Winamp Logo
On&On podcast\ Ононгийн подкаст Cover
On&On podcast\ Ононгийн подкаст Profile

On&On podcast\ Ононгийн подкаст

Mongolian, Social, 1 season, 8 episodes, 9 hours, 7 minutes
About
Намайг Онон гэдэг. Би нэвтрүүлэгч, ээж, эхнэр, эмэгтэй хүн. 10 жилийн өмнө анхны хүүгээ төрүүлчихээд, 6 сартай байхад нь сэтгэл санааны гүн хямралд орж байлаа. Тэр үед сонсдог байсан фм-ийн нэвтрүүлэг надад уужрал, ухаарал өгч, өөртөө итгэх итгэл, идэвх оролцоо бүхнийг минь, нэг ёсондоо хуучин Ононг эргүүлэн авч ирсэн. Түүнээс хойш эмэгтэйчүүд хоорондоо ярилцдаг, түүхээ хуваалцдаг, түүнээсээ эрч хүч, ухаарал авдаг нэвтрүүлэг хийхсэн гэж зорьсоор ийнхүү хийж эхэллээ, сонсооорой, бас сэтгэгдлээ хуваалцаарай!
Episode Artwork

S1 E8: Сэтгэл судлаач Б.Золзаяа "Өөр лүүгээ өнгийж бай, өөртөө цаг гаргаж бай"

Өөрийгөө л ойлгочихвол хорвоо дэлхийд хэцүү хатуу гэж үгүй мэт...Өөр лүүгээ өнгийж бай, өөртөө цаг гаргаж бай, хийх ажлын жагсаалтандаа өөрийгөө хайрлах тухай оруулж бай, өөрийгөө хайрлах жагсаалтанд маникюр гоо сайхан орно гэдэг шиг СЭТГЭЛЗҮЙЧ ДЭЭР ОЧИХ гэдгийг заавал оруулж бай гэснээр бидний яриа эхэлсэн юм. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн гэж энэ зөөлөн дулаан уур амьсгал мэдрэгдсэн, бүх асуудлаа энд л яриад, гаргаад, орхиод, өөрийгөө чөлөөлж болох газар шиг санагдсан. Ингээд энэ удаагийн On&On podcast- ын шинэ дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Сэтгэл Судлаач Банзрагч Золзаяаоролцлоо. Мэдээж оны төгсгөлд, мөн энэ улирлын хамгийн сүүлийн дугаар болгон хүргэж байгаа нь та нарыгаа хуучин онтойгоо сэтгэлийн хөндүүр, бул хар чулуунуудаа орхиод, цэвэр цэлгэр, шив шинэхэн сэтгэлзүйтэйгээр шинэ оноо эхлүүлээсэй гэж хүссэн учраас юм. Заа ингээд шинэ дугаараа яг одоо сонсоорой 👉👉👉Хүндэтгэсэн Онон нь
12/26/20201 hour, 21 minutes, 17 seconds
Episode Artwork

S1 E7: Гэрийн фитнессийн багш Б. Намуун “Таны гэр фитнесс, харин та өөртөө багш нь”

Woohoo, here is new episode!On&On podcast S1E7: Гэрийн фитнессийн багш Намуун NamBeau.Корона гээд буйдангаас хөргөгч хүртэл зам татуулаад, амттай шимттэй хоолыг өглөө оройгүй хийж, баруун зүүн тийш харж хэвтээд өөхөн бөмбөөлэй болж байгаан биш бээзЗа гэртээ, коронагийн үед, ямар ч төхөөрөмжгүйгээр ГАЛБИРЖИХ БОЛОМЖ БАЙНА, ЦААНА ЧИНЬ...Үүний талаар ОНОНГИЙН ПОДКАСТААР ярилцлаа.Хүндэтгэсэн Онон нь.
12/23/20201 hour, 2 minutes, 6 seconds
Episode Artwork

S1 E6: Positive Mongolian's Дөлгөөн

On&On podcast-н ШИНЭ ДУГААР. Хорио цээрийн дэглэмийн энэ үед эерэгийг сонсч ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ . Дандаа аз жаргалтай царайлж, үргэлж хөөрхөн зураг тавьж бусдыг цахим дарамтанд оруулж болохгүй! Э. ДӨЛГӨӨНOn&On видео подкаст Даваа гараг бүрийн 19:30 цагаас танд хүрнэ. Энэ дугаарт “Хосын жор” номын зохиолч, Positive Mongolian Дөлгөөн оролцлоо. Дөлгөөн хэр эерэг вэ?Эрч хүчийг хаанаас олж авдаг вэ?Түвшээ, Дөлгөөн асуудлаа хэрхэн шийддэг? Хосын жорын оролцогч гэр бүлүүдээс хамгийн гоё ЖОР?Хүүхдэд зориулан хийсэн контентоос хүүхэд хүмүүжлийн СОР БОЛСОН ЗӨВЛӨГӨӨ?Watch and listen more:www.zogii.mnSound cloudCastboxM+YoutubeSpecial thanks to: Удвал гарден, Tea and Life
12/23/20201 hour, 12 minutes, 22 seconds
Episode Artwork

S1 E5: Секс, хосын дотно харилцаа судлаач Т.Түмэнжаргал

Өнөөдрийн зочин Секс, хосын дотно харилцаа судлаач Т.Түмэнжаргал.Бэлгийн амьдрал гэдэг бол тэр чигтээ Бэлгийн боловсрол. Энийг эр эм хоёр хоорондоо, тэр ч бүү хэл үр хүүхэддээ ч нас насанд нь тохируулж зааж сургах ёстой. Бэлгийн боловсролын тухай ярихдаа зөв чиглүүлэхгүй бол өдөөн хатгасан, буруу зүйлд уриалан дуудсан болчих аюултай тул маш өндөр сэрэмж, мэдрэмж, мэдлэгтэйгээр ярих нь зүйтэй. Т. ТүмэнжаргалSpecial thanks: Tea and LifeАмжилт манайхаан!Хүндэтгэсэн Онон нь
12/16/20201 hour, 25 minutes, 11 seconds
Episode Artwork

S1 E4: Бүжигчин М. Бямбаа “Хамгийн үзэсгэлэнтэй мэргэжил БҮЖИГЧИН”

Энэ удаад БҮЖИГЧИН БЯМБАА оролцож, ёстой нэг гоё энгийн яриа өрнүүлсэн дээ. Эгэлгүй бүхэн энгийн байдаг. Энгийнээс энгийн, яг л өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй байж чаддаг Бямбаа маань бүжигчин ээж, эмэгтэй байх, бодлын хүчээр биелэлээ олсон БЯМБААГИЙН ТҮҮХҮҮДЭЭС хуваалцсан. Зүгээр л ярилцаад суухад эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эх хүний уян зөөлөн, бүжигчин хүний авьяас чадварыг зэрэг мэдрүүлсэн чамдаа баярлалаа! ҮУИТ 70 жилийн ойн баярын мэндийг хүргэеХүндэтгэсэн,Онон нь
12/15/202053 minutes, 4 seconds
Episode Artwork

S1 E3: Mongol HD телевизийн нэвтрүүлэгч Н. Ариунтунгалаг “Өөрийгөө хайрлаж чаддаг эмэгтэй өөрийгөө бүтээдэг”

Энэ бол Ононгийн подкаст.Энэ удаагийн маань зочин Mongol HD телевизийн нэвтрүүлэгч Н. Ариунтунгалаг. Надад энэ дугаар нэг тийм зөөлөн дулаан уур амьсгалтай, эмэгтэй хүн болж төрсөндөө бүсгүйчүүд минь үргэлж бахархаж яваарай гэмээр ярилцлага болсон. Яг л өөрийнхөөрөө байж, илэн далангүй ярилцсан чамдаа баярлалаа. Бүх үзэгч, сонсогчдынхоо зүгээс эсэн мэнд амаржиж, энхрий бяцхан үрс, хайртай гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсье!Хүндэтгэсэн,Онон нь
12/15/20201 hour, 8 minutes, 42 seconds
Episode Artwork

S1 E2: Дуучин Нара "Өөрийнхөөрөө байхын жаргал"

Сайн уу? Бүсгүйчүүдээ~!Энэ удаагийн дугаарт цоглог, эрч хүчтэй дуучин бүсгүй Наратайгаа хэрхэн зөвхөн ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ тухай ярилцлаа. Эрч хүч бэлэглэнэ гэдэг итгэлтэй байна. Онон нь.
11/25/20201 hour, 3 minutes, 43 seconds
Episode Artwork

S1 E1: Топ модель, мисс Х. Бадамгэрэл Эрч хүчтэй ээж+эмэгтэй+эхнэрийн нууц”

Цнцрн црн! Тийм ээ, энэ бол Ононгийн подкастын хамгийн эхний дугаар. Эхний зочноо маш удаан бодож байгаад мисс Бадамгэрэлийгээ урилаа. Эрч хүчтэй энэ бүсгүйн дундардаггүй тэр их эрч хүчийг бусаддаа түгээх гээд, яаж үргэлж оргилж, буцалж, дүүлж явдаг нууцыг нь хуваалцахаар эхний дугаараа хийлээ. Та нартаа сонсгохыг тэсэн ядан хүлээж байна. Онон нь.
11/18/20201 hour, 1 minute, 22 seconds