эрэлхэг цэргүүддээ захиа, сэтгэлийн дэм илгээх зорилготой "Илгээе" төслийн хүрээнд бэлтгэн хүргэв: https://www.facebook.com/ilgeey
Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа
- Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
4/6/2023 • 1 hour, 25 minutes, 5 seconds Койн, токеноос цааш... #133
Бид зөвхөн койн, токеноор блокчейныг төсөөлж болохгүй. Цаашид блокчейн технологи ямар чиглэлд хөгжих вэ? Энэ технологийн одоо олгож байгаа боломжуудыг бид хэрхэн ашиглах боломжтой вэ? Банк санхүүгийн салбарт ямар хувьсгал ирж байгаа вэ? гэх мэт асуултуудад зочид маань хариулах болно.
Зочид:
- Монголын анхны хосолсон блокчейны үйлчилгээ үзүүлэгч COREX компанийн Гүйцэтгэх захирал, Компьютерын ухааны доктор М.Золжаргал
- ICT Group-ийн Технологи хариуцсан хариуцсан захирал А.Баттамир
- Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг
4/6/2023 • 1 hour, 16 minutes, 18 seconds Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132
Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа.
Зочны тухай:
- Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/
- Instagram: https://www.instagram.com/fromzaya/
Хамтарч бүтээлцсэн:
- ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт
- АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи
Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой:
- Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
5/29/2022 • 52 minutes, 18 seconds Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131
Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.
2/27/2022 • 45 minutes, 19 seconds 2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130
2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.
1/8/2022 • 36 minutes, 25 seconds Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129
Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.
1/3/2022 • 1 hour, 14 minutes, 30 seconds АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128
Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав).
Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ.
Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой.
Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M
Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari
11/30/2021 • 26 minutes, 50 seconds Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127
"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга
Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо.
Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ.
---
🎊 Үүсгэн байгуулагдсаны 4 жил тохиож байгааг тэмдэглэн Сэхээтэн Подкастын хөтлөгч Цогтбилгүүндарь, Тайван нар Fat Cat Jazz Club-ын зохион байгуулдаг "Bartender Battle"-д оролцох гэж байна. Хэн нь илүү амттай сайхан коктейль сэгсрэхийг мэдрүүлэх гал асам тулаантай нэг үдшийг Сэхээтэн гэр бүлээрээ өнгөрүүлцгээе!
📌Хэзээ: 11-р сарын 24, Лхагва
Бид хаалгаа 18:00 цагт нээж 00:00-д хаана
Сүүлийн захиалга 23:00
ТАКС: Байхгүй
Багтаамж: 40 хүн
|Хүний тоо хязгаартай тул та ширээгээ урьдчилан захиалаарай|
Холбоос: bit.do/FatCatRSVP
Утас: 98116886
Захиалга авах: 11:00-19:00
---
#Түүхээ_хуваалцъя сошиал уралдаан
😌Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. Unread-ын багийнхны зүгээс Global Shapers Community Ulaanbaatar Hub , Ard Financial Group -ийн хамт олонтой хамтран энэ жилийн "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг тохиолдуулан #Түүхээ_хуваалцъя сошиал постын уралдааныг уншигчдынхаа дунд зарлаж байна.
🧐 Уралдаанд хэрхэн оролцох вэ?:
👉Өөрийнхөө нэр төрийг ойлгон, өөрийгөө танин мэдэхэд тань нөлөөлсөн тэр л үйл явдал, түүхээ фэйсбүүк, инстаграм платформуудын аль нэгэнд нь постолж бидэнтэй хуваалцаарай. Энэ дугаараа сонсоод screenshot зураг аваад @tsogtbilguundari @ingaana нарыг Инстаграм стори дээр "tag" хийж мөн болно.
👉Мөн постдоо заавал #GlobalShapersUBHub #DignityDay #НэрТөр #Түүхээ_хуваалцъя хаштагуудыг ашиглан, Public тохиргоотой постлоорой. Ингэснээр бид таны постыг харж чадна.
⏰Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл
🙌Шалгаруулах зарчим: “Global Shapers Ulaanbaatar Hub”, “Unread” багийнхан уралдаанд оролцсон түүх нэг бүртэй танилцаж, ялагчийг шалгаруулна.
Ингэхдээ like, share-ийн тоо, постын урт богиныг харгалзахгүй бөгөөд бид зөвхөн агуулгыг чухалчлах болно.
👆Сошиал постын уралдаан тул та өөрийн түүхээ ямар ч хэлбэрээр (текст, зураг, бичлэг гэх мэт) хуваалцах боломжтой. Гагцхүү Public тохиргоо, хаштагуудаа мартаж болохгүй.
🏆Шагнал: 10000 АрдКойн + Гарын бэлэг
"Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
https://unread.today/c/insight-global-dignity-day2021
11/21/2021 • 54 minutes, 17 seconds Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126
Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.
11/14/2021 • 44 minutes, 12 seconds Р.Эрдэнэтулга: Урт хугацааны карьер төлөвлөлт | #125
Harvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.
7/28/2021 • 50 minutes, 50 seconds Амьсгал агаар болохуйд - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Пол Каланити| #124
Амьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.
6/27/2021 • 45 minutes, 22 seconds В.Баярсайхан: Шууд Шаа | #123
TomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан
Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.
6/21/2021 • 1 hour, 55 minutes, 2 seconds Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан
Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
6/2/2021 • 1 hour, 34 minutes, 34 seconds "Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121
Бенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг.
Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
5/9/2021 • 16 minutes, 10 seconds Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)
Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой.
Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм.
Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой.
- - -
ПОДКАСТЫН ТУХАЙ:
382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна.
Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно.
Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй.
5/8/2021 • 17 minutes, 48 seconds "Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120
"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
4/25/2021 • 9 minutes, 59 seconds А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119
Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо.
Подкастын хураангуй:
- Орлогоороо орлого худалдаж ав
- Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ?
- Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу?
- Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу?
- Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ?
- Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ?
- Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу?
- Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй
- Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу?
- Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар
- Эрсдлээ хэрхэн хаах вэ?
- Криптовалют гэж юу вэ? Ardcoin?
- Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ?
- Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ?
- Санхүүгийн эрх чөлөөнд хэзээ хүрдэг вэ?
- Хувийн санхүүгийн тайлангаа яаж гаргах вэ?
- Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ?
- Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэггүй зүйлс?
- Үл хөдлөх хөрөнгийг өөртөө яаж дарамт багатай авах вэ?
- Өөртөө ажиллах болон өөр нэгэн удирдлагын дор ажиллах хоёрын ялгаа юу вэ?
- Өөрийн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ?
- Түүний мөрөөдлийн амьдрал юу вэ?
4/20/2021 • 2 hours, 12 minutes, 57 seconds Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ.
Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон.
Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ?
Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна.
—
Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.
1/20/2021 • 37 minutes, 22 seconds 2020 оноо ингэж дүгнээгүй бол шинэ оноо бүү төлөвлө | #118
Шинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор эргэж хараад тэдгээр хүмүүс, үйл явдлууд, амлалтуудаа тунгаан дүгнэж та ирэх жилдээ ямар ямар хүмүүстэй нөхөрлөж ойртож цагийг хамт өнгөрөөх үү мөн эсрэгээрээ ямар хүмүүсээс зай барих уу гэх мэтээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг л энэ хэв маягаар Тайванаа, Билгүүнээ бид хоёр энэ подкастаараа дамжуулж өнгөрсөн жилийн дүгнэлтээ тантай хуваалцаж ирэх жил хийх болон хийхгүй зүйлсээ хуваалцлаа.
1/8/2021 • 1 hour, 42 minutes, 58 seconds Нямын Найм: Эго хаана оршдог вэ? | #117
Гурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна.
Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд:
- Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гээд л бид өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийнхөө тухай мартчихсан байдаг. Тийм учраас яагаад бидэнд сануулга хэрэгтэй байдаг вэ?
- Эго хаана оршдог вэ? Эго гэж юу вэ?
- Гадаа гарах яагаад хэрэгтэй вэ? Хязгаарлагдмал орчноос айх айдсын тухай
- Бясалгал гэж юу вэ? Яагаад бид бясалгах ёстой вэ?
- Амьдралд тань томоор нөлөөлж байдаг жижиг зүйлсэд яаж анхаарал тавих вэ?
- Өөрийгөө тэмдэглэх тухай.
- Хэт сандрал, түгшүүр гэж юу вэ? Яаж тайтгарах вэ?
12/6/2020 • 54 minutes, 53 seconds Намайг өвтгөж чадахгүй - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Дэвид Гоггинс| #116
Өвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу?
Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо.
11/11/2020 • 56 minutes, 6 seconds Англи хэлний унших ур чадвараа сайжруулах - А.Энхзул | #115
Бидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.
10/21/2020 • 50 minutes, 30 seconds Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114
Бидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж клиант буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт таарсан боломж бололцоогоор хангадаг клиантелизмын үзэгдлийг Монголд ямар хэлбэрээр оршин тогтнодог талаар зэрэг сэдвүүдэд Болдсайхан нь төвлөрч судалгаагаа өрнүүлдэг билээ.
Мөн Болдсайхан нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азын сангийн дэмжлэгтэйгээр Зориг Сангийн хэрэгжүүлж байгаа залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Өглөө” төслийн багийн гишүүн юм.
Энэ дугаарынхаа эхний хэсэгт бид хоёр Монгол Улсад ямар ямар төлөөллийн асуудлууд улс төр, нийгэмд маань буй талаар болон Өглөө төслийн талаар ярилцсан бол хоёр дугаар хэсэгтээ хэрхэн залуу мэргэжилтний хувьд бид бусадтай холбогдож, танилын хүрээгээ тэлж, боломжуудыг олж бүтээх талаар ярилцсан билээ. Яагаад би энэ сэдвийг сонирхон хөндсөн бэ гэхээр Болдсайхан нь Washington Post, Al Jazeera-аас эхлээд олон улсын олон мэдээллийн хэрэгсэл, платформуудаар өөрийн ажлаа нийтлэн хэвлүүлж байсан туурвигч эрдэмтэн билээ.
Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.
10/10/2020 • 1 hour, 15 minutes, 40 seconds Икигай – Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс | #112
Хүн бүрийн икигай өөр өөр боловч бүгдээрээ утга учрыг эрэлхийлэгчид.
Өнөө цагт бид бага багаар л жинхэнэ мөн чанараасаа дайжин хөндийрч, утга учраар дутмаг амьдрал уруу чиглэсээр.
Икигайтайгаа холбогдох төгс арга зам гэж үгүй. Гэвч бидний Окинавачуудааас сурсан зүйл бол икигайгаа олоход тэгтлээ санаа зовох хэрэггүй юм билээ.
Амьдрал бол шийдэх ёстой асуудал биш. Харин чамайг хайрладаг хүмүүсээр хүрээлүүлж, өөрийн дуртай зүйлээ хийж завгүй байхын нэр юм гэдгийг санаарай.
Зүгээр л амьдарцгаая.
9/27/2020 • 1 hour, 23 minutes, 5 seconds Боломж бол таны зогсож буй цэг - Х.Цэндсүрэн | #111
Япон улсын Токишима их сургуулийн Гажиг заслын тэнхимд докторантын 4-р курсийн судлаач эмч мөн тус тэнхимийн туслах багш Хүрэл-Очирын Цэндсүрэн нь манай подкастын энэ улирлын тэргүүн зочин юм.
Цэндсүрэн нь дан ганц судлаач гэхээс илүүтэйгээр түүнийг би жинхэнэ нөлөөлөгч гэж тодорхойлно. Учир нь тэрээр өөрийн мэргэжлийн салбарыг мэдлэг, мэдээллийг хялбаршуулж бидэнд буюу Монголын медиа хүлээн авагч нарт зориулж эрүүл амьдралын хэв маягийн энгийн хирнээ нэн эрхэм контентийг өөрийн олон нийтийн сүлжээний аккаунтуудаараа буюу Инстаграм хуудас, Youtube суваг болон Dental Update подкастаараа дамжуулан хүргэдэг судалгаа-шинжилгээ дээр тулгуурлан бусдад мэдлэгээ түгээдэг жинхэнэ нөлөөллийн, хөгжлийн ажил хийж буй нэгэн билээ.
Энэхүү подкастын бичлэгийг бид хоёр хамтдаа энэ оны 5-р сарын сүүлээр бичсэн боловч хөтлөгч миний хувьд нийгмийн цаг үеийн байдал, зуны амралтын саруудын удаашрал, болон хувийн шийдвэрээс шалтгаалж нийтлэхийг түр азнаж байгаад одоо бэлтгэн хүргэж байгааг минь хүлээн авна уу?
Энэхүү подкастыг янзалж, та бүхэнд түгээхэд бэлэн болгож байхад минь төрсөн бодол гэвээс энэхүү дугаар нь цаг хугацааны шалгуурыг давах дугаар юм шиг санагдсан. Юу гэсэн үг бэ гэхээр, хэдий 3 сарын өмнө бичигдсэн ч гэсэндээ энэхүү подкаст дээр яригдсан одоо байгаа цэг дээрээс боломжуудаа хэрхэн тодорхойлох, боломжийг ашигласан Цэндсүрэнгийн хувийн туршлага ололт амжилт, мөн алдагдсан болон олдсон боломжуудыг үнэлж дүгнэх гэсэн энэ подкастын үндсэн сэдэв нь надад амьдралын минь энэ үед ч үнэлж барамгүй сануулга, мэдлэг гэж бодогдсон.
Тийм ч учраас эрхэм сонсогч та, хаана байгаагаас үл хамаарч, амьдралд тань яг одоо ямар азтай учралтай, эвсэл бэрхшээл даваатай цаг тохиож байсан ч, энэ подкаст нь танд бэрхшээл бүрийг эрхшээж, хувь заяагаа хайрлах эрчийг таны сонороор дамжуулж зүрхэнд тань ээнэ гэдэгт итгэлтэй байна.
Ингээд хамтдаа энэ дугаар уруугаа үсэрцгээе.
9/24/2020 • 1 hour, 26 minutes, 1 second Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110
Сайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна.
Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 тунхаг буюу манифесто гэж нэрлэсэн юм.
Энэ подкаст дээр миний олон удаа давтаж хэлдэг санаануудын нэг нь бидний туулах зовлон бэрхшээл адил байдаг гэсэн санаа. Энэ нь бид амьдралын яг нэг замаар яг адилхан зүйлсийг туулдаг гэсэн үг биш. Харин бидний өөр өөр замаар туулсан ондоо ондоо бэрхшээл саадууд мөн гаргасан алдаа оноонууд маань биднийг эцсийн эцэст адил төсөөтэй ухаарал сургамж, мэдрэмж бодролууд уруу хөтөлдөг.
Тийм болохоор би өөрийн өөртөө зориулж бичсэн тунхагуудаа тантай хуваалцаж байгаа юм. Үүнээс та сэхээлэг арга ухаанаа гаргаж авахыг нь авч гээхийг нь гээнэ гэдэгт хөтлөгч би итгэлтэй байна
***
Өнгөрсөн хугацаанд Сэхээтэн подкаст маань санаатай биш санаандгүй байдлаар завсарласан гэж хэлж болно. Гэхдээ өмнө нь бид зогсолт хийх болгоно доо яаран сандран эргэн ирдэг байсан бол (ядаж миний хувьд), энэ удаад энэ завсарлаг маань надад үнэхээр хийж буй, ярьж буй, хөтөлж буй зүйлсээ дахин нэг харах боломж олгосон юм.
Тиймээс ирэх хэдэн сарын хугацаанд Сэхээтэн төсөлт маш их хэмжээний өөрчлөлтүүд аажим аажмаар орох болно гэдгийг дуулгах Тайванаа бид хоёрын өмнөөс догдлолтой бас айдастай байна.
9/3/2020 • 28 minutes, 47 seconds Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109
Tuesdays with Morrie номоороо дэлхийд bestseller болсон зохиолч Mitch Albom-ийн шинэхэн бүтээл болох Finding Chika номын хэлэлцүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.
Энэ бүтээлээс та гэр бүлийн тухай, хайрын тухай, хагацлийн тухай хичээлүүдийг та бяцхан Чика охины түүхээр дамжуулан суралцах болно.
5/19/2020 • 44 minutes, 55 seconds Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108
Ариунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо.
Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний хамгийн том бодит бэрхшээл нь статистикаар үзэхэд өвчилсөн 10 хүн тутмын 7 нь нас бардаг өвчнийг даван туулах байсан. Гэсэн хэдий ч тэрээр хэлэхдээ, түүний тэмцэж байсан дайсан нь өвчин биш өөрөө байсан аж. 22 настай залуу сэхээтэн маань 2 жил нийгмээс өөрийгөө тусгаарлаж, амьдралынхаа 3 жилийг гээсэн ч, тэрхүү тэнцлийн үе нь өөрийгөө хамгийн ихэээр нээсэн цаг хугацаа нь байсан аж.
Энэ удаагийн дугаар нь сонсогч танд өөрийн биеэр туулаагүй ч ойлгож мэдрэх ёстой ухаарлыг өгсөн, амьдралын үнэ цэнийг мэдрэх товч дөв замыг олгосон дугаар байх болно. Энэхүү дугаарыг бид Unitel-ийн Дараа Төлбөрт Энтентэйнмэнт үйлчилгээтэй хамтран хүргэж байгаагаа дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа Түвшинтөрийн амьдралын үеүүдээр аяласан дугаар уруугаа үсэрцгээе!
5/16/2020 • 1 hour, 1 minute, 18 seconds Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107
Энэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний хувьд өөрийн туршлагаа хуваалцсан.
5/6/2020 • 1 hour, 1 minute, 39 seconds Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106
Мандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй:
- Мэдээллийн чанах процесс
- Объектив ба субъектив хандлага
- University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан
- Метал рок хөгжмийн тухай
- Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой
- Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айдас
- Эдийн засгийн ойлголт
- Хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл
- Эдийн засгийн өсөлт гэж юу вэ
- Эдийн засгийн хямрал гэж юу вэ?
- Эдийн засгийн бодлого гэж юу вэ?
- Ном унших тухай
- Эрсдэлийн тухай
4/14/2020 • 1 hour, 36 minutes, 50 seconds Б.Батжин (Tomujin): Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй | #105
Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг дахин урьж ярилцлаа.
Подкастын хураангуй, сэдвийн дараалал:
- Өөртөө бий болгож чадсан амжилттай байхад нөлөөлдөг дадал зуршил
- Бүтэлгүйтлийг даван туулах талаар
- Өвдөлт бол хөшүүрэг
- Бүх асуудал хувь хүндээ байдаг
- Тодорхой зүйл дутагдаж байвал түүнээс хүсэл үүсдэг
- Тав тухтай бүсэд хүн хэзээ ч өөрөө өөртэйгөө танилцахгүй
- Өөрийнхөө авдрыг уудал. Бусад хүмүүсийг биш өөрийгөө сонс.
- Өөртөө байгаа асуудлыг өвөрмөц асуудал гэж боддог хүмүүст дургүй
- Хэн ялах биш хэн удаан амьдрах вэ гэсэн тоглоом
- Тэвчээрийн тухай
- Айдас байхгүй бол чамд зориг байхгүй гэсэн үг
- Юу сурч байгаадаа биш яаж сурч байгаагаас хүн өөртөө юм олж авдаг
- Багш гэдэг мэргэжлийг од болгоё
Youtube-ээр үзэх бол https://www.youtube.com/watch?v=4LcXpxHXa_g&t=2985s
3/28/2020 • 2 hours, 15 minutes, 12 seconds Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104
Өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицнох нь хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг.
Монголд боловсролын тогтолцооны судалгаа хийж байгаа Миннесотагийн Их Сургуулийн Профессор, миний зөвлөх багш маань Монгол Улсад хэдэн хоног өнгөрүүлээд эргэж ирчихээд надад хэлэхдээ Монголчууд өөрсдийн дасан зохицнох чадвараа үнэхээр сайн ухамсарладаг ард түмэн байна гэж хэлсэн. Үүнийг сонссон би, хуваалцсан багш бид хоёр Монгол Улсын төдийгүй ондоо улс орнуудын асуудлуудын гарц шийдэл нь өөрсдийгөө мэддэг ард түмэн юм гэж ярьж билээ.
Миний бодлоор Монголчуудын соёл иргэншлээс сурч болох хамгийн чухал зүйл бол дасан зохицнох юм шүү. Залуус бидэнд байх ёстой, хурцлах ёстой уугуул чадвар гэж итгэж байна.
Тиймээс энэ цаг үед бид хамгийн хурдайцтайгаараа дасан зохицнож хэрэгтэй хүмүүстээ хэрэг болж, мэдээлэл өгч, өөрсдийнхөө амьдралд ч хэрэгтэй зүйлсийг хийгээрэй.
IELTS шалгалтын сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ? | #103
Сонсох гэдэг бол зөвхөн мэдээллийг боловсруулахаас гадна тухайн хэлээр өөрийгөө илэрхийлэхэд хамгийн том түлхэц болох ур чадвар юм. Хүн бүтэн амьдралынхаа турш тухайн хэлээр харилцахдаа дийлэнх хэсэг буюу 45 хувийг сонсоход зарцуулдаг байна. Хэрвээ гадаад хэлний сонсох ур чадвараа сайжруулъя гэвэл тухайн хүний яриаг сонсохдоо өөрийн гэр бүлийн гишүүн гэж бодож сонсох хэрэгтэй.
3/15/2020 • 42 minutes, 24 seconds Сэхээтэн бол хүрэх цэг биш явах зам юм | #102
Сайн байна уу? Танд баяр хүргэе бас баярлалаа. Учир нь Сэхээтэн Подкаст маань ийнхүү хуучин үеийн төгсгөл, шинэ үеийн эхлэлийн дугаараар хүрч байна. Өөрөөр хэлбэл энэ бол огтлолцолын тухай дугаар юм. Тайванаа Билгүүнээ хоёр огтлолцож Сэхээтэн Подкаст бий болсон тухай, сонсогч та болон хөтлөгч бид нар огтлолцож Сэхээтэн Гэр Бүлийг бий болгосон тухай, бидний амьдралын сайнтай саартай бүх үйл явдлууд хоорондоо огтлолцож өнөөдрийн биднийг бүтээсэн тухай дугаар.
3/10/2020 • 1 hour, 1 minute, 16 seconds А.Энхзул: IELTS шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? | Тайвантай хамт ТМ #11
Сэхээтэн подкаст - Дугаар 101
Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр Энхзул уригдаж өөрийн англи хэлний дунд шатны ахисан төвшнөөс 28 хоногийн хугацаанд бие даан бэлдэж IELTS шалгалтад 7.5 оноо авсан туршлага, арга барилаа хуваалцлаа. Ердөө нэг сарын хугацаанд өөрийн оноогоо 6-аас 7.5 болгож ахиулж чадсан түүний хичээл зүтгэлийн ард сэтгэлзүйн бэлтгэл ямар чухал болохыг онцлон тайлбарласан юм.
1/29/2020 • 35 minutes, 15 seconds Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин | Номын Хэлэлцүүлэг #36
Сэхээтэн Подкастын 100 дахь дугаараараа бид АНУ-ын зохиолч агсан Ог Мандиногийн "Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин" нэртэй урам зоригийн, уран зохиолын бүтээлийг хүргэж байна.
Энэхүү Номын Хэлэлцүүлгийн дугаарыг Тайванаа биш Билгүүнээ хөтөлж буй шалтгаан нь 2020 онд Сэхээтэн Подкастад орж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бид илүү уян хатан байхаар шийдсэнд билээ. Сэхээтэн Подкаст маань үнэ цэн дээр төвлөрсөн платформ байсаар ирсэн тиймээс бид хоёр хэн хэн нь чөлөөтэйгөөр Сэхээтэн Подкаст сувгаа ашиглаж хүссэн контент булангийнхаа хүрээнд та бүхэнтэйгээ холбогдохоор шийдсэн юм.
Энэхүү ном нь зоригжуулалт болон сэтгэлгээний тухай ном гэж ойлгож болно. Тиймээс ч энэхүү дугаар маань яг энэ хоёр хэсэгт хуваагдаж энэхүү номыг хэлэлцсэн. Ингээд Билгүүнээгийн зориг зүрх гаргаж Тайвангийн контентыг анх удаа хөтөлж хийсэн дугаарыг хүлээн авна уу?
1/27/2020 • 59 minutes, 34 seconds О.Отгонбаяр: Бусдад өгөх нь амжилтыг араасаа дагуулдаг | Тайвантай хамт ТМ #10
Сэхээтэн подкаст - Дугаар 99
Анх АНУ-ыг нэг халаасандаа 300 доллартой, нөгөө халаасандаа цаас, бал, харандаатай зорьсон түүний хувьд хөдөө орон нутагт арван жилийн сургуулиа төгсөж дэлхийн нөгөө бөөрөнд орших дэлхийд шилдэг сургуулиар зүй ёсоор нэрлэгдэх UTAH-ын их сургуулийг геологич мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд одоогоор Оюу толгой ХХК-д ил уурхайн геологич мэргэжлээр ажиллаж байна.
Анхан шатнаас англи хэлээ бэлдэж IELTS шалгалтыг 4 удаа өгч үзсэний үр дүнд тэтгэлгийн болзол хангах оноогоо өвөртөлж чадсан нь түүнийг ямар уйгагүй, хичээл зүтгэлтэй нэгэн гэдгийг батлан хэлнэ.
АНУ-д суралцах хугацаандаа UTAH-ын их сургуулийн оюутны зөвлөлд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан төдийгүй Мексикийн Монтеррей хотод Мексик залуучуудад сайн дураараа англи хэл зааж байсан туршлагатай нэгэн.
Оюутан байх хугацаандаа Эквадор, Чили, Перу, Панам мөн Шинэ Зеландад судалгааны ажил хийх, мэргэжлийнхээ хүрээнд танилцах аялал хийж Монгол оюутнуудтай хамтарч 3000 гаруй мэргэжлийн номыг 3 жилийн хугацаанд цуглуулж Монголын их дээд сургуулиуд, хөдөө орон нутгийн сургуулиуд уруу хандивлаж байсан удаатай.
Одоогоор мянга мянган бяцхан үрсэд амьдрал бэлэглэх "Эрүүл нярай" аяны идэвхтэй гишүүнээр ажиллаж буй даруухан залууг урьж урам зориг өгөх түүний түүхээр хамтдаа аяллаа.
1/19/2020 • 1 hour, 42 minutes, 29 seconds Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79
Сэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд Тэгшээ бол зөвхөн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч биш харин зурагчин, аялагч, Youtube-чин, сошиал медиа нөлөөлөгч, өндөр бүтээмжийн эзэн юм. Маш олон сонирхлуудаа тэгш хөгжүүлж, мэдлэг чадваруудаа холбож зөвхөн өөрийнхөө амьдралын баяжуулаад зогсохгүй урлаг уран бүтээл, контентоороо маш их үнэ цэн бүтээж буй залуу бол Тэгшбаяр билээ. Бид хоёр энэ дугаартаа боломжийг хүлээх бус харин олж, хайж, бүтээх сэтгэлгээ, танилын хүрээ буюу сүлжээ, холбоог эрхэмлэх нь яагаад чухал болох тухай, хамт олон дундах ондоо болон төсөөтэй зан ааш, чадвар зэргийг хэрхэн зөв таньж, ганцаараа зүтгэх биш хамтаараа лаг байж хөгжих тухай, сошиал медиа хөгжүүлэлт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав. #Үсэрцгээе
1/13/2020 • 1 hour, 17 minutes, 11 seconds Жилийн дүгнэлт + Шинэ оны зорилгууд | Архирч буй 2020!
Хамтдаа 2019 оноо дүгнэж мөн 2020 оноо төсөөлж бид хоёр энэхүү нэг арван солигдож буй мөчид зориулсан тусгай дугаарыг бүтээлээ. Шинэ ондоо та өөрийгөө илүү ихээр сорьж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сонсож, үл сатаарагч нэгэн байгаарай!
12/31/2019 • 1 hour, 19 minutes, 47 seconds Тоглоом мэт хандаж, сониуч байх- Б. Хүрэлбаатар | Тайвантай хамт ТМ #9
Энэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон Оюу толгой компанийн Удирдлагын Системийн инженер Бат-Оршихын Хүрэлбаатар хүндэт зочноор оролцлоо.
Түүний хувьд Эрдэнэт хотод төрж, өссөн ба бага наснаасаа Орос цэцэрлэг, сургуульд суралцаж цаашлаад Томскийн Удирдлагын Систем болон Радио-электроникийн Их Сургуульд Инновацийн Удирдлага мэргэжлээр төгссөн.
12/14/2019 • 1 hour, 6 minutes, 6 seconds Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78
2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм.
Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной, Небраска, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж өнгөрөөж улмаар АНУ-д хожим хойно түүний араас ирсэн Монгол хүүхэд, залууст замыг нь засаж, жимийг нь тодруулж өгсөн нэгэн бол тэр билээ.
АНУ-д үлдэж ажиллах саналыг нэгэн топ компанийн захирлаас хүлээн авсан ч, Монгол Улсдаа эргэж очих шийдвэрийг оронд нь гаргасан түүний энэ шийдвэр нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр яагаад мөн байсан бэ?
Анх Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр суралцаж байсан тэрээр яагаад мэргэжлээ сольж бизнесийн чиглэлээр суралцаж, төгссөн бэ?
Түүний яг одоо хүрэх гэж хичээж буй амьдралын зорилго нь Монголчуудыг, Монгол Улсыг дэлхийн тавцанд BBC телевизийн дурангаар тольдуулах боломжийг бидэнд авчирна. Тэгвэл бид түүний ямар зорилгыг, яаж, хэрхэн дэмжиж чадваас бид энэ боломжийг хүртэж болох вэ?
Ингээд та бүхэн маань энэхүү хувийн санхүү, сахилга бат, хариуцлага, сэтгэлгээ ярьсан нэгэн баялаг дугаарыг маань хүлээн авна уу? ҮСЭРЦГЭЭЕ!
12/1/2019 • 1 hour, 34 minutes, 4 seconds Сэтгэцийн эрүүл мэнд ба Миний 2 цент | Нямын Найм #77
Сайн уу? Подкастын хамтран хөтлөгч Билгүүнээ нь байна. Удаан уулзсангүй шүү. Эргээд уулзахдаа хөнгөн биш хүнд сэдвээр ярилцахаар шийдлээ. Тиймээс юуны түрүүнд уучлалт хүсэж байна.
Магадгүй миний ганцаараа бичиж байсан соло дугааруудаас минь энэ дугаар хамгийн "vulnerable" буюу өөрийн бамбайгаа буулгасан дугаар маань болов уу?
- Энэ дугаартаа би өөрийн сэтгэл зүйчтэйгээ уулзаж байгаа уулзалтуудынхаа хураангуйг, үүнээсээ суралцсан анзаарсан зүйлсээ хуваалцсан юм.
- "Self-care" буюу өөртөө халамж анхаарал тавих нь яагаад чухал вэ гэдгийг мөн чин сэтгэлээсээ буюу өөрийн амьдралынхаа сүүлийн үеийн туршлага, мэдрэмжүүд дээр тулж байж ярилаа.
- Мөн өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж буй, хүнд цаг үед хамгийн их надад тусалсан буюу өөрөөр хэлбэл шалгарсан дадал зуршлуудаа хуваалцлаа.
- Эцэст нь амьдралын ямар ч өөрчлөлт, цаг үе, даваа саад нь таныг эцсийн эцэст илүү том хүн болгодог юм шүү гэдэг мэссэжийг энэ дугаараараа түгээхийг хүслээ.
11/26/2019 • 58 minutes, 46 seconds Боловсрол гэдэг бол урт хугацааны тоглоом - Б.Батжин | Тайвантай хамт ТМ #8
Хөлбөмбөгчин болох сонирхолтой байсан түүний хувьд Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийг төгсөж дэлхийд шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллах сонголтоос илүү Монгол улс, эх орондоо буцаж ирээд боловсролын салбарт өөрийн үнэ цэнийг бүтээлцэхийг эрхэм зорилгоо болгосон. “Томүжин” академийн үүсгэн байгуулагч түүний хувьд өөрийн гайхамшигтай баг хамт олонтойгоо цуг Америкийн шилдэг их сургуулиудад суралцах хүсэлтэй мянга мянган хүүхэд залууст хөтөч болон амжилттай ажиллаж байна. Одоогоор төгсөгч нар нь ойролцоогоор 19 сая долларын тэтгэлгийг АНУ-ын шилдэг их сургуулиудаас авч чадсан.
Аливаа бүхнийг түүхий шүүмжлэх биш яаж болон яагаад гэдэг асуултын тусламжтайгаар уг суурийг нь засаж өөрчлөх хязгааргүй боломж хүн бүрд бий.
11/6/2019 • 1 hour, 41 minutes, 21 seconds Өглөөний Гайхамшиг - Хэл Элрод I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #35
Энэхүү өглөөний гайхамшиг гэх амьдралын өөдрөг, зугаатай хэв маяг нь анх номын зохиолчийн залуу насандаа туулсан хоёр хүнд цөхрөлийн үр дүнд үүсэн бий болсон.
Эхнийх нь 20 настайд нь согтуу жолоочтой халз мөргөлдөж 6 минутын турш нөгөө ертөнцөд очоод эргэж ирсэн үе.
Дараагийнх нь 2007 онд өөрийнх нь орлого нэг өдрийн дотор 50% буурч 425,000 ам.долларын өрөнд орж, сэтгэл санааны хямралд автсан үе байлаа.
Таны амьдралд яг энэ мөчид ямар ч бай эсвэл ямар ч хэцүү зовлон бэрхшээлтэй бай үүнийг даван туулах боломжтой гэдгийг зохиолч өөрийн түүхээр батлан харуулж тодорхой аргачлалыг энэхүү бүтээлээр туурвисан болно.
10/19/2019 • 1 hour, 20 minutes, 59 seconds Зогсолтгүй зүтгэх хүчийг өөрөөсөө ол - Х.Эрдэнэчимэг | НН #76
Өөрийн хайртай зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, энэ хайртай зүйлээ утга учиртай зорилгоо биелүүлэхэд хөшүүрэг нь болгож ашиглаж, чин хүсэл, зориг тэмүүлэл, чадал зүтгэлийнхээ хир хэмжээгээр зүтгэж үйл хэрэг, амьдралын хандлагаараа надад болон олон түмэнд үргэлж үлгэрлэдэг эрхэм эгч Халтархүүгийн Эрдэнэчимэг бол бидний энэ удаагийн хүсэн хүлээсэн дугаарын зочин. Чимгээ эгч нь Хойд Америкийн хамгийн том хүүхэд залуусын циркийн сургууль Ювентас Циркийн дасгалжуулагч багш ба 2010 онд өөрийн Мандухай Циркийг АНУ-д байгуулж түүнээс хойш Миннесотагаас Монгол хүртэл 1-с 2 жил тутамд аялж Монгол Улсын хөдөө орон нутгуудаар Америк Монголын хамтарсан циркийн багтайгаа аялан тоглолтуудыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж улмаар гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл орон нутгийн иргэдэд өгч, хүчирхийлэлд өртөгсдөд хоёргүй сэтгэлээр тусалдаг юм.
10/13/2019 • 1 hour, 23 minutes, 46 seconds С.Асланбек: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт | Тайвантай хамт ТМ #7
Энэ удаагийн дугаарын гол санаа нь залуусын нийгмийн идэвх оролцоо, иргэний нийгмийн амин чухал сэдвийг хөндөж ярихыг хичээлээ. Хүндэт зочиноор уригдан оролцсон С.Асланбек нь Эрдэнэс Монгол ХХК-д хуулийн мэргэжилтэн, хуулийн салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуулийн баклаврын зэргээр төгсөж, ХБНГУ-ын Виадрина их сургууль, БНАзУ-ын Хазар их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж байсан.
10/9/2019 • 1 hour, 4 seconds Квант компьютер гэж юу вэ? | Технологийн хувьсал #1
Өдрөөс өдөрт гарч ирж байгаа шинэ асуудал, бодлого, өгөгдлүүдийг бодох, хурдан боловсруулахад бидний өнөөгийн ашиглаж буй технологи хангалттай юу?
9/28/2019 • 25 minutes, 48 seconds Сэхээтэн Гэр Бүлийнхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Нямын Наймын маань хамгийн анхны хичээлийн жилийн дугаар маань хүрэхдээ бэлэн боллоо. Ийм ч учраас би өөрийнхөө хичээлийн жил хэрхэн эхэлсэн тухай болон хичээлүүдээсээ ухаараад буй зүйлүүдээ хуваалцаж байна. Мэдлэг боловсрол туршлага дээрээ үндэслэж буй болсон итгэл үнэмшилүүдээ эргэн нэг харах тухай. Өөртөө сэтгэл ханамжгүй байгаагаасаа бо лж өөрийгөө хүнээс дор хүн гэж үзэх сэтгэлгээнээс салах, үүнээс сэрэмжлэх. Эго гэж юу болох, өөрийн эгогийн талаар мэдлэг ойлголттой байх нь ямар чухал тухай гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
9/22/2019 • 50 minutes, 55 seconds Гадаадын тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? - Ё. Лхамаа | Тайвантай хамт ТМ #6
“Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо.
Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг. Цаг хугацааны хувьд л өөр байдаг.
Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татгалзсан хариу авсан ч гэсэн шантралгүй дахин боломжийг эрэлхийлж АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас шалгарч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.
Жижиг, том нийлсэн 4 тэтгэлэг авсан түүний хувьд энэ бол аз биш хичээл зүтгэл байсан гэж ам бардам хэлэх дуртай.
Зүтгэсний эцэст түүнийгээ барьж авна гэдэг үнэхээр амттай.
9/6/2019 • 53 minutes, 5 seconds Төслийн санал бичих болон төслийн удирдлага гэж юу вэ? - М. Билгүүндэмбэрэл | Тайв антай хамт ТМ #5
PMI Монгол улс дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч, "Эм Би Ди" Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо.
Төслийн санаанаас эхлүүлээд түүнийг цаасан дээр буулгаж тодорхой хугацаанд онцгой үр дүн авчрахын тулд төслийг хэрхэн удирдаж, хэрэгжүүлэх талаар энэ удаагийн зочинтойгоо ярилцсан.
8/24/2019 • 1 hour, 6 minutes, 17 seconds Дэлхийг засах Дэлхийн Нүүдэлчин болохуй - Ц.Анударь | НН #74
Энэ долоо хоногын маань зочин Хятадын Ivy League гэгддэг C9 Лигийн нэг сургууль болох Zhejiang University-д Олон Улсын Худалдаа болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцаж буй оюутан, Global Nomads подкастын санаачлагч, хөтлөгч Цоггэрэлийн Анударь юм. Анударийн суралцдаг их сургууль оршдог Жэжян мужийн төв Ханжоу хот нь Хятадын бүхий л том технологийн компанууд гэр болсон хот ба 21-р зуунд Хятад залуучуудын төдийгүй олон улсын мэргэжилтнүүдийн ирж ажиллаж, амьдрахыг хүсдэг Хятадын Цахиурын Хөндий болсон хот билээ. Энэ удаагийн дугаарт бид хоёр: - Яагаад Хятад улсыг сонгож суралцсан бэ?; Бусад хүмүүсийг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүлээн авах бэ?; Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?; Хэрхэн бусдын амжилтаар, тэр дундаа найз нөхдийнхөө амжилт сайн сайхнаар бахархаж, баярлаж сурах вэ?; Подкаст бүтээгчийн хувьд подкаст сонсох нь болон бүтээх нь ямар давуу талтай вэ?; Дэлхийн хүн гэж хэн бэ? Хэрхэн дэлхийн хүн болох вэ?; Яагаад жүжигчин, найруулагч болох хүсэл мөрөөдлөө орхиж худалдаа, эдийн засгийн мэргэжил сонгосон тухай болон бусад олон сэдвүүдийн хүрээнд ярилцав. Түүнээс гадна энэ дугаараасаа эхлэн бид ГАЛ-АСУУЛТУУДАА асууж эхэллээ!
8/21/2019 • 1 hour, 15 minutes, 32 seconds Амьдралд нөлөөлөх контент хэрхэн бүтээх вэ?| НН #73
Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол? Тэр зөвлөгөөг маань энэ удаагийн дугаараас маань хүлээн авч сонсоорой.
8/11/2019 • 36 minutes, 18 seconds Долоо хоногоо үнэлж дүгнэх шалгарсан арга | НН #72 + БОНУС
Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул бидний ГАЛ АСУУЛТУУД бий болсон билээ. Иймд энэ бол миний болон таны бүтээл!
Дугаарын сүүл хүртэл хүлээж байгаад миний зарлаж буй бонус-бэлгийг хүлээн аваарай.
8/4/2019 • 28 minutes, 54 seconds Машин сургалт/Machine learning гэж юу вэ? Д.Одсэлмаа | Тайвантай хамт ТМ#4
Мэдээлэл технологийн салбарт өөрийн ур чадвараа сорьж, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашигласан төслүүд дээр амжилттай ажиллаж яваа энэхүү талбартаа хэрэгцээтэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болохоор зорьж буй "Оюу толгой" ХХК-ийн өгөгдөл системийн шинжээч Д.Одсэлмаа уригдан оролцсон.
Түүний хувьд 2015 онд ШУТИС-г програм хангамж мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургуулийг тус мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2018 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл "Оюу толгой" ХХКомпанийн Мэдээлэл Технологийн хэлтэст дадлагажигч оюутнаар ажиллах хугацаандаа машин сургалт ашиглан үр бүтээмжийг нэмэгдүүлэх төслийг амжилттай гүйцэтгэж дадлагажигч оюутнаас үндсэн ажилтан болох боломжийг өөртөө бүрдүүлж, туршлагатай мэргэжилтнүүдэд үнэлэгдэж яваа залуу мэргэжилтэн. Тэрээр код бичих, програмчлалын хэл судлахад өөрийн чөлөөт цагаа зарцуулж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг судалж дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн болохоор зорин ажиллаж байна.
7/31/2019 • 51 minutes, 6 seconds Үнэ цэнэ бүтээгч байх 5 алхам | НН #71
Өөрийгөө олж таньж үнэ цэнэ бүтээгч байхын тулд хамгийн чухал 5 зүйлс юу вэ? гэсэн асуултад хариулсан энэхүү дугаараар та бусдад дорд мэт мэдрэмж төрүүлэхгүй байх тухай, бие дааж эрэмбэлж сурах тухай, бусадтай дотно байж дипломат мэт харилцаагаа хадгалах тухай, Бабилоний хамгийн баян хүний сэтгэлгээтэй байх тухай болон өөрчлөлтөд бэлэн байх гэсэн 5 зарчмаас суралцах болно.
7/28/2019 • 35 minutes, 57 seconds Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хамгийн анхны Монгол оюутан А.Анхбаяр | Тайвантай хамт ТМ#3
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын төвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцож байна. Тэрээр албан ёсоор Монголоос Иран улсад суралцаж буй хамгийн анхны оюутан болж дараа дараагийн оюутнууд тус улсад суралцах үүд хаалгыг нь нээж өгч байна.
Түүний ярианаас онцлох зүйлс
1.Хамгийн анх Иран улсад очоод залуусынх нь харилцааны өндөр соёлтой байдал, олон талын мэдлэгийн төвшинг нь хараад гайхаж байлаа.
2.Хамгийн анхны хичээл шууд Перс хэл дээр орж эхэлсэн. Тэр үед багш минь Перс хэлнээс өөр хэлээр ангид ярихгүй байхыг сануулаад перс хэлний хамгийн анхны шинэ үсгийг зааж байсан цаг саяхан.
3.Иран Улсын Тегераны их сургуульд 45 орны оюутнууд сурч байна.
4.Перс хэлийг сурч чадахгүй уйлаад сууж байх үед буцаад эх орон уруугаа явахыг маш ихээр хүсэж байсан. Тэр үед хэрвээ би сургуулиа орхиод явах юм бол буцаж ирж чадахгүй. Зөвхөн Анхбаяр гэдэг хүний нэр биш Монгол улсын нэрийг төлөөлж ирсэн болохоор бууж өгөлгүй сургуульдаа үргэлжлүүлж сурах маш том шалтгаан байлаа.
5.Харвардын Их Сургуулийн танилцуулсан судалгаагаар хүний мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чадаж буй хэл бол Перс хэл.
7/23/2019 • 57 minutes, 42 seconds Хангалуун ирээдүйг өнөөдөр бүтээх нь - Н.Одонхүү | НН #70
Сэтгэл хангалуун, аз жаргалтай, тэнүүн ирээдүйг бүтээх боломж өнгөрсөнд бус гагцхүү өнөөдөрт оршдог. Тэгвэл таны өмнө буй энэ өдрийг ямар сэтгэлгээ, ямар хандлагаар өнгөрөөж өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж буй ирээдүйг бүтээх вэ? Энэ асуултыг хариултыг та Нямын Наймын 70-р дугаарын зочин Нямжавын Одонхүүгээс авах болно. Тэрээр ОХУ-д Нислэгийн Инженер мэргэжлээр төгсөж улмаар хүлгийн жолоог АНУ уруу залж өнөөдөр тус улсын хөдөлгөх хүч болсон тээвэрлэлтийн салбарт ажиллаж буй чадварлаг Монгол мэргэжилтэн юм.
7/21/2019 • 1 hour, 16 minutes, 58 seconds Санхүүгийн эрх чөлөө-А.Идэрбат | Тайвантай хамт танин мэдэхүй #2
А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна.
Түүний ярианаас онцлох зүйлс
1. 6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн.
2. Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугацаатай ганцааранг нь явуулсан сорилт нь маш том боломжийг түүнд авчирсан.
3. Санхүүгийн эрх чөлөө бол цаг хугацааны эрх чөлөөний төлөөх тэмцэл.
4. Хэрвээ чи 5 жил тасралтгүй ажиллаад өөрийн гэсэн хуримтлалгүй байгаа бол өөрийн цагаа ажлын байрандаа барьцаалаад зүгээр л хог цуглуулсан гэсэн үг.
5. Бусдад хэрэгтэй хүн бай.
6. Жинхэнэ болон элэгддэг хөрөнгийн ялгааг ойлго.
7. Мөрөөдлийнхөө төлөө нэг зүйл дээр төвлөрөөд тууштай тодорхой хугацаанд хичээгээд үз.
7/14/2019 • 54 minutes, 20 seconds Мэдрэмжийн чадвар(Soft skills)| Тайвантай хамт танин мэдэхүй #1
Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм.
Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.
7/9/2019 • 45 minutes, 10 seconds Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно.
Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheeten
Энэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм.
Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.
6/27/2019 • 31 minutes, 13 seconds Хөрөнгө оруулалтын 10 дүрэм-А.Идэрбат I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #34
Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой.
☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно.
1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ?
2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ?
3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?
6/16/2019 • 50 minutes, 17 seconds Чи миний оронд байсан бол ингэх л байсан | НН #69
Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв.
Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээлэлдээ мөн хэрэглэж хортой нөхөрлөлөө өндөрлөх. Нөхөрлөл, хүрээлэл хувь хүний хөгжил болон мэргэжлийн өсөлт дэвшилтэд хэрхэн нөлөөлдөг. Хүмүүст илүү их сайн уу гэж хэлэх, бусадтай түрүүлж мэндлэх түүний ач холбогдол. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ онгойлгож ярих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Найз нөхөрлөлөө илүү удаан хадгалж үлдэх аргууд.
5/27/2019 • 1 hour, 16 minutes, 32 seconds Сапиенс-Хүн төрөлхтний товч түүх-Юваль Ной Харари I Тайвантай Хамт Номын Хэ лэлцүүлэг #33
Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт.
Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм.
Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан.
☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 11-р сарын 18-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
5/18/2019 • 1 hour, 34 minutes, 59 seconds Жэк Ма-гийн бүтээсэн Алибаба-Данкан Кларк I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #17
Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ.
Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ.
☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 1-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
5/9/2019 • 46 minutes, 16 seconds Дадал зуршлын ХҮЧ тогтоон барих ЧАДАЛ | НН #68
Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж болох мөн хэрхэн хөтлөх; willpower буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт
4/24/2019 • 1 hour, 14 minutes, 3 seconds Миний сайн мэдэх зүйлс-Опра Уинфри I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #31
Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ.
☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 2-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
4/8/2019 • 56 minutes, 22 seconds Шилдэгүүдийг бусдаас тусгаарладаг чадвар - О.Мөнхжин | НН #67
Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин ахтай энэ дугаарт ярилцсан онцлох сэдвүүд:
1. Дунд сургуулиа төгсөөд Америкт ирж өөрийгөө сорьж, таньж, өөрийгөө дахин нээж олж өнөөдрийнхөө амьдралыг бий болгосон түүх
2. Өөрийн хэрсүү гярхай зангаараа олж авсан ойлголтууд, ухаарлуудаа Монголчуудтайгаа хуваалцаж байсан туршлага
3. Дэлхийн манлайлагчид, удирдагчид, хөрөнгөтнүүдийн шүүн тунгаах чадвар маш хөгжсөн байдаг. Яагаад энэ шүүн тунгаах чадвар чухал вэ?
4. Карьер сонголтоо хэрхэн хийх буюу харамсахгүй амьдрахын тухай
5. Мөнхжин ба Алим буюу үнэ цэнийг бүтээж байж бизнес амжилттай байдаг түүх
4/8/2019 • 1 hour, 37 minutes, 58 seconds Сингапурын хөгжлийн нууц-Ли Куан Ю I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #21
Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Юг хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх.
☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 3-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
3/25/2019 • 1 hour, 14 minutes, 15 seconds Баян аав Ядуу аав-Шарон.Л Лектер, Роберт.Т Киуозаки I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #26
Амьдралд хэр их мөнгө олсон нь чухал биш хэр их мөнгийг тогтоон барьсан нь чухал байдаг юм.
Энэ ном таныг баян болгохгүй, гагцхүү санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх сахилга бат, сэтгэлгээний талаар өгүүлэх болно. Санхүүгийн хувьд тэр дундаа мөнгөө захиран зарцуулах арга ухаанд суралцаагүйгээс олон хүн өөрийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд, цаг хугацаа хоёроо золиослодог. Таныг дээрх эрсдлийг байж болох хамгийн бага алдагдалтай туулаад өнгөрөх арга зам руу чиглүүлэхэд тус номын агуулга оршиж байна.
☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 6-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
3/16/2019 • 52 minutes, 8 seconds Өгөх нь амьдралын хэв маягийн чухал хэсэг - Гаррет Вилсон | Нямын Найм #66
Gerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ.
Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компанид ажиллаж байх хугацаандаа компани дотроо Нийгмийн Хариуцлагын Хороог байгуулан ажиллуулж байсан ба өдгөө Монгол Улсын гагцхүү эдийн засагт бус нийгэмд мөн хөрөнгө оруулалт хийдэг, үлгэр жишээч нэгэн билээ.
Санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, ажлын байрны тоо олшруулахаас илүүтэйгээр оюун санааны хувьсгалд хувь нэмрээ оруулж, өв үлдээхийг эрхэмлэдэг Гаррет Вилсон ах бид хоёр энэ дугаартаа:
- Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байх нь бясалгал болдог тухай
- Эко амьдралын хэв маяг, минималист амьдралын хэв маяг тэдгээрийн хувийн амьдралд өгөх ач холбогдол
- Түүний 20 жилийн туршид хэвшүүлсэн өглөөний дадал, зуршлууд
- Уралдааны гараа мэт өглөөг эхлүүлэх тухай
- Яагаад электроник төхөөрөмж дээр бус цаасан дээр амьдралын зорилгуудаа болон тухайн өдрөө төлөвлөх нь илүү үр ашигтай болох
- Оюутан, сурагчид гагцхүү дүн үзүүлэлт дээрээ анхаарахаас илүүтэйгээр харилцааны соёл, урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй шалтгаан
- Бусдаас авч амьдралаа залгуулж амьдрах бус, бусдад өгч амьдралыг бүтээж амьдрах тухай
- Түүний хүндэлж, биширдэг Монголын баялаг бүтээгчид болон эрхмүүдийн тухай болон
- мөн илүү олон залуус, эрчүүд маань женьтлемен болоосой, мөн энэ шалгуурыг эмэгтэйчүүд маань залуучууддаа илүү их тавиасай гэсэн сэдвийн хүрээнд ярьсан нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр тохиосон амралтын өдрүүдэд бидэнд өгсөн гайхалтай мэссэж болсон юм.
Ингээд хэдүүлээ эдгээр болон бусад гайхалтай сэдвүүдийн хүрээнд Гаррет ахтай энэ дугаар уруу үсэрцгээе!
3/10/2019 • 58 minutes, 29 seconds "Мөнгө"-ний тухай хамгийн чухал ярианууд-Сайбара Риэко I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #24
Бидний өдөр тутмын амьдралд мөнгөө үр, зарцуул гэсэн комманд бүхий зар сурталчилгаа өөрийн хүчирхэг байр сууриа эзэлсэн байдаг. Харин бид нар түүнийг анзаарч харсан болов уу?
Энэ удаагийн дугаараар Кочи их сургуулийн төгсөгч Байгаль орчин, усны инженер мэргэжилтэй Аминзул зочин хөтлөгчөөр уригдан оролцсон. Бид хоёрын хувьд Сайбара Риэко гийн бичсэн “Мөнгө”-ний тухай хамгийн чухал ярианууд гэсэн мөнгөтэй харьцах урлагийг сонирхолтой байдлаар гайхамшигтай жишээгээр баяжуулсан номын тухай хамтдаа ярилцсан.
☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 4-р сарын 22-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
3/6/2019 • 58 minutes, 25 seconds Санаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65
Анд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярсайхан ах сургуулиа төгсчхөөд Dell корпорацад бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсанд нь гайхах зүйлгүй мэт. Турк улсад бакалаврын боловсролоо эзэмшиж байсан, Biznetwork.mn сайтыг бүтээж байсан, Амазон компанид дадлагажиж байсан гээд түүний амьдралын түүх тун баялаг.
Та энэ дугаарыг сонссоноор
- өөрийгөө хурцалж, амьдралынхаа дараагийн том зүйлд бэлэн байх,
- материаллаг хөрөнгө бол баялаг биш харин жинхэнэ баялаг юу болох тухай,
- яагаад гэр бүл, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах ёстой,
- хэрхэн тэнцвэртэй амьдарч, урт хугацаанд их зүйлийг бүтээх тухай,
- гадаад хэл, олон хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг,
- мөн хамгийн чухал нь хэрхэн сэтгэл ханамжтай, няцалт цуцалтгүй амьдрах тухай гэх мэт бусад олон зүйлүүдийн тухай суралцаж, санаж, сэхээрэх болно гэдэгт итгэлтэй байна.
Ингээд LendMN бүтээгдэхүүнээ Монгол Улсад төдийгүй Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлж, 20 жилийн хугацаанд өсдөг бизнесийг 2 жилийн дотор бий болгож болдгийг харуулж буй Анд Глобал компанийн СOO В.Баярсайхан ахтай ярилцсан энэхүү дугаарын маань хүлээн авна уу?
------------
В.Баярсайхан ахыг Инстраграм хаягаар нь дагаж ( @bayarsaikhan), энэ подкаст дугаарыг screenshot хийж авч, та өөрийн Инстаграм Стори дээрээ screenshot-оо, энэ дугаараас ойлгосон зүйлийн хамт бичиж Баярсайхан ахыг болон хөтлөгч намайг (@tsogtbilguundari) дурдаж mention хийснээр та энэ дугаарын тусгай уралдаанд оролцох эрхтэй болно. Энэ дугаар гарснаас долоо хоногын дараа бид нэг сонсогчыг сонгож, тус сонсогчийг Баярсайхан ах хоолонд оруулангаа хүссэн сэдвээр нь зөвлөж, мэнтор хийж, ярилцах болно.
------------
Сэхээтэн Подкаст маань www.Seheeten.com гэсэн шинэ вебсайт болсон гэдгээ дуулгах таатай байна!
3/2/2019 • 1 hour, 10 minutes, 33 seconds Микро хурд Макро тэвчээр | Нямын Найм #64
Баяжих сэтгэлгээг олох тухай түүх; Долоо хоногт нэг ном унших буюу хурдан уншиж сурахыг дэлхийн сүпер тархи яаж сургадаг вэ?; Өг өг өг тэгээд асуу /авах биш!/ гэдэг үзэл бодлийг түгээж буй 21-р зууны бизнесмэн түүний микро хурд макро тэвчээрийн тухай ойлголт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд энэхүү дугаараа бэлтгэв.
2/18/2019 • 1 hour, 12 minutes “Амжилтыг бүтээ” - Зияа Баран | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #13
Бид өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, компьютер зарим хүмүүсийн хувьд унадаг машиныхаа хүчин чадлыг А,Б-гүй мэдэж байдаг. Тэгвэл та өөрийн тархиныхаа хүчин чадал, цар хүрээг ямар түвшинд мэдэх вэ?
Мөн далд ухамсраа програмчлах сонголт бидэнд байдаг. Харин яаж?
Энэ удаагийн дугаараар дээрх асуулттай холбоотой маш олон судалгаа, бодит жишээг Цогтбилгүүндарь бид хоёр хамтдаа ярилцсан байгаа.
☀️Энэхүү контентыг бид анх 2016 оны 12-р сарын 13-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
2/12/2019 • 1 hour, 43 minutes, 18 seconds Зөв амьдрах ноу хау - Б.Мандуул | Нямын Найм #63
Спортын Сэтгэл Зүйч, Дасгалжуулагч, Монгол ТВ-ийн хөтлөгч Баасансүрэнгийн Мандуул нь бидний энэ дугаарын эрхэм зочин юм. Бүгд Найрамдах Куба Улс дахь Олон Улсын Биеийн Тамир Спортын Их Сургуулийг Спортын Сэтгэл Зүйч болон Сагсан Бөмбөгийн Дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн Мандуул нь мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авч 2014 онд Азийн Наадамд анх удаа түүний дасгалжуулсан баг Шилдэг Наймд шалгарч байсан түүхтэй. Улмаар 2015 оноос Мандуул нь ТВ-ийн салбарт хөл тавьж хамгийн сүүлд гэхэд хоёр хөтлөгч хамтдаа хөтөлдөг байсан Дэлхийн хэмжээний шоуг ганцаараа хост хийж хөтлөгчөөр нь ажилласан болохыг бид бүхэн сайн мэдэх билээ.
Мандуул ах бид хоёр энэ дугаартаа
- Куба улсад очиж суралцсан түүний цаг хугацаагаар аялсан мэт түүх
- Спортын гол 4 багана болон тэдгээрийг бид өөрсдийн амьдралдаа хэрхэн нэвтрүүлж болох тухай
- Куба улсад эзэмшсэн мэргэжил болон ааваасаа сурсан эрдмээ ашиглаж Монгол үндэсний шигшээ багийг дасгалжуулсан түүх
- Бид эрүүл, урт удаан, эрч хүчтэй амьдрахын тулд тогтмол хийж болох хамгийн хямд хамгийн боломжтой спорт түүнийг хэрхэн амьдралдаа зуршил болгох
- Сониуч байхын, байнгын асуулт асуудаг байхын хамгийн том хүч болон дасан зохицох тухай гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцсан билээ.
Ингээд хэдүүлээ хамтдаа энэхүү ухаарах ёстой зүйлсийг эрт ойлгуулах, тархи дэлбэлж, магнай тэнийлгэх дугаар луугаа хамтдаа үсэрцгээе!
2/3/2019 • 1 hour, 25 minutes, 30 seconds Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойл - Д.Бат-Октябрь (Oko) | Нямын Найм #62
Дэлхийн 150 гаруй орны энтрепренерууд, гарааны бизнес эрхлэгчдийг амжилтад хүргэхэд тусалдаг TechStars компанийн бүс нутаг хариуцсан захирал, гаднын зах зээлд технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны Монгол компани болох АНД Глобал-ийн зөвлөх. Энтрепренершипийн экосистем хөгжүүлэгч START компани болон эрүүл амьдралын технологийн GAMMA компани нарийн хамтран үүсгэн байгуулагч Даваасүрэнгийн Бат-Октябрь буюу олон улсад Око нэрээрээ алдаршсан өндөр бүтээмжийн эзэн бол бидний энэ удаагийн дугаарын зочин юм.
Тэрээр түүнчлэн хэмжээгээрээ Олимпын наадмын дараа ордог Азийн наадамд 2018 онд Сквош теннисний спортоор Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин билээ.
Око ах бид хоёр энэ удаагийн дугаарт:
- Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг. Иймд хэрхэн хангалттай, гүнзгий нойр авах вэ?
- Өглөөг хэрхэн эхлүүлэх вэ? Гар утас болон бусад технологийн хэрэгслүүдээ өглөө болон үдэш хэрхэн зохистой хэрэглэх вэ?
- Хэрхэн төлөвлөгөө гаргаж, гараасаа юм гаргах вэ?
- Оюутан, төрийн албан хаагч эсвэл хувийн байгууллагад ажиллаж буй нэгэн өөрийн ажилдаа эзэн болж хэрхэн уян хатан байдал, эрх чөлөөг өөртөө бий болгох вэ
- Хийхийг хүсэж буй зүйлээ зүгээр хийхийг сонирхох биш харин түүндээ хэрхэн тууштай байх вэ?
- Мөн хүн яагаад том мөрөөдөх ёстой вэ гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав.
1/27/2019 • 58 minutes, 23 seconds Бяцхан зөрөөнүүд том ялгааг бий болгодог - Ч.Цэлмүүн | Нямын Найм #61
Подкастын маань энэ долоо хоногийн зочин бидэнд амьдралдаа гаргаж буй бяцхан өөрчлөлтүүд том ялгааг бий болгодгийг сануулсан Чинзоригийн Цэлмүүн юм. Дэлхийн ТОП 50 сургуулийн нэг, Япон Улсын Сэндай хотын Тохоку Их Сургуульд докторын зэрэг эзэмшин суралцаж, амьдарч буй нийгмийн эрүүл мэндийн магистр Цэлмүүн эгчийг бид бүхэн уран бүтээлч, дуучин гэдгээр нь түлхүү мэддэг. Тэгвэл энэ подкастаар та нийгмийн эрүүл мэнд тэр дундаа өвчний тархац зүй судлаач, докторант, өндөр бүтээмжийн эзэн Чинзоригийн Цэлмүүн гэдэг хүнтэй танилцах болно. Урлагийн карьерээ өндөрлүүлж, Япон улс дахь судлаачийн амьдралаа эхлүүлсэн түүх; Япон Монгол улсын соёлын, нийгмийн, хүний хандлагын ялгаа; шийдвэр гаргалтын сульдалт; Паретогийн гэгддэг 80/20 -ийн хууль түүнийг амьдралдаа хэрхэн хэрэглэх; асуудалтайгаа нүүр тулах; өдрийг хэрхэн эхлүүлэх мөн хэрхэн дуусгах тухай, хувийн сахилга баттай байх гэх мэт бусад олон гайхалтай сэдвийн хүрээнд бид ярилцав.
1/20/2019 • 1 hour, 23 minutes, 36 seconds Боломжгүй зүйлийг боломжтой болгох - М.Ганбаяр (Gremix) | Нямын Найм #60
Боломжгүй зүйлийг боломжтой болгож, болдог гэдгийг нь хүмүүст харуулж, хэний ч яваагүй замаар урагш тэмүүлж, бусдад жим гаргаж өгч буй залуу бол бидний зочин Маамбаярын Ганбаяр буюу Гремикс юм. Өнгөрсөн 2018 онд 100 мянган хүмүүсийг өөрийн Youtube суваг дээрээ дагуулж "Silver Play Button"-ий эзэн болсон тэрээр одоо дэлгэцийн уран бүтээлд ч авъяас чадвараа харуулж байгаа юм.
Ярилцсан сэдвүүдээс дурдвал:
- Тухтай бүсээсээ гарах
- Хойш нь юмыг тавьж, залхуурахаа болих
- Төгс бүтээл гэж байдаг уу? Эсвэл зүгээр л хийх үү?
- Өөртөө шаардлага тавих, хариуцлагаа ухамсарлах
- Асуудлыг олон өнцгөөс харах гэх мэтчилэн
-
1/14/2019 • 1 hour, 12 minutes, 15 seconds Том зорилгоос бүү ай! - Г.Лхагвацэрэн (Жүжигчин Жижгээ)| Нямын Найм #58
2018 оны зун би эх орондоо ирэхэд Монголд жүжигчин Жижгээ, Цогтоо ах нарыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байлаа. Ёстой л нөгөө нэг шөнийн дотор хүрсэн амжилтын (over night success) эзэд мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл яг үнэндээ +17, Bad Angel зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан Жижгээ ах маань энэ амжилтдаа хүрэх гэж маш олон жил хөдөлмөрлөж, тэсэж тэвчиж, бас сэтгэж зүтгэж, том мөрөөдөхөөс үл айж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, өөрийгөө таньж энэ амжилтдаа ямар их хичээл зүтгэлийн үр дүнд хүрсэн болохыг та энэ ярилцлагаас маань мэдэх болно.
Мөн энэхүү подкаст маань бичигдсэн, түгээгдсэн өдөр бол жүжигчин Жижгээ ах аав болсон гэргий Гантогтох нь ээж болсон, хайртай хүүгийх нь төрсөн өдөр билээ. "Болдог юм болдогоороо" тохиосон энэхүү гайхалтай подкаст дугаараа хүлээн авна уу?
12/16/2018 • 1 hour, 38 minutes, 34 seconds Хүний хөгжил гаднаас бус дотроос - Б.Тайван | Нямын Найм #57
Хандлага гэж юу вэ? Хандлага гэдэг сонголт уу? Амьдралд бид ямар хандлагаар хандах нь зүйтэй вэ? гэдэг асуултуудын хариултуудыг та Тайванаагаас сонсох болно. Тайванаа маань ямар хандлагатай амьдрахаар шийдэж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа тухай; Тайванаагийн гаргасан хамгийн дуртай алдаа; Бусдаас болон өөрөөсөө асуулт асууж сурах тухай гэх мэт олон чухал сэдвүүдийн талаар та энэ дугаараасаа сонсох болно.
11/26/2018 • 1 hour, 37 minutes, 11 seconds Нямын Наймын Найм - Сэхээтэн Подкаст 1 жил - HH #56
Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн "Өндөр бүтээмжтэй хүний дадлууд" гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ.
Нямын Найм подкаст маань энэ нэг жилийн хугацаанд дараах 8 сэдвийн хүрээнд зочдынхоо амьдралтай танилцдаг болсон юм:
1. Талархал - "Аливаа зүйлийг талархлаар эхлүүлэх нь"
2. Контент - "Мэдээллийн чанараас амьдралын чанар"
3. Оршихуй - "Тухайн цаг мөчид амьдрахуй"
4. Зуршил - "Зуршил таныг тодорхойлно"
5. Нөлөө - "Та эргэн тойрныхоо үр дүн"
6. Амжилт - "Таны хувьд амжилт гэж ву вэ?"
7. Ухаарал - "Бүх зүйл холбоотой"
8. Онцгой - "Өнгө"
Зочин хөтлөгч С.Алтангэрэл нь Х.Цогтбилгүүндарийн хамт дээрх 8 сэдвийн хүрээнд энэ дугаартаа ярилцлаа.
11/18/2018 • 56 minutes, 30 seconds Юуны түрүүнд талархал - Нямын Нaйм #55
Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой.
Энэ дугаарын cover зураг дээр би М.Нандинзулын Тайванаа бид хоёрыг дүрсэлсэн бүтээлийг зориуд оруулсан нь мөн талархалаа илэрхийлж байгаагийх юм шүү!
11/11/2018 • 1 hour, 12 minutes, 49 seconds Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? - С.Энхжин | Нямын Найм #54
Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ.
Зочинтой холбогдох: Enkhjin Sojdorj (facebook)
11/4/2018 • 59 minutes, 32 seconds Зорилгынхоо төлөө зоригтой тэнэг алхмууд ав - Г.Оюундарь | Нямын Найм #53
Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.
10/22/2018 • 1 hour, 10 minutes, 7 seconds Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52
"Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой" гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та дараах болон бусад гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно:
- Сонголтдоо эзэн байх тухай
- Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага
- Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай г.м ...
10/16/2018 • 1 hour, 28 minutes Өөрийгөө ялж, нөөц бололцоогоо ашигла - Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар | Нямын Найм #51
Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга , олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсан дугаараа хүлээн авна уу. Энэхүү дугаарыг Б.Тайвантайгаа хамтран хөтлөсөн бид дараах сэдвүүдийн талаар ярилцав:
- Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл
- Боломжийг турших нь
- Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь
- Бахархал, хүсэлт тэмүүлэл, бодлын биелэл амжилтад хөтлөсөн түүх
- Хүнд хэцүү зүйлийг давж мөрөөдлөө биелүүлэх нь
- Амжилт гэдэг бол өөрийгөө ялах тухай гэх мэт гайхалтай сэдвүүдийг хөндөв.
10/7/2018 • 1 hour, 44 minutes, 45 seconds Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий - Нямын Найм #50 | Радио дугаар
Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.
10/4/2018 • 1 hour, 58 minutes, 7 seconds Зуршлын хүч - Чарльз Духик | Тайвантай Хамт #16
Бид заримдаа өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдлийг тогтмол үйлдэг. Гэхдээ тэрхүү дадлыг өөрчлөх боломжтой. Үүнийг доорх номонд дурдсанаар зуршлын тойргийг бий болгох гэж тодорхойлжээ. Нэгэнт тогтсон зуршил таны тархинаас хэзээ ч устаж алга болдоггүй. Тиймээс зөв дадал зуршлийг өөртөө бий болгож чадсанаар амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг өөртөө бүрдүүлж чадах нь.
Өөртөө өөрчлөлт хийхэд бэлэн хэн бүхэнд энэ удаагийн яриа зориулагдсан болно.
9/26/2018 • 1 hour, 2 minutes, 16 seconds Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? - Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49
Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай; Оргил өөдөө мацаж эргээд буух нь яагаад амжилтын үндэс болох тухай; Өглөө болгон амьдралд талархаж сэрэх болон үг, бодлийн хүчний тухай; Энэ цагтаа хэрхэн амьдрах вэ гэдэгт практикал хариулт өгөх гээд олон гайхалтай сэдвүүдийн талаар манай хүндэт зочин, подкаст хөтлөгч хоёроос сонсох болно оо. #Үсэрцгээе!
9/25/2018 • 1 hour, 19 minutes, 35 seconds Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48
"Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг" гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг "тав тухтай бүсээсээ гарахын мастер", манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос суралцах бус олон хүнээс сонсох боломжтой юм. Түүнчлэн энэ дугаарын эхэнд би подкаст гэж юу болох тухай өөрийн бичиж байсан блогоо та бүхэндээ хүргэсэн байгааг хүлээн авна уу?
9/16/2018 • 52 minutes, 6 seconds Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47
Мэдлэгтэй нэгэн бус мэргэн ухаант баатар болох тухай буюу Dan Millman-ий Peacefull Warrior зохиол; Өөрийн дотоод дуу хоолойгоо эрүүл эерэг байлгах тухай; Дуртай зүйлээ дургүй зүйлээ хийж олох тухай; Хонгирийн үзүүрт асаж буй гэрэл мэт итгэлтэй байдал сайн сайхан бүхнийг авчирдаг тухай; Түм буман мэдээллийг хүлээн авагч бус тэр нэг санааг хэрэгжүүлэгч болох тухай; Боловсрол гэдэг бол авах, мэдэх, хураах бус өгөх, гаргах, хасах тухай; Хүсэл мөрөөдлөө бодит болгох 6 алхам буюу Сэтгэ Баяж гэх мэт сэдвүүдийн талаар болон бусад зүйлсийн тухай энэ дугаартаа ярилцлаа.
9/10/2018 • 1 hour, 40 seconds Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! - Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46
Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг. Тэгвэл амьдралд хамгийн их өөрчлөлт, шинэ мэдрэмж, арвин их туршлагуудыг авчирдаг зүйл бол аялал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ баталж яваа хүн бол The Nomadic Soul гарааны бизнесийг үүсгэн байгуулагч Баярын Сарантуяа. 2016 онд “25 насандаа 25 улсаар аялах" зорилгыг өөртөө тавьж 2 жилийн дотор тэрхүү зорилгынхоо эзэн болсон тэрээр одоо бусдад хэрхэн хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон, ухуулан таниулахаар ажиллаж байна.
8/19/2018 • 57 minutes, 42 seconds Амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45
Наадмын дараа намар гэж Монголчууд хэлдэг. Ийнхүү 8-р сар гарч зуны адаг сар үргэлжилж байна. Тэгвэл хэдүүлээ энэ дугаараараа дамжуулан зуны улирлаасаа суралцан 8-р сараа цэнэглэж намрын улиралдаа бэлдэцгээе! Сэхээтэн гэр бүлийн та бид энэ зуныг гайхалтай сайхнаар хамтдаа өнгөрүүлж чадлаа! Одоо бидэнд сурсан, мэдсэн, ухаарсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх их даваа хүлээж байна. Энэ дугаарын зочин хөтлөгч нь Сэхээтэн подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ тэрээр Билгүүнээгийн хамт энэ зун зохион байгуулсан үйл ажиллагаануудаасаа авсан мэдрэмжүүдээ; 8-р сар нэг бол бусдаас тасран хөгжих эсвэл амрахад хамгийн зөв сар болох тухай; Алхимич номын тухай; Амьдралдаа аливаа зүйлийг хүлээн зөвшөөрч сурахын тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
8/5/2018 • 55 minutes, 8 seconds Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! - Э.Сэргэлэн | Нямын Найм #44
Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын хуулийн нууц юу вэ?; Амьдралын мөч бүрийг таашааж сурах тухай; Бясалгалын ач тус; Тав тухтай бүсээсээ гарах тухай; Яагаад энтрепренер хүн тамирчинтай адил вэ?; Амьдрал бол ойр зайн гүйлтийн хурдаар марафонд гүйхтэй адил гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
7/26/2018 • 42 minutes, 10 seconds Залуу хүн та бүхнийг хийж чадна - МУГЖ О.Анужин | Нямын Найм #43
23 насандаа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолийг хүртээд буй Отгонтөгсийн Анужин маань энэхүү хүндэт цолийг хүртсэн долоо хоногтоо бидний Нямын Найм подкаст нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч сонсогч та бүхэнтэй ийнхүү уулзалдаж байна. Энэхүү ярианаас та Тавьсан зорилго өөдөөгөө тууштай тэнцэх тухай; Багш, томчуудаасаа үргэлж суралцаж тэдний сургаалийг дагах тухай; Дуртай хийгээд хийх ёстой зөв зүйлээ олсон тохиолдолд түүнийхээ төлөө тэнцэх; Хариу нэхэлгүй сэтгэлээр бусдад өгдөг хүн илүү гайхалтай зүйлсийг эргүүлээд авдаг тухай; Амжилт гэдэг маш их хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл гэдэг тухай болон Анужингийн амьдралын хэв маяг, ертөнцийг харах өнцөг, түүх сонин хачин зэргийг сонсох болно.
7/15/2018 • 39 minutes, 51 seconds Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! - "Амьдаараа" үйл ажиллагаанаас | Нямын Найм #42
Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө.
"Нямын Найм: Амьдаараа" үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны түрүүнд тавив.
Үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан Workcentral Mongolia coworking space-ийн талаарх танилцуулгыг Г.Учрал маань хүргэв.
Олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн хэрэгсэл ба амьдралын хэв маяг сэдвээрх хэлэлцүүлгийн хэсгээс тасдан оруулав. Үйл ажиллагааны төгсгөлд хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний ээж доктор Н.Сарантуяа үг хэлэв. Мөн Positive Mongolians төслийн Төвшөө ах, Дөлгөөнөө эгч үйл ажиллагааг маань дүгнэсэн сайхан зөвлөгөө өгөв.
7/11/2018 • 2 hours, 11 minutes, 25 seconds Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан - Дуучин A Cool | Нямы н Найм #41
Найрамдал зуслан, Ариунзаяа дуугаараа овоглогддог дуучин A Cool буюу Баттулга овогтой Анхбаяр ах 7-р сарын анхны дугаарын маань зочноор оролцлоо. Аливаа зүйлээс авахыг нь авч гээхийг нь гээх сэтгэлгээтэй байх тухай; Уламжлал шинэчлэлийг хослуулан хувь хүний хувьд хөгжих тухай; Амьдралын том шийдвэрүүдээ гаргахдаа сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн хандах бус нухацтай хэрхэн бодох тухай; Өөрөө өөртэйгөө ярилцаж амжилтыг төсөөлөн харах тухай гэх мэтчилэн олон гайхалтай сэдвүүдийн талаар хөдөлмөрч, бүтээлч дуучин ах түүнтэй ярилцлаа. Мөн подкастаасаа энэ долоо хоногт буюу 7-р сарын 8-ны өдөр болох "Нямын Найм: Амьдаараа" нэг өдрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллээ сонсоорой!
7/1/2018 • 46 minutes, 7 seconds Бүсгүйн Код: Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний нууц | Тайв антай Хамт #32
Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй - Барбара Коркоран:
- Тэрээр энэхүү номоор бүсгүйчүүдэд хандаж юуг хэлэхийг хүсэв
- Түүний хүсэл мөрөөдөл хаанаас эхэлсэн, ажлын гараагаа эхэлж байсан түүх
- Өөрийн хувийн бизнесээ найз залуугаасаа зээлсэн мянган доллар аар эхлүүлж байсан зоримог шийдвэр
- Үүрд хамт байна гэж бодож явсан найз залуу нь түүнээс урваж, хаяж явсан цаг мөчийг хэрхэн даван туулсан
- Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын үед тэр өөрийн хамт олонтойгоо хэрхэн даван туулсан тухай
- Өөрт байгаа сул талаа нууж давуу талаа хөгжүүлснээр бид юунд хүрч болох вэ?
- Эрчүүд давамгайлсан ажлын талбарт эмэгтэй хүн байна гэдэг ямар сонирхолтой гээч
- Хэрэглээний зах зээлийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж буй боловч дээд шатны удирдлагуудын түвшинд эзлэх хувь хангалтгүй байна.
- Тэдэнд өөртөө итгэх итгэл чухам яагаад дутагддаг вэ?
Дээрх асуултуудын хариултыг номын хэлэлцүүлгийн энэ дугаараас хамтдаа олж мэдэхийг хичээе.
6/27/2018 • 59 minutes, 45 seconds Аминчхан бус сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал – Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40
Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногын хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдралын зургаан сургамж; Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж цаг хугацааг үржүүлэх тухай; Шатрын спорт болон оюуны спортоор хичээллэх ач тус, амьдралын хэв маягт үзүүлэх нөлөө; Юуг хэлэх нь бус хэрхэн хэлэх нь чухал болох тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.
6/24/2018 • 1 hour, 5 minutes, 13 seconds Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Доктор Н.Сарантуяа | Нямын Найм #39
Эх орондоо ирээд ярицлсан анхны зочин маань Доктор Нансалын Сарантуяа (PhD/ScD) юм. Сэхээтэн төслийн санаа анх ээжийн маань туурвисан ном бүтээлээс сэдэл авч буй болж байсан тул энэ удаагийн дугаар бусдаасаа ондоо дугаар болсон. Учир нь ээжтэйгээ би түүний долоо хоногын тухай бус харин түүний залуучуудад хэлэхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсан билээ. Яагаад мэдээллийн чанараас амьдралын чанар хамаардаг тухай, Өрнө Дорнын гүн ухаан, соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа, Сэхээтэн гэж хэн болох, Хэрхэн бие дааж боловсол мэдлэг эзэмших түүнд юуг анхаарах зэрэг олон үнэ цэнэтэй сэдвүүдийг хөндсөн дугаар боллоо.
6/17/2018 • 1 hour, 11 minutes, 25 seconds Бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх хүч | Нямын Найм #38
Америкт оюутны амьдрал сэдвээр ярьсан подкаст. Гарчиг нь өөртөө зориулж ингэж бичиж мөнхлөхийг хүссэн юм шүү.
+++++++++
Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж бодож байсан ч тэр хүн дээрээ би очих цаг өдөртөө очиж чадаагүй юм. Тэр хүн бол ээж маань. Энэ Пүрэв гарагт би Миннесота мужаасаа гараад эх орон Монгол Улсдаа Баасан гарагт ирэх байсан боловч үйл хэрэг маань саад тотгортой учраад би төлөвлөсөн цагтаа очиж чадахааргүй болсон. Гэхдээ зүгээрээ, дэндүү сайхан сэтгэлтэй, хайртай дотнын хүмүүсийнхээ ачаар бүх зүйл маань бүтээд л явж байгаа шүү. Тиймдээ ч тэр хүмүүсийнхээ хайрыг дааж хийж буй зүйлээ зогсоолгүй хийе гэж хүссэн билээ.
Баасан гарагийн үдэш эх орондоо ирээд Бямба гарагт нь би Америк дахь Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг нэртэй үйл ажиллагаанд гишүүн илтгэгчээр хийгээд хэлэлцүүлгийн зочноор оролцох хүндтэй урилга авсан байсан юм. Харамсалтай нь би тэнд очиж чадаагүй тул хэлэлцүүлгийн үеэр хариулах байсан Америк дахь Монгол оюутны амьдралын хэв маягтай холбоотой асуултууд нь ийнхүү хариулъя гэж бодлоо. Учир нь манай сонсогчид хийгээд найзууд маань уг үйл ажиллагаан дээр надтай уулзах гэж ирсэн боловч би байгаагүйд их гайхсан гэж хэлж байсан. Тэр бүх хүмүүстээ баярлалаа! Мөн уучлаарай. Ингээд та бүхэн маань миний хийж байсан хамгийн төлөвлөөгүй, анх удаа цуцалж мэдэх байсан дугаарыг минь хүлээн авна уу
6/10/2018 • 39 minutes, 7 seconds Алдахаас бүү ай - Г.Учрал | Нямын Найм #37
Амьдралдаа чухал шийдвэрүүд гаргаж буй цаг үед тань түлхэх хүч болох зочин бол Ганбаатар овогтой Учрал юм. Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн түүний блог, нийтлэлүүдийг та Medium.com платформоор яг одоо шууд уншиж түүний ертөнцөөр аялах боломжтой. Тэрээр яахын аргагүй өнөөдрийн Монгол Medium блог бичээчдийн шилдэг төлөөлөл болсон бүсгүй юм. Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүдтэй маш ойр ажилладаг тэрээр яг одоогоор Монголын анхны олон улсын хамтын оффис Workcentral Mongolia-д төслийн зохицуулагчаар ажилладаг билээ.
6/3/2018 • 1 hour, 22 minutes, 31 seconds Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй - М.Халиун | Нямын Найм #36
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр "Haliunaa Teaches English" нэртэй онлайн видео сургалтыг бэлтгэн хүргэж, нийт 80 гаруй бичлэгээр та бүхэнтэй уулзсан байдаг. М.Халиун нь одоогоор New York University (NYU)-д Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Ирэх семестр сургуулиа төгсөхөөр зэхэж байгаа. Одоогоор тэрээр Америк дахь Монгол Оюутны Холбооны (АМОХ) Тэргүүнээр ажиллаж Монголын олон олон хүүхэд залууст ч мөн Америкт суралцах боломж олгохоор ажиллаж байгаа нэгэн юм.
5/27/2018 • 1 hour, 45 seconds Бусдаас түрүүлж алхахаас бүү ай | Нямын Найм #35 (Блог дугааруудаас онцлох нь)
Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан хүсэж байгаад ийнхүү 35 дахь дугаартаа 2017 оны зунаас онцлох 8 зүйлсийг онцолж та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаартаа би уг 9 блог тус бүрээс онцлох нэг зүйлсийг сонгож та бүхэндээ ярьсан ба ярианы гол зорилго нь хэрхэн 2018 оны зуны улирлыг үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй, үр өгөөжтэй өнгөрүүлэх вэ? гэдэг сэдэв юм.
5/19/2018 • 1 hour, 7 minutes, 22 seconds Шинэ өдрийн тунхаг #MongolMotivation
Урам зориг өгөх, сэдэл төрүүлэх зорилготой бүтээгдэж байсан #MongolMotivation илтгэлийн цувралын анхны контент. Та бүхэндээ бэлэг болгож дахин хүргэв.
Та цаашдаа ийм төрлийн контент хүлээн авахыг хүсэж байвал бидэнд сэтгэгдэл үлдээгээрэй!
5/15/2018 • 5 minutes, 42 seconds Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! - Д.Болд | Нямын Найм #34
АНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам. Америк дахь Монгол Оюутны холбооны Тэргүүнээр ажиллаж байсан түүний амьдралын хэв маяг нь гүйх, аялах гээд олон гайхалтай зүйлсээр дүүрэн тун сонирхолтой.
5/13/2018 • 1 hour, 18 minutes, 13 seconds Ирээдүйд би хэн байх вэ? - Х.Цогтбилгүүндарь | Зочин хөтлөгч Б.Тайван | Нямын Найм #33
Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ.
Энэ дугаарт ярилцсан зүйлсийн зарим жишээ:
- Яагаад АНУ-г сонгосон бэ? Энэ сонголтод маань хэн нөлөөлсөн бэ?
- TOEFL-ийн хангалттай оноо авч байгаагүй ч дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрхэн элссэн бэ?
- Ээж аавын маань надад өөрөө биеэ даан шийдвэр гаргаж сурах чадварыг суулгасан нь миний оюутан насны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
- Оюутан насны хийж байсан анхны ажил, хоосон хонож байсан хүнд хэцүү өдрүүд
- Оюутан насны ухаарал, хамгийн ихээр ойлгосон зүйлс.
- Шүүмжлэл хүртсэн бол түүнийг зөвөөр эерэгээр хүлээн авах тухай.
- Үл ойлголцол, зовлон бэрхшээл зарим тохиолдолд илүү гайхалтай сайхан зүйл уруу хөтөлдөг тухай
- Ирээдүйгээ хийх зүйлсээрээ төсөөлж харахаас илүүтэйгээр хэн байхаараа төсөөлж харах тухай
- Сэхээтэн гэж хэн бэ? Сэхээтэн төсөл гэж юу вэ?
- Та бидний хамтдаа бүтээж буй сэхээтэн төсөл ирээдүйд хааш чиглэх вэ? ...
5/6/2018 • 1 hour, 33 minutes, 50 seconds Өөрийн чадвартаа итгэж, өөрийгөө хайрлах – Б.Булган(Mongolian Students in Vienna) | Нямын Найм #32
Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган нь энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин юм. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзлэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.
4/29/2018 • 1 hour, 18 minutes, 9 seconds "Дэлхийг захирч буй 30 эрхмүүд" - Д.Гэрэлт-Од | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #5
Дэлхийн хамгийн том програм хангамжийн “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч
Google-ийн Стив Жобс гэж хэн бэ
Интернетийг бизнестэй холбосон анхдагч бизнесмений амжилтын түүх
Facebook вебсайтыг зохион бүтээгч эрхэм
Ноён хүснэгт гэж хэнийг хочилдог вэ?
XX зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч
4/24/2018 • 1 hour, 23 minutes, 11 seconds Хичээл зүтгэл үнэ цэнийг, хариуцлага итгэлийг - Т. Азжаргал | Нямын Найм #31
Хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрээр 2014 оны 4-р сараас өнөөг хүртэл “Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяныг удирдан зохион байгуулсаар яваа юм.
Зорьж тэмүүлж буй зорилго уруугаа хичээл зүтгэлээр дүүрэн давших нь эцсийн үр дүнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг болох тухай: Турк хүмүүсийн соёлын онцлог зан авир: Аз жаргалтай урт удаан амьдралаар бялхдаг гэж хэлж болох Японы Окинава арлын ардын түмний амьдралын нууц юу байж болох тухай г.м олон гайхалтай сэдвүүдийн талаар та энэхүү подкастаас сонсох болно.
4/22/2018 • 1 hour, 37 minutes, 40 seconds Жэк Ма-гийн амжилтын нууц 2-р хэсэг | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #4
Жэк Ма-гийн амжилтын нууц /2-р хэсэг/
Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн.
Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй.
Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан.
Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг.
Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг.
Ма ба түүний баг хамт олны алдаа
Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж,
мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.
4/18/2018 • 49 minutes, 59 seconds Эерэг хандлага бол сонголт- Н.Ананд (Anantoshka)| Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30
Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй :) Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн төсөөлж харж байна; Бидний зан чанар, авир бол сонголт; Дадал зуршлыг хэрхэн бий болгох; Юмыг хойш тавих нь үргэлж муу зүйл байдаггүй; эцэг эх гэр бүлийн хүмүүжил сургаал гээд бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.
4/15/2018 • 1 hour, 53 minutes, 44 seconds Жэк Ма-гийн амжилтын нууц | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #3
“Алибаба” группийг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц:
- Жирийн нэг их сургуулийн англи хэлний багш хэрхэн сардаа 280 сая хэрэглэгчтэй, 23 мянган ажилчинтай том групп компанийг бий болгож чадсан бэ?
- Бага насанд нь үеийн залуучууд нь түүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсан тухай
- Тооны хичээлдээ тун муу нэгэн дэлхий хэмжээнд түгсэн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?
- Их сургуульд ажилласан түүний он жилүүд
- Харвардын бизнесийн их сургуульд тэнцээгүй тэрээр хожим тухайн сургууль дээр оюутан биш илтгэгчийн хувиар очсон түүх
- Хэрхэн хүнээр ажил хийлгэх арга ухаанд суралцах
- Ма гэдэг хүнийг дийлэх амархан ч манай хамт олныг хэзээ ч дийлэхгүй
- Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн.
- Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй.
- Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан.
- Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг.
- Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг.
- Ма ба түүний баг хамт олны алдаа
- Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж, мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.
4/10/2018 • 40 minutes, 25 seconds 267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29
Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна.
Энэ дугаарт би Цэг Холболт гэж дэд гарчиг өгмөөр санагдав. Учир нь Ананд маань өмнө нь оролцсон дугаараараа бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлэх мэдлэг мэдээлэл түгээсэнтэй адил тийм л дугаар болж чадсан ба эргээд нэг өнгөрсөн амьдралаа дүгнэхэд туслах, өөрийнхөө дахин нээж олоход дэм болох олон шинэ гайхалтай зөвлөгөөг өглөө.
4/8/2018 • 2 hours, 7 minutes, 51 seconds Израиль улсын хөгжлийн загвар | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #2
Еврей үндэстэн бол дэлхий дээрх хамгийн их ном уншдаг ард түмэн.
Еврейн Талмуд сургаалд дурдсанаар
“Их уншаад үл хэрэгжүүлэгч нь их ном ачсан илжигтэй адил”
Өглөө бүр хүүхдэдээ заавал өглөөний цайг нь уулгаж байж хичээлд нь явуулдаг
учир шалтгаан
Үргэлж бие биедээ талархах зуршлыг бий болгож бай.
“Шорон сүм хоёр нийгмээс тусгаарлагдсан байдлаараа ижилхэн
Харин гомдлож байна уу Талархаж байна уу гэдгээрээ ялгаатай”
Бусдын яваагүй замаар явсан суперменүүд
АНУ-аас Еврей оюутнуудыг их сургуульд элсэх тоог бууруулахын тулд авч хэрэгжүүлж
байсан бодлого
Амлалтаа биелүүлэх тухай
“Оройн хоолон дээр цагтаа ирээгүй хүүхдэд хоол өгдөггүй дэг журам”
4/4/2018 • 57 minutes, 13 seconds Зэмлэл магтаалыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр (PM)| Нямын Найм #28
Бүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай зүйлдээ цаг зарцуулах тухай; Positive Mongolians төсөл өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдийг давж, асуудлуудыг зөв шийдсэн тухай; 13-с 43 насыг хэрхэн зөв төлөвлөж, өнгөрүүлэх тухай г.м бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа!
4/2/2018 • 1 hour, 28 minutes, 45 seconds Үнэнтэй нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27
Хувь хүний хөгжлийн "Өрсөлдөх чадвар" номын эрхлэгч, эмхтгэн найруулсан Булганбаатарын Батзаяа ах маань энэ дугаарт маань уригдан оролцлоо. Ахлах ангидаа би анх Батзаяа ахтай танилцаж, их үлгэр жишээ авч өнөөг хүртэл бахархан хүндэлсээр ирсэн билээ. Энэ дугаарт маань Батзаяа ах ямар илтгэгч олныг байлдан дагуулж хамгийн сайн илтгэлийг хүргэж чаддаг тухай чаддаг тухай; Зорилго мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухай; амьдралдаа зөв сонголтууд хийх тухай гэх мэтчилэн бусад олон маш үр өгөөжтэй сэдвүүдийн талаар ярилцаж та бүхэндээ хуваалцлаа.
3/25/2018 • 1 hour, 20 minutes, 20 seconds Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26
Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрө ө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа.
3/18/2018 • 1 hour, 28 minutes, 3 seconds Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25
Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!
3/11/2018 • 1 hour, 39 minutes, 30 seconds "Еврейн Хар Хайрцагны Нууц" | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #1
Уолл Стрийтийн хамгийн нөлөөтэй 25 хүний 10 нь еврей, Америкийн шилдэг корпорацийн 30 хувь нь еврей хүнийх, Нобелийн шагнал хүртсэн нийт хүмүүсийн 22 хувь нь еврей хүн.
Адольф Гитлерийн 6 сая еврейн аминд хүрсэн тухай, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг Еврейчүүд гэж хэн бэ?
Тэдгээр хүмүүсийн түүх хэзээнээс яаж эхэлсэн тухай энэхүү подкастаар та бүхэндээ хүргэж байна.
3/8/2018 • 52 minutes, 26 seconds Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23
Амжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.
2/25/2018 • 1 hour, 8 minutes, 11 seconds Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22
Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе!
www.billguun.com/Bolormaa
2/17/2018 • 1 hour, 20 minutes, 36 seconds Далд мэргэн ухаанаа нээх 12 хууль | НН #21
Энэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн тухай болон шинэ оны босго дээр гаргасан зорилго мөрөөдлүүдээ биелүүлж эхлэх тухай энэ долоо хоногт онцлов.
2/11/2018 • 1 hour, 12 minutes, 17 seconds Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц - Э.Дөлгөөн (Positive Mongolians) | HH #20
Хүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгох таталцлын хуулийн нууцыг амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлж буй хүн бол энэ зочин маань юм байна гэж би ярилцаж байхдаа бодож суув. Тэрхүү зочин маань Positive Mongolians төслийн Энхбатын Дөлгөөн эгч билээ. Дөлгөөнөө эгч маань хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг тухайгаа, бидний хоорондын амьд харилцаа юунаас ч илүү үнэтэй болох, өөрийн хувийн зорилгодоо хөтлөгдөн өөрийгөө хэт шахах нь ямар муу үр нөлөөтэй болох, сошиал медиа буюу онлайн ертөнцийг хэрхэн өөртөө ашигтайгаар хэрэглэх гэх мэтчилэн олон үнэтэй зүйлсийн талаар ярьсан билээ.
2/4/2018 • 52 minutes, 46 seconds Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь - Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19
Агуу том огторгуй ертөнцийн дэргэд хүмүүн бид ямар өчүүхэн билээ? Иймд нэг л амьрах амьдралдаа орчин тойрон, хайртай хүмүүстээ эерэг сайхан нөлөөллөөр дүүрэн амьдрах нь чухал биш гэж үү? Энэ асуултын хариултыг University of Arizona буюу Аризонагийн Их Сургуульд Улс Төр, Гадаад Харилцаа, Байгаль Орчин Судлалын чиглэлээр суралцаж буй Б.Бат-Оргил маань өгсөн юм. Мөрөөдлөөрөө амьдарч яваа тэрээр энэ дугаарт маань хэрхэн гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцөгөө өөрчлөх, манлайлагч гэж хэн бэ? гэх мэтчилэн олон зүйлсийн талаар ярьлаа. Түүний ярианаас та байгаль, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн амьдралын хэв маягаа зохицуулдан амьдрах тухай ойлгож, сэдэл авна гэдэгт туйлын итгэлтэй байна!
1/28/2018 • 1 hour, 7 minutes, 40 seconds Хэн нэгэн болохыг хүсэв үү, болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18
Та үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн "эго"-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагааг үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр энэ холын амжилт гэж ямар өчүүхэн зүйл болох, мэдээллийн мацаг барих, өглөөний тэмдэглэл хөтлөх, эго гэж юу болох гэх мэтчилэн олон зүйлсийн үнэн сэтгэлээсээ бидэнд ярьсан юм.
1/21/2018 • 1 hour, 18 minutes, 49 seconds Yнэн байхуй - Ц.Ариунчимэг (Мөрөөдлийн Монгол Подкаст)| НН #17
"Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай" гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын м аань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх тухай, өглөө эрт босож сурах үүний ач холбогдол, илүү үр дүнтэй завсарлаг амралт авах тухай гээд олон хэрэгтэй зүйлсийг Ариука маань бидэндээ ярьлаа.
1/14/2018 • 1 hour, 1 minute, 3 seconds Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй | НН #11
Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Илүү дээр нэгэн болоход шинэ он биш шинэ зуршлууд хэрэгтэй.
1/14/2018 • 1 hour, 46 minutes, 27 seconds Ухаанаа саруул байлгая -Д.Дэлгэрзаяа (Ухаарлын 7 Хоног) | НН #16
АНУ-д суралцаж ажиллаж буй оюутан залуучуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Надад Хэлэх Үг Байна 8 тэмцээний ялагч, Вашингтоны Их Сургуулийн (University of Washington) оюутан Д.Дэлгэрзаяа маань Нямын Найм подкастын шинэ оны анхны дугаарт уригдан оролцлоо. Тэрээр Байгаль Орчин Судлал болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцдаг ба үүнийхээ хажуугаар Ухаарлын 7 Хоног нэртэй блогийг хөтөлдөг билээ. Түүний ярианаас та 2018 оноо ухаарлаар дүүрэн эхлүүлэх эрдмийг олж авна гэдэгт би илтэлтэй байна!
1/7/2018 • 52 minutes, 20 seconds Амьдралаа 2 өдөрт өөрчил! -Франц Ананд | НН #12
Подкастын маань анхны зочин болж оролцсон сэхээтэн залуу бол Франц Ананд гэж танигдсан найз маань юм. Орк гэж дуудуулаагүй Монгол хүн үлдээгүй энэ цагт яагаад бид нэг нэгнээ энэ нэршлээр дуудахаа болих хэрэгтэй, цаашлаад бидний өдөр тутамдаа гаргаж буй хэнэггүй зан авир бусдад ямар муугаар нөлөөлдөг тухай энэ нэвтрүүлэгт ярилцлаа. Түүнчлэн спорт хүнд юу сургадаг, өдөр тутамдаа хэрхэн хичээж амжилтад хүрэх, дадал зуршил хүний амьдралд ямар чухал ач холбогдолтой болох тухай гээд олон зүйлийн талаар Ананд найзынхаа долоо хоногоос сурлаа.
12/10/2017 • 1 hour, 35 minutes, 29 seconds